Далайн бүлэг болон өрнөдийн зарим хэвлэл мэдээлэлийнхэн "Түвдийн ард түмэн Түвдийн хөгжлөөс үр өгөөж хүртээгүй", "Түвдийн соёл устаж байна" гэх зэргээр чалчиж байгаад чиглүүлэн, Хятадын хэдэн Түвдэч эрдэмтэд 2-ны өдөр Бээжинд үг хэлж, Түвдийн бүтээн байгуулалтын амжилтыг үгүйсгэж болохгүй, Түвд өнөө түүхэн дээр хамгийн сайн хөгжлийн үедээ байна гэж онцолсон байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба, 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын хэдэн Түвдэч эрдэмтнийг урин Түвдийн одоох байдлыг яриулсан байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын Төв засгийн газар Түвдийн Өөртөө Засах Районыг дэмжих эрч хүчээ байнга эрчимжүүлсэн юм. 2006 онд Төрийн зөвлөл Түвдийн хөгжлийг түргэтгэн Түвдийн тогтуун байдлыг хамгаалах хөнгөлөлттэй 40 бодлого боловсруулан тогтоосон байна. Ноднин Төрийн зөвлөл бас нийт 77 сая юаний хөрөнгө мөнгө оруулан Түвдэд 180 төсөл хэрэгжүүлэхээр тогтсон. Бүртгэлээс үзвэл, ноднин ТӨЗР-ны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 34 тэрбум 200 сая юаньд хүрч, хүн тутамд оногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 120 сая юаньд хүрч, Түвдийн эдийн засаг 7 жил дараалан 12%-ийн хурдаар түргэн өсөн нэмэгдсэн байна гэжээ.
Түвдэч эрдэмтэн ноён Лян Шянминь хэлэхдээ:
Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн явцад, Түвд үндэстний өргөн ард олон нь оролцогч болсон мөртөө хөгжлийн эдгээр амжилт бүтээлийг шууд хүртсэн юм. Би нэг жишээ ярья. Лхаст, эдийн засаг нийгэм хөгжих болон аялал жуулчид нэмэгдэхийн хирээр, тухайн орон нутгийн маш олон түвд олон түмэн гэр бүлийн буудал эрхэлж, маш их орлого олж байна. Ингэж хөгжлийн үр дүнг хамтран эдлэж, мөн өөрийн амьдралын нөхцөл боломжоо сайжруулж байна гэжээ.
Эдийн засаг нь хөгжсөнөөс гадна, хот суурингийн ажилтан ажилчдын өндөр насны үндсэн даатгал, эм эмнэлгийн үндсэн даатгал, ажил үгүйдлийн даатгал зэрэг олон төрлийн даатгал Түвдэд байгуулагдаад байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.
Түвд судлаач Жало танилцуулж хэлэхдээ:
"Боловсролын талаар, Түвд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, Түвдэд сүм хийдийн боловсролоос гадна, ард иргэдийн боловсрол гэж байгаагүй. Өнөө Түвдийн тариачин малчдын хүүхдүүдийн 96 хувь нь бүр сургуульд суралцаж байна. Эм эмнэлгийн нөхцөл байдал ч маш их сайжирлаа. Энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, Түвдэд эмнэлэг зөвхөн гуравхан байсан бол, одоо бүх хөдөө нутагт бүгд эмнэлэгтэй болсон, энэ бол маш их тодорхой өөрчлөлт юм" гэлээ.
Түвдийн хот сууринд өнөө авто зам, ус түгээгүүр, хог хаягдлын цэвэрлэгээ зэрэг дэд бүтцийн тоног төхөөрөмж өдөр ирэх тусам бүрэн болж, хот суурины орчин ахуй болон хотын дүр төрх тодорхой тохижиж байна гэж Жало тэмдэглэжээ.
2007 он гэхэд, Түвд нь олон төрлийн эрдэм шинжилгээний бие даасан 40 байгууллагатай болж, төрөл бүрийн мэргэжлийн техникчдын тоо 400 мянга шахам болсон байна. Мэргэжилтнүүд танилцуулж хэлэхдээ, түвд хэл бичиг суралцах, хэрэглэх болон хөгжихийг баталгаажуулахын тулд, Түвдийн Өөртөө Засах Район бас тусгайлан хууль дүрэм боловсруулан гаргаж, төрөл бүрийн сургуулиуд дахь түвд сурагчид эрхбиш түвд хэл бичгээр гол хичээллэх хэрэгтэй гэж тогтоосон. Үүнээс гадна, төв Засгийн газраас бас Түвдийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахад зориулан их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, түвд анагаах ухаан, эм бэлдмэл болон түвд үндэсний цэцэн үг, үлгэр, дуу бүжиг, ший зэргийг цуглуулах, эмхтгэх, судлах ажил хийсэн юм гэжээ. "Түвдийн соёл устлаа" гэгч нь тэр чигээрээ худал яриа болохыг бодит хэргүүд гэрчилж байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Лхас хотод 3-р сарын 14-ний өдөр гарсан цохиж балбачин булаан дээрэмдэж галдан шатаасан хүчирхийллийн ажиллагааны тухай ярих үед, мэргэжилтнүүд тэмдэглэхдээ, Далай ламын бүлэг уг ажиллагааг төлөвлөж удирдан явуулсан юм. Тэр нь Түвдийг Хятадаас салгаж, Түвдэд төр шашин нэгдсэн хамжилгат байгуулалыг сэргээх гэсэн зорилготой юм гэлээ. Түвд судлаач Лянь Шян-минь хэлэхдээ, Түвд төр, шашныг салгасан нь түүхийн дэвшилт ажиллагаа юм. Төр шашны хослуулах гэсэн Далай ламын оролдлого нь гарцаагүй ялагдана гэжээ.
"Далай лам төр шашныг хослуулахаар оролдож байгаа нь түүхийн хөгжлийн урсгалаас няцсан байгаа юм. Түвдэд төр, шашин хослох цаг үе буцалтгүй өнгөрсөн. Түвдэд төр шашныг хослуулсан байгуулалыг сэргээхээр оролдох юм бол, Түвдийн түвд үндэстний ард иргэдийг оролцуулсан үндэстнүүдийн ард иргэдийн эрс эсэргүүцэлтэй учрах болно" гэж Лянь Шян-минь тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|