Румыны нийслэл Бухарестад болж байгаа НАТО-гийн тэргүүн нарын бага хурал Баруун Балканы орон Хорват болон Албанийг нэгдэн орох асуудлаар НАТО-д албан ёсны хэлэлцээ хийхээр урьсан байна. Энэ нь НАТО-гийн түүхэнд дэх зургаа дахь өргөжил байж, үүний улмаар НАТО-гийн гишүүн орны нийт тоо 28 болно. Гэвч энэ удаагийн тэргүүн нарын бага хурлаар авч хэлэлцсэн өргөжих асуудлын байдлаас үзэхэд, НАТО-гийн удирдагчдын "амжилт" гэдэг нь үнэндээ маш "жижигрэж", Америкаар удирдуулсан НАТО-гийн төсөөлсөн зорилтоос хол бага болсон байна.
НАТО-гийн цаашдын өргөжил нь 3 хоног хуралдах энэ дээд хэмжээний хурлын чухал сэдэвийн нэг юм. Үүнд Хорват, Албани, Макетон энэ гурван орны НАТО-д нэгдэх орох асуудал, Украйн, Гүрж хоёр орны нэр дэвшигч орны эрхийн асуудал тэрчлэн НАТО-гийн "энх тайван түншлэлийн харилцааны төлөвлөгөө"-д шинээр нэгдэн орсон Босни—Герцеговин, Черногор, Серби зэрэг гурван орны НАТО-д нэгдэн орох хэтийн төлөвийн асуудал багтаж байгаа юм. Гэтэл НАТО-гийн дотоодын төрөл бүрийн зөрчлийн нөлөөнөөс болж, эдгээр асуудал нь энэ удаагийн дээд хэмжээний хурал дээр тэр бүхнээрээ дүүрэн үр дүнд хүрч чадахгүй юм.
Юуны өмнө, Макетон энэ удаагийн хурал дээр НАТО-д нэгдэн орох урилга олоогүй. Үүнээс өмнө НАТО-гийн "гишүүн орны үйл ажиллагааны төлөвлөгөө"-д нэгдэн орсон баруун Балканы Хорват, Албани, Макетон гурван орон НАТО-д нэгдэн орохоос нэг л алхам зайтай байж, энэ удаагийн Бухарестын дээд хэмжээний хурлаар урилга хүлээж авах болно гэж олон нийт нийдэм үзэж байсан юм. Гэтэл Макетон хөрш орон НАТО-гийн гишүүн орон Грек хоорондын "улсын нэрийн маргаан "-аас болж эцэсийн бүлэгт НАТО Макетонд урилга өгөөгүй. Энэ гурван орны нэг нь урилга аваагүй нь Америкийн НАТО-гийг өргөжүүлэх үйл явцыг их хүчнээр түргэтгэхэд саад болсон төдийгүй ирээдүйд НАТО-гийн дотоодод иймэрхүү зөрчил ч гаргаж мэдэх юм.
Хоёрдугаарт, Герман, Франц зэрэг орон эсэргүүцснээс болж, энэ удаагийн дээд хэмжээний хурал Украйн, Гүржийн НАТО-гийн "гишүүн орны үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд оролцох гэсэн өргөдөлийг хойшлуулж, уг асуудлыг энэ оны 12-р сард болох НАТО-гийн гадаад харилцааны сайд нарын хурлаар дахин хэлэлцүүлэхээр болсон байна. Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш энэ удаагийн дээд хэмжээний хуралд оролцохоосоо өмнө Украйны өргөдөлийг хүлээн авахыг олон оронд ихээр ятгаж байсныг олон нийт анхааралдаа авсан байна. Гэтэл Герман, Франц, зэрэг баруун Европын том гүрнүүд Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төлөвлөгөө болон Косовогийн тусгаар тогтносон зэрэг хэргийн дараа өрнөдийнхөн энэ асуудлаар Оросыг цаашид хилэгнүүлж болохгүй гэж үзсэн байна. Тэр ч байтугай Украйны дотоодын дийлэнх тооны иргэд НАТО-д нэгдэн орохыг эсэргүүцэж, Украйн нь НАТО-д нэгдэн орох наад захын улс төрийн нөхцөлийг бүрдүүлээгүй юм. Гүржийн хувьд, Оросыг дотночилогч АБНУ болон Өмнөд Осетин автономит муж нь Гүржийг даган НАТО-д нэгдэн орохгүй асуудал оршиж байгаа юм. 3-ны өдрийн хурлын үр дүн нь "зүүн тийш өргөжиж Оросыг хязгаарлах" Бушийн стратегийн санаархалд бас нэгэн цохилт боллоо гэж хэлж болох юм.
НАТО-д нэгдэн орох 1 дэх 2 дэх бүлгийн асуудлаас гадна, 3-ны өдрийн хурлаар "3 дахь бүлэг" дэх Босни-Герцеговина болон Черногор баруун Балканы энэ хоёр орныг НАТО-гийн "яриа хэлэлцээний механизмийг эрчимжүүлэх"-д уриж оролцуулахаар шийдсэн байна. Гэтэл Босни-Герцеговина болон Черногортай зэргээр "энх тайваны түншийн харилцааны төлөвлөгөө"-нд нэгдэн орсон Серби энэ удаа урилга олсонгүйг олон нийт анхааралдаа авлаа. Энэ удаагийн дээд хэмжээний хурлаар Сербийг "яриа хэлэлцээний механизмийг эрчимжүүлэх"-д нэгдэн орохыг урьсангүй нь баруун Балканы бүс нутагт НАТО-гийн "зүүн тийш өргөжих"-өөс хоцрогдсон орон гарч мэдэх болгосон юм. Энэ нь яриангүй Америкийн бүхийл стратегитай нийцэхгүй юм. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|