Ази, Дундад дорнодын яриа хэлцлийн сайдын хэмжээний хоёр дахь бага хурал хоёр хоног хуралдаад 6-нд Египетийн Улаан тэнгисийн аялал жуулчлалын дархан газар Шарм Ель-Шейхэд өндөрлөжээ. Уг хурлын баталсан мэдэгдэлд, түүхийн шинэ нөхцөл байдалд бат бэх энх тайванд хүрэх нь Ази болон Дундад дорнодын бүс нутагт тулгарч байгаа хамтын зорилт болно гэж үзсэн байна. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ гэж хуралд оролцсон орнууд амласан байна.
Ази болон Дундад дорнодын бүс нутгийн 50-аад улс орон, олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид, хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн цаашид эрчимжүүлэх асуудлыг гүнзгий авч хэлэлцжээ. Энэ бага хурал нь "Үйл ажллагааны явц дахь түншлэлийн харилцаа, нэн сайхан ирээдүй тийш алхам хийе" уриан дор хуралдсан. Ази болон Дундад дорнодын бүс нутгийн олон салбарын яриа хэлцэл болон хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэх гэсэн бол энэ бага хурлын зорилго болно. Хурлын нийтлүүлсэн мэдэгдэлд: Улс орнуудын бие даан эзэн мэдэх, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт харилцан үл оролцох зарчмыг хүндэтгэнэ гэж тэмдэглэжээ. Дэлхий ертөнц олон ургалч, эдийн засгийн даяаршлал, бүс нутгийн интеграцчилал руу алхам хийж байгаа түүхэн шинэ үе шатанд Ази болон Дундад дорнодынхонд хөгжлийн шинэ боломж тохиож байгаа бөгөөд өрсөлдөөн, сорилтууд ч тулгарч байна. Хоёр бүс нутгийнхэн нь бат бэх энх тайван хөгжилд хүрэх хамтын зорилттой юм. Энэ зорилтод хүрэхэд эрхбиш дараах хэдэн талын ажлыг хийх хэрэгтэй байна гэж хуралд оролцсон төлөөлөгчид үзжээ.
1.Тогтвортой, аюулгүй байдал тогтоох хэрэгтэй. Тогтвортой байх нь аль ч улс орон, бүс нутгийнхны хөгжлийн угтвар нөхцөл болно. Ази болон Дундад дорнодын бүс нутаг бол халуун цэгийн асуудал нэлээд төвлөрсөн район юм. Палестин, Израилийн мөргөлдөөн, Иракийн асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудлууд нь бүс нутгийн тогтвортой, Аюулгүй байдалтай холбоотой юм. Сүүлийн жилүүдэд терроризм, үндэстэн дамнан гэмт хэрэг үйлдэх зэрэг уламжлалт бус аюулгүйн асуудал ч энэ хоёр бүс нутагт улмаар газар авах боллоо. Тогтвортой, аюулгүй байдлыг хэрхэн тогтоох вэ? Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын ГХЯ-ы орлогч сайд Ван И-гийн хурал дээр хэлсэнчлэн, Бүс нутгийн улс орнууд мөргөлдөөнөө эв зүйгээр зохицуулахыг баримталж, маргаанаа яриа хэлэлцэл зөвшилцлөөр шийдэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, эрх тэгш, хамтран ажиллахыг санаачилж, хамтын ажиллагааны болон хамтын аюулгүй байдлыг хангах явдал шаардагдаж байна.
2. Эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй. Хоёр бүс нутгийнхан нь нөөц баялаг, зах зээл, үйлдвэрлэлийн бүтцийн талаар харилцан нөхвөрлөх чанар ихтэй, Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын талын хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй байгаа. Улс орнууд энэ талыг гол болгон эдийн засгийн хамтын ажиллагаанд тал бүрээр тус төхөм үзүүлэх ёстой.
3. Адил бус иргэншил болон шашин хоорондын яриа хэлэлцлийг эрхэмлэх хэрэгтэй. Энэ асуудалд хүмүүс амархан хайнга ханддаг. Олонхи маргаан цаашилбал мөргөлдөөн нь ойлголцлол дутагдсаны улмаас гарсан байдаг. Ази болон Дундад дорнодын улс орнууд хоёр бүс нутгийн соёлын давуу талыг харгалзан, адил бус иргэншил болон шашин хоорондын яриа хэлэлцлийг эрчимжүүлж, адил бус соёл болон нийгмийн уялдаа холбоонд тус төхөм үзүүлэх ёстой гэж хуралд оролцогчид үзлээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|