• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 16:14:27    
Чин Дао пиво

Хятадын Олон Улсын Радио

     Тэнгисийн эргийн үзэмжит Чин Дао хот бол Шаньдүн мужийн нутаг дэвсгэрт байдаг Хятадын аялал жуулчлалын нэрт газар юм. Чин Дао Пиво бол Хятадын нэрт пиво юм. Чин Дао пиво гэхэд зуун жилийн түүхтэй Пижү гудамж буюу пиво гудамжийн тухай ярих хэрэгтэй байна.

     700 гаруй метр урт Чин Даогийн пижү гудамж нь Чин Дао хотын хойд дүүргийн Дэн Чжөү гудамжид байдаг. 1897 онд Герман Чин Даог эзлэх үед цэргээ энэ гудамжинд хуарагнуулжээ. Германчууд пивод их сонирхолтой байдаг, яг сайхан тухайн үед Дэн лү гудамжинд амтат устай булаг илрүүлжээ. Энэ булгийн усаар нэрсэн пиво нь үнэр амтаар сайхан байдаг. Иймээс 1903 онд энд Хятадад европын техникээр байгуулсан анхдагч пивын үйлдвэр буй болжээ. Дэн чжөү гудамж нь пивотой ингэж салшгүй холбоотой болсон байна.

     Зуугаад жилийн хугацаанд Дэн чжөү гудамж нь Чин Даогийн хамгийн онцлогтой- пи чжөү гудамж болон хөгжжээ. Одоогийн пижү гудамжинд жар гаруй ресторан, пиво бартай. Өдөрт давхардсан тоогоор хэдэн арван мянган хүн зочилдог байна. Чин Дао пивийн үйлдвэр өдөрт үйлдвэрлэсэн пивоон бар, ресторанд хүргэдэг. Чин Даод төрөл бүрийн далайн маьтан элбэгтэй тул амтад зоог олонтой болохоор хотын иргэд энд хуран цуглардаг байна. Хятадын болон гадаадын жуулчин ч олон ирдэг байна.

     Энэ хуучин гудамжны өнгө төрхийг хэвээр нь хадгалахын тулд Чин Дао хотынхон нь сүүлийн жил пи чжөү гудамжийг европ маягийн өнгө аясаар нь засаж чимэглэжээ. Пижү гудамжинд ногоон өнгөөр гол болгож, улаан цагаан өнгийг уялдуулсан том гантиг чулуу дэвсэн нь эртний өнгө үзэмжийг хадгалжээ. Хуучин пивын цомоо, оргилж байгаа шар айргийн шаргал давалгаан, цагараг судалт хав, хялт загас зэрэг 20 гаруй төрлийн хийсвэрлэл зураг нь гудамжны өнгө төрхтэй өнгө аяс нийлэн зохицжээ.

     Пижү гудамжинд пивын музейтэй. 2003 онд Чин Дао пивын зуун жилийн ойг тэмдэглэхийн тулд Чин Дао пивын компанихан зуун жилийн хуучин үйлдвэрийн байшинг Чин Дао пивын музей болгон байгуулжээ. Энэ нь Хятадын анхдагч пивын музей болно.

     Чин Дао пивын зуун жилийн түүхийг энэ музейд нэг цагийн хугацаа зарцуулбал ойлгож болно. Танилцах явцад Чин Дао пивын үйлдвэрийн эхэлж байгуулагдсан, хөгжлийн явц, одоогийн олсон ололт амжилтыг ойлгож болно. Үүнээс гадна Хятадын анхдагч пивын үйлдвэрийн архи нэрэх хэлбэр, архи нэрэх техинолги болон шүүлтүүрийн төхөөрөмж, боодлын төхөөрөмжийг хамарсан одоогийн дэлхийд хамгийн тэргүүний пиво нэрэх техинолгитэй танилцаж болно.

     Пивын музейд зуун жилийн түүх болон соёл, үйлдвэрлэлийн техинолги, олон талын хэрэглээтэй район гэж үзэн танилцах 3 бүс хуваажээ. Жуулчид гэрэл зураг болон бичиг материалаас пивын эх үүсэл, Чин Дао пивын түүхийг ойлгож болно. Үйлдвэрлэлийн дэс дарааллын районд хуучин барилга, тоног төхөөрөмж, цехийн орчин ахуй болон үйлдвэрлэлийн байдалтай танилцаж болно. Түүхийн дүр төрхий нь дахин харуулахын тулд архи нэрэх хуучин цехийн исгэх газрын дэргэд ажилчин архи нэрж байгааг харуулсан шуумал хөрөг гаргажээ.

     Тус музейтэй танилцахад үйлдвэрээс гарч байгаа пивыг ууж амсаж үзэх хэрэгтэй. Музейд өөрийн гэсэн онцлогтой пивын бартай. Оргилуун шаргал Чин дао пивыг ууж амтыг үзэхэд түүний соёлы нь улам гүнзгий ойлгож болох юм .