• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 10:30:26    
Бээжингийн олимпийн ариун гал Истанбулд хүрлээ

Синьхуа Агентлаг

      Бээжингийн цагаар 3-ны өглөөгийн 5 цаг 5 минутад Бээжингийн олимпийн ариун галыг тээсэн "Олимпийн гал" нэрэмжит тусгай нисэх онгоц Казахстанаас Туркийн Истанбул орж, Олимпийн бамбарыг хилийн гаднах 2-р газарт дамжуулав.

     Истанбулын Олимпийн бамбарыг дамжуулах гараа нь хотын төвийн нэрт Ая Софи дуганы өргөн чөлөөнөөс эхлэж, олимпийн бамбарыг гурван замаар дмжуулах бөгөөд нийт урт нь 18.8 км юм байна. Истанбул дэх олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаанд 80 тамирчин оролцох юм байна. Олимпийн бамбар барианы газартаа хүрхэд ариун галын хүлсийг асааж, газар дээр нь өргөн их ёслол үйлдэх болно.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Туркийн радио телевиз Олимпийн бамбар дамжуулах ажиллагааг шууд нэвтрүүлэх юм байна.

      2-ны өдөр, Казахстаны 1-р том хот Алма-атад Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа амжилттай болсон байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\