• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 16:10:26    
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Герман ямар роль тоглох юм бол [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     3 хоног хуралдах НАТО-гийн тэргүүн нарын 20 дахь бага хурал Румыны нийслэл Бухарестэд 2-ны орой эхлэлээ. Уулзалтад оролцсон гишүүн орнуудын удирдагчид НАТО-гийн өргөтгөл болон Афганистаны асуудлыг гол авч хэлэлцэнэ. Хурал нь НАТО-гийн хамгаалалтын байгуулалт, баруун Балканы байдал, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, мэдээллийн терроризм, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг салбарыг ч хөндөх юм байна. НАТО-гийн өрнөд Европийн гол орон болсон Герман ямар роль тогтлох вэ гэдэгт олон нийт анхаарч байна.
НАТО зүүн тийш өргөжих, ялангуяа НАТО-д Украйн болон Гүржийг элсүүлэх асуудал нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдвийн нэг болно. НАТО-гийн шинэ гишүн орноор Албани, Хорват, Македоныг элсэхийг Геман дэмжиж, Украйн, Гүржийг элсэхийг эсэргүүцэж байна. НАТО-д элсэхийг Украйны олонхи иргэд эсэргүүцэж байна, Гүржийн нутаг дэвсгэрийн мөргөлдөөн зохицуулагдаагүй шалтгаанаас болж НАТО-д элсхийг Герман эсэргүүцэж байна гэж Германы канцлер Ангела Меркел илэрхийлжээ. Бүс нутаг юм уу дотооддоо хямралтай орнууд НАТО-д элсүүлж болохгүй гэж тэрээр үзэж байна.

     Америкийн Ерөнхийлөгч Ж. Буш, Германы канцлертэй утсаар ярилцахдаа, НАТО-д Украйн болон Гуржийг эслүүлэхийг дэмжихийг Германаас шаардсанд шаардлагыг нь Ангела Меркел зөвшөөрөөгүй. Ж. Бушйин уриалгын эсрэг Герман, Франц, Итали, Испани зэрэг өрнөд Европын орнууд нэгдсэн фронт байгуулж эсэргүүцсэн байна. Герман ямар бодлоос болсон ч Герман тэргүүтэй өрнөд Европын орнууд эсэргүүцвэл Украйн, Гурж холбоонд элсүүлэх нь хүндрэлтэй болно гэж шинжээч үзэж байна.

     Афганистаны асуудлыг зохицуулах шинэ төсөл боловсруулах нь энэ удаагийн хурлын нөгөө нэг том зорилт болно. 3-ны үдээс хойш НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид, Афганистанд суугаа олон улсын аюулгүйн тусламжийн хүчинд оролцсон орнуудын удирдагчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Сулана, Афганистаны ерөнхийлөгч Х.Карзай нар Афганистаны асуудлаархи дээд хэмжээний өргөтгөсөн хуралдааныг хамтран зохион байгуулж, Афганистаны энхийг сахиулах сэргээн босголтын асуудлыг зөвшин хэлэлцэх болно. Энэ асуудлаар Герман уужуу тайван байгаа. Учир нь Афганистаны өмнөд районы цэрэг дайны үйл ажиллагаанд оролцохыг Германаас НАТО-гийн гишүүн орнууд дахиж шаардахгүйгээс болж байгаа юм.

     Афганистаны шинэ стратегийн тухайд Германы шаардлагатайгаар 2007 оны 10-р сард НАТО-гийн орнуудын батлан хамгаалахын сайд нар Голландад болсон нэг удаагийн хурал дээр, энэ удаагийн дээд хэмжээний хурлаас өмнө Афганистаны үйл ажиллагааны бүх талын стратеги боловсруулан тогтоохоор санал нэгджээ. НАТО-гийн гишүүн орнууд Афганистаны иргэний хэргийг чухалд үзэх нь цэргийн ажиллагаанд оруулалт хийхээс хол бага байна гэж Германы засгийн газар үзэж байна. Иймээс энэ удаагийн хурлаар Афганистаны дайны дараахь сэргээн босголтын байгуулалтад туслах хүчээ нэмэгдүүлэхийг гишүүн орнуудад Герман уриалах болно.

     НАТО болон ОХУ зарим асуудлаар зөрчил маргаан ихтэй байгаа, НАТО-гийн гишүүн орнууд ч халуун цэгийн хэлэлцэх асуудлаар маргаантай байгаа тул энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай байж чадахгүй юм. Гэвч Германы дэвшүүлсэн санал. Тухайлбал: 2009 онд НАТО байгуулагдсаны 60 жилийн ойгоор, Герман болон Франц хоёр орны хилийн нэгдсэн тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө нь гишүүн орнуудын дэмжлэгийг олох болно гэж шинжээчид үзэж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\