• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-04 15:22:29    
Олимпийн гал бамбар алсын аяндаа гарлаа

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн үзэл санааг уламжлах, дэлхийн ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэх эрхэм үүрэг үүрэглэсэн олимпийн гал бамбар Грекийн Афен хотоод 2008 оны 3-р сарын 31-ний өдөр олимпийн хот Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардав. энэ бол Олимпийн наадам зохион байгуулах эрх авснаас нааш дэлхийн ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө олимпд бэлтгэж ирсэн Хятад улс, Хятадын ард түмний хувьд түүхэнд тэмдэглэгдэх ховорхон мөч байлаа. хүн төрлөхтөн амьдралдаа гал хэрэглэж сурснаас соёл иргэншил эхэлсэн түүхтэй, олимпийн наадам соёл иргэншлийнхээ бэлэг тэмдэг болсон галыг дэлхий дахин дамжуулах ёслол хийж байгаа нь энх тайван, эе найртай, баяр хөөртэй оршин амьдрах сайхан хүсэл итгэлээ илэрхийлж байгаа хэрэг юм.

      Энэ өдөр алсын холын Афен хотоос ирсэн олимпийн бамбарыг нийслэл Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд ХКН-ын төр хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жоу Юн Кан өөрийн биеэрээ орчиж угтан авч, гал бамбар Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбайд орж ирэх үеэр Хятадын улсын дарга Хү Жинь Тао, орлогч дарга Ши Жин Пин нарын зэрэг Хятадын нам төрийн дээр удирдагчид болон нийслэлийн олон салбарын хүмүүс, гадаад орнуудаас Хятадын суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нар 6 мянга Гаруй хүн нижгэнэтэл алга ташин угтан авсан. Хятад улсын дарга Хү Жинь Тао олимпийн гал бамбарыг угтах ёслол дээр үг хэлж, Бээжингийн 2008 оны зуны олимпийн 29-р наадмын гал барбарыг дэлхий дахинд дамжуулах ёслол эхэлснийг зарлав. Хү Жинь Тао олимпийн гал бамбарыг 110 метрийн саад даваж гүйх уралдааны олимпийн аврага Лю Шяньд дамжуулан өгч, буухиалан дамжуулах ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна. Лю Шяний хувьд нутагтаа болох олимпийн наадмаас алтан тедаль авах зорилго тавин хатуужилтэй дасгал боловвсрол хийж байгаа хүн. олимпийн гал бамбарын анхны дамжуулагч болсондоо үнэхээр маш их бахархаж байлаа. түүний хувьд эх орондоо болох олимпийн наадмын гал бамбарыг хамгийн түрүүнд дамжуулсандаа баярлан идээд алдаж байв. сурвалжлагчийн ойлогосноор Лю Шяны аав нь Шанхай хотын олимпийн гал бамбар дамжуулагчаар шалгарсан нь аав хүү хоюулын хувьд үнэхээр бахархалтай байв. энэ бол Хятадын ард түмний энэ мөчид байж болох нийтлэг сэтгэлгээ юм. бараг хүн бүхэн ийм хүсэл мөрөөдөлтэй байгаа нь мэдээжийн билээ.

      Олимпийн гал бамбарыг Бээжингээс Казакстаны хамгийн том хот Алмата, Түркийн Истамбул, Оросын холбооны улсын Санкт-Петерург гэх мэтийн дэлхийн олон том хотуудаар бухиалан дамжуулах ажиллагааны гараа албан ёсоор эхэлсэн нь энэ билээ.

     Энэ ёслол дээр Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи: өнөөдөр бид хязгааргүй догдолсон сэтгэлээр Бээжингийн олимпийн гал бамбарыг бухиалах дамжуулах ажиллагааны нээлтийн ёслолыг хийж байна. Олимпийн гал бамбар бол Олимпийн үзэл санааны бэлэг тэмдэг, хүсэл эрмэлзэл, гэрэл гэгээ, баяр баясгалан, найрамдал , энх тайвны бэлэг тэмдэг мөн гэж хэлсэн нь энэ ажиллагааны утага учрыг оновчтой дүгнэсэн явдал байлаа.