![]( /mmsource/images/2008/04/03/W020080403284574383950.jpg)
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө Америкийн Жоржиа муж улсын дарга Сонни Пердуе нарын зэрэг хүмүүстэй 2-нд Бээжинд уулзсан байна.
Сонни Пердуегийн Хятадад анх айлчлалж байгааг угтаж байгаагаа Дай Бингүө илэрхийлээд түүний Хятадтай хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалд үзэж байгааг сайшаасан байна.
Сонни Пердуе хэлэхдээ: Олимпийн наадмыг зохион байгуулах Хятадын ард түмний урам зоригийг би айлчлалаараа мэдэрлээ, Олимпийн үзэл санааны жолоодлоготойгоор Хятадын Бээжин Олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна гэжээ. Америк Хятадын харилцаа эрүүл хөгжих, салбаруудын хэлхээ холбоо хамтын ажиллагаанд тус төхөм үүүлэхэд илүү хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэрээр илэрхийлжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|