• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 20:20:42    
Бээжингийн онцлогтой таван их сургууль

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингийн их дээд сургуулийн талаар мэдээдэл өгнө үү гэж сонсогч, сүлжээ ашиглагч нар сүүлийн үе бидэнд олон захиа ирүүлсэн. Тэгэхээр эдгээр хүмүүстээ хандуулж дараах мэдээллийг хүргэе.

    Бид бүхний мэдэж байгаагаар, Хятадын их дээд сургуулиуд нь Бээжинд хотод хамгийн ихээр төвлөрөн байрласан байдаг. Тухайлвал, Бээжин Их Сургууль, Чинхуа Их Сургууль гэхчлэн 100 гаруй их дээд сургууль, тусгай мэргэжлийн сургууль байдаг билээ. Бээжингийн их дээд сургуульд оюутан элсэхдээ өндөр шаардлагатай байдаг төдийгүй тоо хэмжээний хувьд ч чанга хязгаарлалтай байдаг юм. Бээжин хот нь Хятадын одоо үеийн шинжлэх ухаан техникийн чухал түшиц газар болох бөгөөд соёл боловсролын хамгийн том төв юм. Үүгээр барахгүй янз бүрийн музей, үзэсгэлэн яармагууд нь сургуулийн бус боловсролын хүчирхэг их урсгал болж бүрэлдсэн юм. Тэгэхээр Бээжингийн их сургуульд суралцах, Бээжинд ажлын байраар хангагдах нь ихэнхи сурагчдын хүсэл мөрөөдөл болж ирсэн.

    Бээжингийн онцлогтой их дээд сургуулиудын дотроос тараах таван сургуулийг сонгож танилцуулья.

    Нэг, Бээжин Их Сургууль: Нийгмийн шинжлэх ухааны төрлийн оюутнуудын сэтгэл дэх ариун ордон гэлцдэг. Улсын дотоод гадаадын хүмүүст "Хятадын хамгийн дээд сургууль"-аар үнэлэгддэг Бээжин Их Сургууль нь дэлхийн хэмжээнд Хятадын их сургуулиудын төлөөлөл болсон юм. Бээжин Их Сургуулиас гадаадад сурч байгаа оюутнуудын тоо хамгийн олон байдаг. Үүгээр барахгүй Бээжин Их Сургуулийн байгалийн шинжлэх ухааны төрөл нь ч Хятаддаа хамгийн хүчирхэг байр суурьтай байж, дэлхийн хэмжээнд нэлээд сайн нэр нөлөөтэй байдаг.

   Хоёр, Бээжингийн Гадаад Хэлний Их Сургууль: Уг сургууль нь "Хятадын дипломатуудын өлгий" гэмээн алдаршиж, Хятадын дипломатуудын гуравны нэг хувь нь энэхүү их сургуулиас төгссөн гэдэг. Бээжингийн Гадаад Хэлний Их Сургууль нь өөрийн уламжлалт давуулаг талтай байдаг, ялангуяа англи, франц, герман зэрэг хэлний заан сургалтын талаараа улсын дотооддоо тэргүүний эгнээнд бичигддэг юм.

    Гурав, Бээжингийн Шуудангийн Их Сургууль: Уг сургууль нь улсын дотооддоо ажлаар хангагдах хэмжээгээр хамгийн өндөр байдаг. Хятадын мэдээлэх холбооны салбарт элсүүлж байгаа шинэ ажилтны дотор Бээжингийн Шуудангийн Их Сургуулийн оюутнууд нь тал илүү хувийг эзэлдэг. Нөгөө талаар Хятадын мэдээлэх холбооны ажлын байрны цалин хөлс харьцангуй өндөр байдаг нь нэн олон оюутныг өөртөө татах болгожээ.

    Дөрөв, Бээжингийн Спортын Их Сургууль: Уг Сургууль нь Хятадын чухал их сургууль юм. Хятадын "211 төсөл" дэх бүтээн байгуулалтын чухал сургууль байж, Спортын үндэсний албанд шууд захирагдаж байдаг. Өнөө, Бээжингийн Спортын Их Сургууль нь биеийн тамир спортоор гол хичээллэж байгаа бөгөөд нийгэм, байгалийн төрлүүдийг уялдуулснаар ил тод онцлогтой дээд сургууль болсон юм.

    Тав, Чинхуа Их Сургууль: Уг сургууль нь байгуулагдсанаас өнөөг хүртэл, 110 мянга гаруй оюутан төгсгөсөн бөгөөд үндэстний бахархал болсон олон салбарын асар олон зүтгэлтнүүд Чинхуа Их Сургуулийг төгссөн байдаг.