• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 19:00:43    
3-р сарын 14-ний хэргийг Далай ламын бүлгийн зарлиг заавраар хийсэн гэж гэмт этгээд өчиг өгчээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам 1-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, 3-р сарын 14-ний өдөр Түвдийн Лхас хотод гарсан цохиж балбачин, булааж дээрэмдэн, галдаж шатаасан хүчирхийллийн хэргийг шалгасан сүүлийн үеийн холбогдох байдлыг мэдээлсэн байна.

     3-р сарын 14-ний өдөр нэг бүлэг хууль бус этгээд Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хотын дүүргийн гол гол гудамжинд цохиж балбачин, булааж дээрэмдэн, галдаж шатаасан хэрэг үйлдэж, замд явж байсан хүмүүсийг нэхэн зодож, дэлгүүр, цахилгаан холбооны газар болон Засгийн газрын албан байгууллагыг дайрчээ. Уг хэргийг шалгасан дүнгээс үзвэл, хууль бус этгээд 14-ний өдөр 300 гаруй газрыг шатааж, Лхас хотын хохирол амссан дэлгүүр, сургууль, иргэдийн гэр байшин, банкны газар нийт 1000-гаас давсан байна. Гэмгүй номхон 18 иргэн шатаагдаж нас барсан буюу цавчигдаж амь насаа алдаж, 380 гаруй хүн шархаджээ. Лхас хотын эдийн засагт учирсан шууд хохирол нь 250 сая юаньд хүрсэн байна. Үүнийг 3-р сарын 14-ний хэрэг гэдэг юм. Түвдийн үндэстнүүдийн ард иргэдийн амин чухал ашиг сонирхлыг хамгаалахын тулд, ТӨЗР-ны Засгийн газар байдлыг маш түргэн түвшитгэсэн байна. Гал тавьж хүний амийг хөнөөсөн гол том 4 хэргийг өнөө илрүүлж, гэмт хэрэгтнийг бүгдийг баривчлаад байна.

     Хятадын цагдаагийнхны шалгаж мэдсэн байдлаас үзвэл, энэхүү хүнд ноцтой хүчирхийллийн гэмт хэргийг Далай ламын бүлэг урьдаас нарийн төлөвлөж зохион байгуулан өдөөн дэврээсэн бөгөөд хилийн дотно гаднах "Түвдийг тусгаарлах" хагалан бутаргах хүчин сүлбэлдэн үйлдсэн байна. Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Хэпин 1-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр дотоод гадаадын 100 гаруй хэвлэл мэдээлэлийнхэнд хандан хэлэхдээ:

     "3-р сарын 15-аас хойш, нийгмийг аюулаас хамгаалах байгууллага нь хилийн чанадах Далайн бүлэгтэй нягт холбоотой, 3-р сарын 14-ний хэргийг зохион байгуулж төлөвлөн хэрэгжүүлэхэд оролцсон гол сэжигтнүүдийг баривчилж, Далай ламын бүлгийн үндэстний аюулгүйн яам гэгчийн зарим албаны хүмүүсээс Хятадын нутагт ажиллуулж байгаа сүлжээг анх алхам шалган илрүүлсэн. Саяхан Лхас хотын нийгмийг аюулаас хамгаалах байгууллага бас 3-р сарын 14-ний хэргийг зохион байгуулж төлөвлөсөн зарим гол этгээдүүдийг баривчилсан. Тэрээр Далай ламын бүлгийн нэг албаны хүнтэй холбоотой бөгөөд тэр албаны хүний санал, захирамжаар үндэстнийг хагалан бутаргаах ажиллагаа хийсэн гэсэн өчиг өгсөн" гэжээ.

     Уг хэрэг шүүн шийтгэх шатандаа байгаа тул хэргийн гол этгээдийн овог нэрийг ил нийтлэхэд дөхөмгүй байгааг Хятадын цагдаагийн байгууллага онцлов.

     Ү Хэдин хэлэхдээ,

     "Бид хэргийн гэрч баримтыг гүйцэд эзэмшээд байна. 3-р сарын 14-ний хэрэг бол Далай ламын бүлгийн зохион байгуулсан "Түвдчүүдийн их бослого" төлөвлөгөөний нэг хэсэг нь мөн. Тэр нь Түвдэд нэгдэлтэй ажиллагаа авч, эвдлэг хийж, Хятадад хямрал гаргах гэсэн зорилготой юм" гэжээ.

     Энэ оны 1-р сард "Түвд залуучуудын холбоо" зэрэг "Түвдийг тусгаар тогтниулах"-ыг зоригч 7 байгууллага Энэтхэгийн Шинэ Делид хэвлэлийн бага хурал хийж, "Түвдчүүдийн их бослого" гэдгээ илээр нийтэлсэн бөгөөд энэ оны 3-р сарын 10-ны өдрийн Хятадын Засгийн газар шаардлагыг нь хангах эцсийн цагийн хязгаарлал хэмээсэн байна.

      Ү Хэпин хэлэхдээ, "Түвдчүүдийн их бослого" гэдэг бол үнэндээ 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар "Түвдийг тусгаар тогтниулах" эцсийн аз тохиол болгож, улс орноо хагалан бутаргах зорилгодоо хүрэхийн төлөө юм гэжээ.

     3-р сарын 10-ны өдрөөс эхлэн, Хятадаас гадаадад байгаа элчин сайдын яам, консулын зэрэг 18 газар "Түвдийг тусгаар тогтниулах" болон олон улсын "Түвдэд туслах" байгууллага гэгчийн гишүүдийн харгис дайралтад учирч, 3-р сарын 14-ний өдөр гэхэд Лхаст гэмгүй номхон 18 иргэний амийг хөнөөсөн хүнд ноцтой гэмт хэрэг гарсан байна. Энэ нь "Түвдчүүдийн их бослого" гэдэг төлөвлөгөөний тохируулалтад нь нийцэж байгаа юм.

      Ү Хэпин бас танилцуулж хэлэхдээ: Сүүлийн өдрүүдэд, Далай ламын бүлэг бас дэлхийн олон газарт "Түвдэд туслах", "Манай гаргийн үйл ажиллагааны өдөрлөг" зэрэг ажиллагааг нарийн зохион байгуулж, сэдэн төлөвлөсөн байна. Хятадын цагдаагийн байгууллагын шалгаж мэдсэн байдлаас үзвэл, "Түвдийг тусгаар тогтниулах" гэгч байгууллага нь бас амиа золиослох анги илгээж, цаашид хүчирхийллийн ажиллагаа хийх гэж байна гэжээ.

     Ү Хэпин бас хэлэхдээ, Худал үг нь Далай ламын бүлгийн эх орноо хагалан бутаргах гэсэн үнэн зорилгыг халхалж чадахгүй. Би Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгчийн хувиаар түүний төрөл бүрийн үйл ажиллагаанд сэрэмжтэй байхыг хүн арддаа хүсэж байна гэжээ.\Буян, Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\