НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62-р чуулган 4-р сарын 1-ны өдөр хоёр хоногийн гол сэдэвт шүүмжлэл хийж, Мянганы хөгжлийн зорилтыг хэрхэн түргэн биелүүлэх асуудлыг голдуу авч хэлэлцсэн байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62-р чуулганы дарга Керим болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун чуулган дээр илтгэл тавьж, өнөөгийн өрсөлдөөн сорилтыг таньж, тогтсон хугацаанд нь энэхүү зорилтыг чармайн биелүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хүссэн байна.
2000 оны 9-р сард, дэлхийн олон орны тэргүүн нар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үед тэргүүн нарын бага хурлаар "Мянганы тунхаг"-ийг баталж, 15-н жилийн дотор дэлхийн хэмжээнд, ядуурлыг буруулж, анхан шатны боловсролыг түгээмэлжүүлэх, тогтвортой хөгжлийг батлах зэрэг 8-н бодитэй хөгжлийн зорилтыг биелүүлэхээр нэр төртэй амласан юм. Үүнээс гадна, хөгжил нь дэлхийн энх тайван болон аюулгүй байдалтай нягт холботой гэдгийг анх удаа тодорхой хүлээн зөвшөөрсөн бөгөөд олон талт хамтын ажиллагаагаар хөгжлийг хамтран түргэтгэх явдлыг олон орны гол үүрэг болгосон байна. Өнөө мянганы зорилтыг биелүүлэх хугацааны тал нь өнгөрсөн боловч олон орны "Мянганы зорилт"-ыг ханган биелүүлсэн байдал харилцан адилгүй байна. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон дэлхийн эдийн засгийн удаашралт зэрэг нь мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд шинэ сорилт бий болгосон байна. Ийм байдалд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун энэ оны 9-р сард болох НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр дээд хэмжээний хурлыг биеэр даргалан хуралдуулж, Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө шинэ хөдөлгөх хүчин сэлбэхээр шийдсэн байна. Энэ удаагийн хоёр хоногийн шүүмжлэл нь 9-р сард болох дээд хэмжээний хурлын бэлтгэл ажил юм .
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун шүүмжлэлийг нээж хэлсэн үгэндээ: "Өнөө олон улсын хамтын нийгэмлэг Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх хүчин чармайлтдаа зарим зохих ахиц хийж, жил болгон 3 сая хүүхдийн амь насыг аварч, ДОХ-ын эмчилгээг хүлээж байгаа хүний тоо ч нэмэгдээд 2 саяад хүрлээ. Гэтэл бүх бөмбөрцгийн хөгжил өнөө мөн л тэнцвэргүй байж, ялангуяа Сахараас өмнө орших Африкийн районы ядуурлын байдал онцын хүнд болж байна. Хэрвээ одоогийн байдлаар хөгжих юм бол тус бүс нутаг нь биелүүлэх ёстой найман зүйлийн зорилтын аль нэгийг нь ч биелүүлж чадахгүй болно" гэж тэмдэглэв.
Африкийн хөгжлийг түргэтгэхэд туслахын төлөө, өнгөрсөн оны 9-р сард Бан Ки Мун Мянганы хөгжлийн зорилтын Африкийн ажлыг удирдах хэсгийг даргалан байгуулсан юм. Үүгээр дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгийг бүрэн дайчилж Африкт туслахыг хүссэн юм. Одоо энэ хэсэг нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, өлсгөлөнг арилгах , орон нутагтаа үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг сургуульд хангах, хүүхдийн шим тэжээлийн тэнцвэрийг баталгажуулах зэрэг ажлыг санаачлан өрнүүлж байна.
Бүс нутгийн мөргөлдөөн болон террорист ажиллагаа үүсэн даамжирсан зэрэг учир шалтгаанаас болж, урт хугацааны турш олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө аюулгүй байдлыг чухалчилж, хөгжлийг хөнгөвчилсэн хандлага нь тодорхой байж ирсэн юм. Гэтэл НҮБ энэ байдлыг өөрчлөхөөр чармайж байна. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын хуралдуулсан төрөл бүрийн хурал чуулганаас харахад, гишүүн орнуудаас холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгчид хүртэл хэлсэн үгэндээ аюулгүй байдал болон хөгжлийн харилцан уялдсан нөхцлийг чухалчилж, хөгжихгүй бол дэлхийн аюулгүй байдал урт удаан байж чадахгүй гэсэн нийтлэг ойлголтыг илтгэсэн байна. Мөн хөгжил нь зөвхөн хөгжиж байгаа орнуудын л явдал биш, хөгжсөн орнууд ч зайлуулж болшгүй хариуцалгатай юм. Иймээс хүн төрөлхтний хамтын дэвшил хөгжил цэцэглэлийн төлөө, холбогдох орнууд амлалтаа цаашид биелүүлж, хөгжиж байгаа орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, хамтын хүчин чармайлтаар Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийг өдөр ирэх тутам улам олон хүн уриалах болсон байна. \Сайн-өлзий, Пэрлаймаа орчуулж, Урангоо хянав\
|