• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 15:32:18    
Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн боловсролын тухай бодлогын гол чухал амжилт (1)

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны 3-р сарын 5-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган дээр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, боловсролын ажил төрлийг нийгмийн байгуулалт, нийгмийн баталгааг эрчимжүүлэх болон ард иргэдийн амьжиргааг сайжруулах гэсэн агуулга бүхий хэсгийнхээ тэргүүн байранд тавьж, өнгөрсөн 5 жилийн боловсролын хөгжил, өөрчлөлтийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, боловсролыг түлхүү хөгжүүлэх ерөнхий үзэл баримтлал болон боловсролын хүртээмжийн шударга байдлыг ахиулах талаарх бодлогын үр дүнг харуулж, боловсролын хөгжил болон өөрчлөлтийн өнөөгийн ажил үүргийн талаар чухал байрлуулалт хийж, боловсролын ажлын тухай Засгнийн газрын гол чухал бодлогуудыг дэвшүүлсэн байна.

     Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн боловсролын гол чухал бодлогууд

     2007 оны 10-р сард ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао ХКН-ын 17-р Их Хуралд дэвшүүлсэн тайландаа боловсролын ажлын талаар стратегийн чухал шинэ байрлуулалт хийсэн юм. Энэ оны 3-р сард Ерөнхий сайд Вэнь Жябао 11-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган дээр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа бас болосролын ажлыг нийгмийн байгуулалт, ард иргэдийн амьжиргааны баталгаажуулах болон сайжруулах гэсэн агуулга бүхий хэсгийнхээ тэргүүн байранд тавьж, өнгөрсөн 5 жилийн Хятад улсын боловсролын хөгжил болон өөрчлөлтийн чухал чухал ололт амжилтуудыг харуулж, боловсролын ажил төрлийг тэргүүлэн хөгжүүлэх ерөнхий үзэл баримтлал болон боловсролын хүртээмжийн шударга байдлыг ахиулах тухай бодлогын үр дүнг нотлон, боловсролын өнөөгийн үүргийн байрлуулалтын талаар чухал санал дэвшүүлсэн байна.

      2008 онд төвлөрсөн төсвөөс боловсролын салбарт олгох зарлагын хэмжээг 2007 оныхоос 76 хувиар нэмэгдүүлсэн үндсэн дээрээ бас 45 хувиар нэмж, нийт зарлагын хэмжээг 156 тэрбум 176 сая юаньд хүргэх болно.

      Сүүлийн 5 жил дэх боловсролын ажил төрлийн хөгжил, өөрчлөлтийн чухал чухал ололт амжилтууд

      Сүүлийн 5 жилд Хятад улс боловсролын салбарт голцуу дараах 6 талын ололт амжилтанд хүрчээ:

      1. Заавал сургах боловсрол бүх талаар түгээмэлжин бэтжих үе шатанд орж, үндсэн боловсролын төвшин бүх талаар дээшилжээ. 2. Мэргэжлийн боловсрол эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад санаачилгатай зохицож, түргэн хөгжих шинэ үе шатанд дэвшин оржээ. 3. Чанар төвшнийг дээшлүлэхэд цаашид анхаарч, их дээд сургуулийн заан сургалтын эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх болон шинэлэг зүйлийг бүтээх үйлчилгээний хүчин чадавх нь тодорхой хэмжээгээр дээшилжээ. 4. Багш нарын эгнээний байгуулалтын талаар шинэ алхам хийж, багш нарын болосролын ерөнхий төвшин байнга дээшилсэн байна. 5. Хүний төлөө байх, ёс мурлыг тэргүүн байранд тавьхыг баримталж, боловсролын ажлыг шинэ ахицтай болгов. 6. Санхүүгийн талаар боловсролын салбарыг дэмжих эрч хүчээ нэмж, ядуу амьдралтай сурагчдад туслах бодлогыг систем тогтоон төгөлдөржүүлжээ.

     Сүүлийн 5 жил дэх боловсролын ажил төрлийн хөгжил болон өөрчлөлтийн гол гол туршлагууд

      Сүүлийн 5 жилд ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөлөөс шинжлэх ухаан техникээр улс орноо мандуулан хөгжүүлэх, эрдэм чадвартай хүмүүс хүмүүжүүлэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги хэрэгжүүлж, боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг байнга гүнзгийрүүлж, ард иргэдийн амьжиргааны төвшнийг сайжруулах, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах явцдаа боловсролын ажилд тус дөхөм үзүүлэх явдлыг нэн чухал байранд тавьснаар боловсролын ажил үйлс шинэ үе шатанд дэвшин хөгжсөн юм. Үүнийг дараах 5 зүйлд хураангуйлан дүгнэж болно:

     1. Боловсролыг социалист орчин үеийн байгуулалтад үйлчлүүлэх, ард түмэнд үйлчлүүлэх зорилтыг баримталж, хүний нөөцөөр улс орноо хүчирхэгжүүлэхэд нэн бат бэх үндэс суурь тавьж өгчээ. 2. "Бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, дээшлүүлэх, хөгжүүлэх" чиг шугам баримталж, боловсролын ажил үйлсийг нэн түргэн, нэн сайнаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлжээ. 3. Шинжлэх ухаанч үзэл баримтлалаар боловсролын хөгжил, өөрчлөлтийн ажлыг удирдаж, зохицонгуй хөгжих сайн сайхан байдлыг бүрдүүлжээ. 4. Боловсролын хүртээмжийн шударга байдлыг дорвитой ахиулан, ард иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхлэхээр чармайн ажилласан юм.