Ма Жи ган бол Да жүн авто машины ХХК-ийн Германы талын захирал, мэргэжилтэн юм. Да жүн авто машины ХХК бол Хятадын авто машины нэгдүгээр корпурац болон Германы Да жүн авто машины хувцаат компани, Аоди авто машины хувцаат компанийн хөрөнгө хоршин эрхэлж байгаа авто машины том оврын аж ахуйн нэгж юм. Үүний ажилтан ажилчид нь ч голдуу Хятад Герман хүн болно. 2005 онд Диетер Ма Жи ган 4 дэх удаагаа Хятадад ирж ажилласан байлаа. Тэрээр Германы Да жүн авто машины хувцаат компанийн төлөөлөгч, Да жүн авто машины ХХК-ийн Германы талын захиралаар ирсэн аж. Хятадын зүүн хойд зүгийн Гирин мужийн Чан чүнь хотын Да жүн авто машины аж үйлдвэрийн цехэд сэтгүүлч Хятад оронд 12 жил ажиллаж байгаа Ма Жи гантай уулзсан байна. Герман хүний асвар шулуун зангаасаа болсон ч юм уу Ма Жи ган сэтгүүлчтэй уулзангаа, намайг Диетер Ма Жи ган гэдэг. Энэ жил 52 настай, 2 хүүхэдтэй. 27 жилийн өмнөөс би Германы Да жүн авто машины хувцаат компанид ажилласан юм. Хятадад ирж ажиллаад 12 жил болчихлоо гэж танилцуулав.
Диетер Ма Жи гангийн танилцуулснаар, тэрээр Берлинд төрж, хар багаасаа авто машин их сонирхдог байжээ. Үеийн хүүхдүүд нь бүр гадуур наадан тоглож байхад тэрээр ганцаараа авто машины тухай сэтгүүл уншиж суудаг байсан гэнэ. Тэгээд өөрийн хүссэн зорьсондоо хүрэхээр тэмүүлсээр ирсэн аж. 1980 онд тэрээр Да жүн авто машины хувцаат компанид орж ажилласан байв. 1988 онд уг компанийг төлөөлөн алс дорнодын Хятад оронд ирж ажиллажээ. 1988 онд тэрээр Хятад оронд анх ирээд, Шан хайн Да жүн авто машины ХХ компанид 3 жил ажиллажээ. Тухайн үед Хятадын удирдагч байсан Дэн Сяо пин өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргаад удаагүй, бүх юум саяхан эхэлж байсан тул Шанхайд ажил нь нэлээд хөнгөн байсан аж. Түүнээс хойш тэрээр олон удаа Хятадад ирж ажилласан ба голдуу Хятадын авто машины аж үйлдвэрийн бааз Чан чүньд ажилласан байлаа. Чан чүнь хотын хөгжлийн тухай ярихад тэрээр бүр их сэтгэл хөдлөн ярьж байлаа. Чан чүнь хотод сүүлийн жилүүдэд маш их өөрчлөлт гарсан. Энэ газрын эдийн засгийн нээлттэй бүсүүд маш түргэн хөгжиж байна. Шинэ орон сууцууд бүр их түргэн олшрон нэмэгдэж байна. Чан чүнь хот нь маш их аж үйлдвэржсэн харагдах бөгөөд аж үйлдвэржилтийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно гэж тэрээр үзэж байна.
|