• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-04 18:02:02    
Ханш нээсний баяр

Хятадын Олон Улсын Радио

     Үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн цэцэглэдэг цагаар хятадад нэгэн гунигтай мөртөө гэгээн баярыг тэмдэглэдэг юм байна. Өвлийн нар мандсанаас хойшхи 105 дахь өдөр тэмдэглэдэг энэ баярыг Ханш нээсэн өдрийн баяр гэнэ. Энэ баяр хятадын уламжлалт том баярын тоонд ордог бөгөөд албан ёсны амралтын өдөрт тооцогддог. Энэ баярыг бас Чин мин буюу нас барагсдаа дурсах өдөр ч гэх юм. Энэ жилийн хувьд 4 дүгээр сарын 4-нд Чин минь тохиолоо.

     Гэр, байрныхаа булан тохойд ямар нэгэн юм шатааж бөртөлзөх хүмүүс цөөнгүй харагдах болсон юм. Гэтэл Чинмин-г угтан цаасаар урласан хувцас эдлэлээс авахуулаад мөнгө төгрөг, машин тэрэг хүртэл урлан нас барагсаддаа илгээж байгаа нь тэр гэнэ. Энэ баярыг нутаг нутагт өөр өөр ёс заншлаар тэмдэглэдэг уламжлалтай. Яг Чин мин-ий өдөр бол нас барагсдынхаа хөшөөн дээр очиж орчныг нь цэвэрлэн өргөл өргөдөг гэнэ. Бас гал гаргадаггүй, халуун хоол унд хэрэглэдэггүй гэх юм билээ.

     Энэ баярын үүслийн тухай ардын дунд яригддаг олон домог бий. Нэгийг нь яръя. Эрт урьдын цагт манай эриний өмнөх 4 дүгээр зууны үе юмуу даа. Цин улсын үед Хан хүүгийн харъяат Це Цзытуй нэртэй баатар эр амьдардаг байж. Хан хүү гүтгэгдэн суудлаасаа зайлуулагдаж, хөөгдөх болж гэнэ. Хээр хөдөө хөөгдөн тэнэж хоол унд ч үгүй, өвчин зовлонд нэрвэгдэн үхэхийн ирмэгт тулаад байхад нь түүний үнэнч баатар Це Цзытуй гуяныхаа махнаас огтлон идүүлж амийг нь аварчээ. Сүүлд Ханхүү ордонд эргэн ирж хаан болоод үнэнч баатрынхаа тусыг ор тас мартаж гэнэ. Цзе Цзытуй энэ явдалд тэсэлгүй гомдон ордныг орхин ууланд гарч тэнүүлчин болох замыг сонгожээ. Хэсэг хугацааны дараа Хаан үнэнч баатраа дурсан түүнийг авчруулахаар зарц нараа илгээж гэнэ. Гэтэл Цзе Цзытун хаанд бараалхахыг хүссэнгүй. Энэ мэдээ хааныг хилэгнүүлж суугаа ойг нь шатааж байгаад барьж ирэх зарлиг буулгажээ. Цзе Цзытуй харин ач мэддэггүй хаанд үйлчилснээс шатаж үхэх замыг илүүд үзсэн гэдэг. Хаан ихэд эмгэнэж баатрынхаа нугаршүй бат зан чанрыг хүндэтгэн жил бүрийн баатрынхаа нас барсан өдөрт гал гаргахыг цээрлэн зарлигдсан гэдэг.