• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 15:40:16    
Эдэлж чадвал элс боловч эрдэнэ

Хятадын Олон Улсын Радио

      Нийслэлийн 24-дах албан журмын мод тарих өдөрлөгт Хятадын нам төрийн удирдах хүн Хү Жиньтао Ү Бангөү, Вэнь Жябао нарийн зэрэг хүмүүс Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнд хүрч нийслэлийн олон иргэдийн ард түмэнтэй хамтаар мод тарих ажиллагаанд оролцсон юм. Мод тарих зуураа дарга Хү Жиньтао олонд хандан, өнөөдөр бид илүү нэг мод тарих нь эх орны ирээдүй маргаашийн нэг хэсэг газрыг зүлгэжүүлж байна гэсэн үг, бүх улсын ард иргэд мод тарьж ойжуулах ажилд идэвхтэй оролцдог л юм бол манай орны эклогийн орчин ахуй лавтай сайжирч чадна гэж хэлсэн билээ.

      Хятадын засгийн газар цөлжилтээс сэргийлэн ой мод тарьж зүлгэжүүлэх ажлыг сайтар хийхийг ард түмэндээ уриалсаар ирсэн юм. Ард түнмэн маань ч элсэн нутгаа ногоон бүрд болгон чимэхийн төлөө тэмцсээр байна.

     Ингэж хэлэхэд цөлжилт ихтэй Өвөр монголын тал нутгийн эклогийн орчин ахуй ямар байна? Бид эхлээд баруун зүгийн Алшаа нутгийн байдлыг үзье.

      Алшаа аймаг нь Тэнгэр элс, Бадайн Жаран, Улаанбуха 3 том элсний өрчинд байрлаж бий, гэвч Алшаачууд адаг муу эклогийн орчны өмнө зориг мухаагүй, тэд элс манхыг өөрчлөн шинтгэхийн дагуу элсний ажил үйлсийг эрхэлээд эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж явцгаана. Тус аймгийн малчин тариачин элсний ажил үйлс эрхэлээд олсон дундач орлого нь 1000 юаниас давж, эдэлж чадвал элс боловч эрдэнэ болно гэдгийг үнэн бодит үйл ажиллагаагаараа харуулсан юм.

       1984 онд нэрт академич Чянь Шүйшин "манай орны баруун хойт нутгийн элсрэг район эрхбиш элсний эх баялагийг нээж, элсний ажил үйлсийг хөгжүүлэх хэрэгтэй" гэж элсний тухай анхны онолыг дэвшүүлсэн юм. Саяхан дарга Хү Жиньтао настныг эргэн үзэж элсний тухай зоогдохдоо "таны дэвшүүлсэн онол зарим газарт өнөө яг хэрэгжигдэж бий" гэж хэлсэн байна. Үүнд Алшаа аймаг яахын аргагүй багтна, тэд байгалиг цагаан гоёо, чихэр буя, гашуун буурцгийг хамгаалан ашиглахын дагуу хүний хүчээр тарьж ургуулах ажлыг маш сайн хийсэн юм. Бургас, зааг, харгана, уд улиас багширсан энэх амьжралын хүчнээр бялхам өнгө үзэмжийг хараад хүмүүс лавтай дэлхийд алдартай Бадан жаран байна гэдгийг яасан ч бодож олохгүй юм.

      Зүүн зүгийн нутгийн Тунляо хотын Хүрээ хошууны төвөөс баруун хойш 45 км зайд байрлаж байгаа "Тамын элс" гэж нэр алдаршсан 11 мянга гаруй хүн амтай элсэн суурин бол ёстой элс манханд хүрээлэгдсэн суурин юм, элсрэг газрын нийт талбай нь 1 сая 500 мянга гаруй га байдаг, тэд мод тарьж, ойжуулж ногоруулах ажлыг нааштай хийснээр илт үр ашиг хүртсэн юм, сүүлийн хоёр жилд бүх сууринаараа цөлжилтээс сэргийлсэн нийт талбай нь 134 мянга гаруй гад хүрч, хүний хүчээр 110 мянга гаруй га мод тарьж, ургамалын нийт бүрхэвч 80 хувиас давсан байна.

      Бас нэгийг онцолж хэлэхэд, Хорчины элсрэг нутагт байрлаж байгаа Найман хошуу элбэг баялаг цагүүр элсний эх сурвалжийг ашиглан хөнөөлт элсийг ховор эрдэнэ болгон өөрчлөж, элсээр түүхий материал болгосон үйлдвэр уурхайг байгуулажээ. Найман хошууны Хуашин компани болон шилийн үйлдвэр нь жилд 100 мянга гаруй тонн элс хэрэглэн, Дачингийн чулуун тосны уурхайд ханган өгч орон нутгийн эдийн засгаа хөгжүүлж байна.

      Олны мэдэж байгаагаар Өвөр монголын эклоги нэг үе муудаж шороон шуурга байнга үүсдэг болсон юм, гэвч энэ оны 2-р сараас өнөө болтол 3 удаагийн бага хэмжээний шороон шуурга болж, нэг л удаа их шуурга гарсан байна. Энэ нь өнгөрсөн өнгөрсөн жилүүдийг бодвол шороон шуурга зохих хэмжээнд багассаныг харуулж байгаа бөгөөд шороон шуурга бага болсны гол шалтгаан бол ойжуулж ногооруулах ажилтай шууд холбоотой гэдгийг харуулж бий.

      Эдэлж чадвал элс боловч эрдэнэ гэдэг маш оновчтой үг, манай орны 90 хувийн ядуу хүчиртэй хошуун сянь эклогийн орчин ахуй муу элсрэг районд төвлөрч байдгаас тэд элс манхтай дайн зарлан, ногоон хувьсгалыг өрнүүлсээр ирлээ, гэхэдээ ашиглахын дагуу ойжуулах, ойжуулахын дагуу баяжихыг уялдуулснаар хөнөөлт элс нь өнөөдөр болоход аж үйлдвэрийн хөгжлийн ховор нандин эх баялаг болж өөрчлөгдөж байна.