• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 20:27:20    
Хэн Дянь кино зураг авах газар

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Сүүлийн жилүүдэд Хятадын кино найруулагч Жан И-Мөүгийн найруулсан хэд хэдэн кино жүжиг нь олон арван үзэгчидэд танил тасал болсон байна. Жишээлбэл, 2002 оны "Баатар эр", 2006 оны "Алтан цэцгийн хараал" зэрэг болно. уг хоёр киног сонирхосон хүмүүс цөмөөр кинон дох сүрлэг сайхан талбай ахуйд гүн сэтгэгдэлтэй болсон байдаг, тэгэхэд эдгээр хүмүүсийн сэтгэлд хадагшсан ахуй талбай бүр л Хэн Дянь кино зураг авах газарт байгаа юм.  

      Хэн Дянь кино зураг авах газар нь Хятадын зүүн нутгийн Жэ Жян мужийн Дүн Ян хотын Хэн Дянь балгасанд байрлаж байдаг. Энд өндөр сүрлэг эртний орд барилга, Хятадын Жян Нань раионд л байдаг өвөрмөц сайхан цэцэрлэгийн үзэмж байдаг. Цаг үеэр нь ангилбэл, арван хоёр, гурвадугаар зууны үеийн хот балгад байгаа бөгөөд бас орчин үеийн Шянгангийн хөл хөгжөөнтэй зээл гудамж ч байдаг, уг кино зураг авах газраар аялбал яг л хэдэн зууны төр гөрнөөр аялсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.  

     Танилцуулснаар, 1996 оноос эхлэн, Хэн Дянь кино зураг авах газар нь нийт 2 тиррилион 600 сая юань зарчуулж, "Шянган зээл", "Мин Чин гөрний гэр орд", "Чинь Вангийн ордон", "Мин Чингийн Шан Хэгийн зураг" "Жян Нань нутгийн үзэмж" зэрэг 13 үзэмжит бүс байгуулж, эдгээр үзэмжит бүс нь Хятадын түүхэн шат үе бүрийн төлөөлөх чанартай үзэмж байгаа юм. Одоохонд хүрч иртэл, Хэн Дянь кино зураг авах газар нь нэгэнт Хятадын кино зураг хамгийн олон авдаг, материал хэрэгсэл хамгийн бүрэн төгөлдөр кино зураг авах хотхон болсон байна. Тийм ч учраас, одоохонд болтол энд нийт 400 гаран киноны зургийг авхуулсан бадйаг. Хэн Дянь кино зураг авах газар нь Азийн хамгийн том кино зургийн бааз болсон төдийгүй, тэрээр бас соёл урлагийн ажил төрлийг ихээр хөгжүүлж байна. Тэндхийн орлогч захирал Лю Рүндүн хэлэхдээ, Хэн Дянь кино зураг авах газар нь өвөрмөц онцлог бялхасан том оврын кино урлагийн цэцэрлэгт хүрээлэг болон хөгжиж байна, кино зураг авах болгон энд ирэх жуулчидын хэмжээ ч ихээр нэмэгддэг юм гэжээ.  

     Өнөө, Хэн Дянь кино зураг авах газар нь нэгэнт улсын хэмжээний аялал жуучлалын раион болсон байна. 2007 онд, Хэн Дянь кино зураг авах газар нь давхардсан тоогоороо нийт 4 сая 800 мянган жуулчин хүлээн авсан байна. Их хэмжээний жуулчид болон кино жүжгийн ажлын хэсэг нь Хэн Дяньд ихээхэн эдийн засгийн боломж тохиол авчирсан байна.

      Хэн Дянь кино зураг авах газар нь соёл урлагийн ажил төрлийг хөгжүүлхийг дагалдан, тэндэхийн зам харилцаа болон хот суурны дөр төрх нь ихээхэн сайжирсан байна. Үүний зэрэгцээ, тэндэхийн суугааль ардын үзэл бодолд ч ихээхэн өөрчлөлт гарсан байна. Холбогдох мэрэгжилтэдийн үзэж байгаагаар, Хэн Дяний кино зургаар аялал жуулчлалыг дайчлах хөгжлийн хэлбэр маяг нь маш их амжилтад хүрсэн байна гэжээ. Өнөө, Хэн Дянь кино зураг авах газар нь нийт 3 тэррилион юаний хөрөнгөтэй том аж ахуйн нэгж болсон байна.

      За ингээд өнөөдөр та бүхэндээ Хятадын Хэн Дянь кино зураг авах газрыг төхөм танилцууллаа, дараачийн дугаар болтол төр баяртай./Хүчит редакторлон бичив/