• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-04 15:14:11    
Олимпийн бэлтгэл

Хятадын Олон Улсын Радио

     Монгол улсын спорт сонирхогчид Бээжингийн олимпийг анхаарч байна. Олон тооны хүмүүс тэмцээнийг газар дээр нь үзэж сонирхохыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар Монголын 6000 илүү хүн олимпийн төрөл бүрийн тэмцээний тасалбарыг урьдаар захиалжээ.

     Бээжингийн олимпийн гал бамбар өнөөдөр Туркийн Истанбулд хүрлээ. Европ Азийн эх хуурайг холбосон энэ түүхэн дурасгалт хот бол дэлхийн соёл боловсоны гайхамшигийг авч үлдсэн цөөн тооны хотын нэг байгаа юм. Олимпийн бамбар усан онгоцоор Боспорус хоолойг гатлаж, Азийн эх газраас дахин Европ тивд дамжигдан хүрэх болно. Европ Азийн хоёр эрэг үзэмж сайхан байгальтай, далайн хоёр эргээс бие биеээ ширтэлцнэ. Түүхт Долмабасе-ийн ордон бол хаант гүрний бадрал хөгжилийн үеийг харуулан зүүд мэт сүндэрлэн харагдна. 19-р зууны дунд үеээр баригдсан энэ ордоны дотрох хамгийн том өрөө нь 56 тулгуурь баганатай байж, төв дунд нь 4.5 тоннын жинтэй, 750 ширхэг шил болороор өнгөлэн чимсэн том дэнг өлгөсэн байдаг. Энэ ордон нь бүхийл Истанбул хотын олон үзэмжийн дотрох хамгийн онцгой нь юм. Өнөөдөр олимпийн гал бамбарчид Боспорус том хөөргийн хөвөөнөөс усан онгоцонд сууж нөгөө эрэгд нь хүрээд түр амасхээд дахин энэ хөөрөг дээгүүр буцан гүйж Европын эх газарт гишигсэн байна.

     Казакистан улсынхан Олимпийн түүнхээ нийт 21 медаль олсон үзүүлэлттэй байна. 2004 оны Афины олимпд 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль олж, Седнигийн олимпд 2 алт, Атлантийн олимпоос 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль олсон байна. Алма-ата хот 2014 оны өвлийн олимпийн наадамыг зохион байгуулхаар өрсөлдэж байна.

     Олимпийн тавцанд хүч чадал болон гоо сайханы дагинь болж хүмүүсийн сэтгэлд гүнээ шингисэн тамирчин баггүй байдаг. Гэтэл энэ жилийн олимпийн тэмцээн дээр тэдний уран авясыг хүмүүс дахин харж чадахгүй болсон нь энэ удаагийн олимпийн наадам үзэсгэлэнгээр дутуудах харамсал төрүүлж байна. Яагаад гэвэл спортын тавцанд зураг шиг гялруулж явж байсан 8 дагинь энэ жилийн наадамтай хувьгүй гэнэ. Эдгээр 8 тамирчин бол Оросын уран гимнастикийн тамирчин Vera Shimanskaya, Хятадын усанд сэлэлтийн аврага Лүө Шүө жуань, Японы одон бөмбөгийн тамирчин Yotsumoto_Naomi, Шведийн өндөрт харайлтийн тамирчин Kajsa Bergqvist, тек бан догийн тамирчин Лүө вэй, хөл бөмбөгийн тамирчин Mia Hamm, волейболын од Manon Flier, газрын тенисийн Martina Hingis нар болно.

     Казакистаны нэрт жуулчин Демитри Пидрушин Алма атад болсон олимпийн бамбарыг буухиалан дамжуулах арга хэмжээнд гал бамбарчинаар оролцсоныхаа дараа хайртай мотцкелээ хөлөглэн тив тойрон аялах холын аяндаа гарсан байна. Хол газар аялан явах энэ хэлбэрээр тэр олимпийн зориг санаа, Бээжингийн олимпд болсон бахдалт сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм байна.

     Аргентиний хөл бөмбөгийн багийнхан олимпийн наадамд бэлтгэн Испань орж дасгал тэмцээн хийж байна.

     Олон улсын Хандболын холбооныхны веб сайтын мэдээлснээр, Бээжингийн олимпийн эмэгтэйн хандболын шигшээ шалгаруулалтын тэмцээний Европын орнуудын тэмцээн тун саяхан дуусч, Шведи, Угар, Франц болон Өмнөд солонгосын багийнхан тус тус олимпийн наадамд оролцох сүүлчийн 4 эрхийг олсон байна.

     Америкийн софтболын багийхан энэ жилийн эмэгтэйн софтболын тэмцээнд оролцох тамирчидынхаа нэрсийг нийтэллээ.

     Аргентиний эрэгтэйн сагсан бөмбөгийн үндэсний багийн тулгуурь тамирчин Juan Sanchez тун саяхан багаасаа цухарсанаа мэдэгдсэн байна, тэрээр энэ жилийн олимпийн тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Juan Sanchez 2004 оны Афины олимпд оролцож шилдэг бүтэмж тогтоосон бөгөөд Аргентиний багийнхан тэр жилийн олимпд аваргалсан.

     Бээжингийн олимпийн гал бамбарыг хилийн чанад дамжуулах гал бамбарчид нийт 2480 хүн байх юм байна. Үүний дотор гал бамбарыг хүлээн дамжуулах хот болон улс орны олимпийн хороодын сонгож гаргасан гал бамбарчид 1936 байж, нийт тооны 78.06% хувийг эзэлжээ. Гал бамбарыг дэлхий дахинд бухиалан дамжуулахад хамтран ажиллах түншүүдийнхээс 414 хүн, Бээжингийн олимпийн хорооноос сонгосон 130 багтаж байна.

     Бээжингийн олимпийн гал бамбар бухиалах энэ арга хэмжээ нь олимпийн түүхнэ гурван төрлийн шинэ тэмдэглэл үүдэх юм байна. Даруй хамгийн олон гал бамбарчидыг оролцуулсан, хамгийн хол зам аялсан, бухиалсан цагаар хамгийн урт зэрэг болно.

     Бээжингийн олимпийн хорооны төсөөлж байгаагаар энэ жилийн 8 сард 203 улс орноос хүрэлцэн ирэх бараг 600 мянган хүн энэ удаагийн наадамд оролцох юм байна. Бээжингийн олимпийг сонирхох нийт тасалбар бараг 9 сая байгаа юм. үүний дотрох 1сая 750 мянган белет тасалбарыг гадаад орнуудад зарсан байна. Үлдсэн 7 сая 250 мянган тасалбарыг Бээжин хотын иргэд бую Хятадын бусад муж районы иргэд захиалсан байна.

     Хамгийн шинэ бүртгэлээс үзвэл 2001 онд Хятад улсынхан олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олсоноос энэ жилийн наадамыг дуустлах бүтэн 7 жилийн туршд Хятад улс 2008 оны Бээжингийн олимпд нийт 520 тэрбум юань зарцуулах юм байна. Үүнийг тэгшитгээгэд бодход өдөр бүр бараг 200 сая юань зарцуулсантай тэнцэж байна.

      Олимпийн бамбарыг Жумаланма оргилийн оройд хүргэх арга хэмжээ ч хүмүүсийн анхааралыг татаж байна. 30 хүний бие бүрэлдхүүнтэй гал бамбарчидын багийнхан туршин дамжуулах дасгал сургуулиа хийж эхэлжээ. Хэрэв цаг агаар хэвийн байвал 40 гаруй хонгийн яаралтай бэлтгээд, гал бамбарыг 4-р сарын 28-нд оргилд оройд албан ёсоор хүргэхээр төлөвлэж байгаа юм байна.