• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 17:02:42    
Гү жэн (Доод)

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

      Хятадын олон улсын радио. Бээжингээс яриж байна. Эрхэм хүндэт радио сонсогч болон сүлжээ хэрэглэгч тантай энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

     Эрхэм анд нөхөдөө. Өнгөрсөн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар би тандаа өнө удаан түүхтэй "Гү жэн" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгээс танилцуулсныг та санаж байх. Энэ удаагийн ээлжит булангаар Гү жэнгээр хөгжимдсөн "Элбэг ургацын баяр" зэрэг хэдэн ая сонсгохын зэрэгцээ "Гү жэн" хөгжмийн зэмсгээ танд үргэлжлүүлэн танилцуулах болно.

     Гү жэн нь хавтгай дөрвөлжин биетэй. Дээгүүр нь сундалсан Чавхдас болгон нь хошуу хэлбэртэй тэвхээр холбож, мөн түүгээр хөгийн өндөр намыг тогтоодог байна. Гү жэн нь анх эхлээд таван хөчтэй л байсан юм гэнэ. Хожмын хөгжлийн явцдаа нэмэгдэн улшироод, өнөөдрийн байдлаар 13 болон 16 чавхдастай хоёр төрлийн байна. Гү жэний ая хөг тод томруун сүр далайцтай бөгөөд, уянга төгөлдөр мөртөө төв эрхэмсэг хөгтөй байж, эвхэрэн нүүдлэх үүлс болон асгаран урсах усан мэт далд утга санааг маш уран дүрслэн зүйрэлж чаддаг байна. Хөгжимчин эрхэмсэг дүртэй суугаад, баруун хуруугаараа чавхадастан ая эгшиглүүлж, зүүн хуруугаараа хөгжмийн чөвхдасыг дарж хөгийг тохируулан элдэв сайхан дуу гаргана.

     2000 гаруй жилийн тэртээ Чинь Шихуанди Хятад орныг нэгтгэснээс хойш, Гү жэн нь улмаар олон газар нутгуудаар таран дэлгэрч, мөн бас цаг эрний хувьралыг даган тоглох хэв стель нь ч өөр өөр болсон байна. Одоо үеийн нэлээд төлөөлөх чанартай урсгал бүлэг нь гэвэл Хэ нань жэн, Шань дүн жэн, Жэ жян жэн болон Ке жя жэн зэрэг бий.

     Өнгөрсөн зууны 50-аад Хятадын уран сайханчид Гү жэнд дахин өөрчлөлт оруулж, хөг хувиргах Гү жэн болон эрвээхэй Гү жэн зэрэг шинэ хөгжмийн зэмсэг судлан гаргасан бөгөөд түүнийг тасралтгүй шинэтгэн өөрчилж улам боловсронгуй болгосоор байна. Үүний зэрэгцээ, уран сайханчид Гү жэнг хөгжимдөх олон шинэлэг ур дэмийг үүдэн бий болгож, цаг үеийн зориг санааг харуулсан шинэ шинэ бүтээлүүд ч хойно хойноосоо төрөн гарсаар байна. Ингэснээр Гү жэнгийн урлагыг Хятадын үндэсний хөгжмийн зэмсгийн дундаа хөгжлөөр хамгийн хурдан, амжилт бүтээлээр хамгийн олон болгосон байна. Эрхэм анд нөхөдөө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаа энд хүргээд түр завсарлая. Анхаарал хандуулсан таньд баярлалаа. \Номин орчуулан бэлтгэв\