• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 16:11:48    
Элсыг өөрчилсөн өндөр настан Гао Линьшү

Хятадын Олон Улсын Радио

      Өвөр Монгол бол элс, манхан, цөлжилт хамгийн ихтэй нутгийн нэг юм. Орон нутгийн Засгийн газар болон ард иргэдийн удаан хугацааны чармайлтаар сүүлийн жилүүдэд Өвөр Монголынхон элсийг өөрчилж цөлжилтээс сэргийлэх ажил нь тодорхой үр дүнд хүрсэн байна. Энэ олны дунд 19 жил мод тарьж элсийг өөрчилж ирсэн өндөр настан Гао Линьшү орон нутгийн элсийг тогтворжуулан цөлжилтээс сэргийлэх ажилд чухал хувь нэмэр оруулсан хүн.

      Далан настай буурал Гао Линьшү Өвөр Монголын Ордост амьдарч бий. Эндэх нь Хатан голын дунд сав газарт оршиж, бүх Ордосын 90 мянган хавтгай дөрвөлжин км талбайд Муу усын элсэн цөл болон Хөвчийн элсэн манхан 48 хувийг нь эзэлж байдаг. Настан Гао Линьшүгийн гэр Хөвчийн элсэн манхны хөвөөнд байдаг. Өнөө түүний гэрийг тойрон мөр мөр модод хөхрөн харагдана.

     Энэ бүхэн манай настан буурлын амжилт шүү. Хорин жил болж байна, би үргэлж хүнс тэжээл хүргэж ирдэг юм гэж өндөр настны бэр хэлж байлаа.

      Арван есөн жилийн өмнө энд айл тосгон байв. Гэтэл жил ирэх тутам цөлжилт ноцтой болж, үр тарианы ургац хасагдаж, хавар үйлээ үзэж тариад намар хураах юм маш бага, аргагүйн эрхээр тосгоны иргэд нүүж явцгаасан байна.

      Өндөр настан Гао Линьшү эргэн үзэж хэлэхдээ, тухайн үед энд элснээс өөр юм байгаагүй. "Би энэ газар гэр барьж сууя " гэж гацааныханд хэлэхэд дэргэд байсан хүсүүс "энд яаж болох бэ? ёстой талаар хэрэг болно гэж тоохгүй байсан. Элсэн дунд нүүж ирсэн тэр жил тэрээр 50-тай байжээ.Тэр элсэн манхан дунд овоохой барьж мод тарьж эхэлсэн билээ. Тэр үед түүний энэ ажиллагааг тосгоны хүмүүс битгий хэл гэрийн хүмүүс нь ч ойлгохгүй байлаа. Энэ бүхнийг ойшоолгүйгээр "юу ч гэсэн хойчийн үр ач нартаа амьдрах орчин бий болгож өгье" гэсэн ганц үзүүрт сэтгэлийг барьжээ.

      1988 онд Гао Линьшү 20 юанаар хэдэн зуун килограмм бургас худалдан авч гурван хүүгийнхээ хамт үүрч ирээд нэг ширхгийг хэдэн хэсэг таслан огтолж элсэнд суулгав. Гэвч урьд өдөр нь суулгасан мод нэг хоноод л салхинд хийсэн гарч ирдэг байлаа. Хүү нь мод тарьж суулгахад туслан , бэр нь хоол ундаа зөөж, энэ мэтээр гэрийн бүх хүмүүс мод суулган ойжуулах ажилд дайчлагджээ.

      Гао Линьшүгийн үйл ажиллагаанд орон нутгийн засгийн газар анхаарлаа хандуулж, түүнд үнэ төлбөргүй зулзаган мод, ган хуурайд тэсвэртэй модны сортоор хангасан байна. Арван хэдэн жилийн хугацаанд Гао Линьшү алтгана, шаваг, бургас, хулс, зэгс зэрэг олон өвс ургамал тарьж, олон удаа ялагдалджээ. Гэвч тэрээр халшралгүй чармайсны дүнд элсэн дэх хөхрөн ногоорох талбай аажмаар өргөжиж ирэв. Гао Линьшүгийн өвс мод тарьж ургуулсан талбай 2003 онтой золгоход 200 гаад хүрэв. 90-ээд оны эхний үеэс Ордос хотын захиргаа орон нутгийнхаа экологийн орчин ахуйг сайжруулахын төлөө иж бүрэн бодлого, арга хэмжээ боловсруулан тогтоож, тариачид элсийг өөрчлөөд эдийн засгийн үр ашигт хүрсэн бүхнийг амь хувинд нь өмчлүүлсний зэрэгцээ засгийн газар гадны хөрөнгийг татан ой мод, өвс хулсны бүтээгдэхүүн боловсруулах аж үйлвэрийг дорвитой хөгжүүлэн, уд бургасаар түүхий материал болгон хавтас хийх, цаас боловсруулах аж ахуйг байгуулж, тариачдын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Олон жил хатуужилтай ажилласан Гао Линьшү элсийг өөрчлөөд үр өгөөжийг нь хүртлээ. Түүний тарьж ургуулсан уд бургасны жилийн орлого 20 гаруй мянган юаньд хүрч, бусад техникийн таримлын орлогыг нэмбэл жилийн орлого нь 90 мянган юаньд хүрэх болжээ. Энэ нь орон нутагтаа бага бус орлого юм.

      1997 онд Гао Линьшү дөрвөн тасалгаа улаан тоосгон байшин барьж, бүх гэрээрээ шинэ орон сууцанд орж, трактор , мотоцикл зэрэг зам харилцаа, тариалангийн хэрэгсэл авсан байна. Гао Линьшүгийн чинээлэг амьдралтай болсныг хараад тухайн үед түүнийг басаж байсан хүмүүс ч бишрэх болж, түүнээс мод тарьж суулгах арчилж хамгаалах тухай асууж сурах болжээ.

      2006 онд Гао Линьшү Ордос хотын " элсийг өөрчилсөн сайчуул"-аар шалгарч шагнал хүртсэн байна. Ордосынхон олон жилийн турш хэлбэрэлтгүй чармайсны хүчинд ой модны бүрхэлтийн хэмжээ уул нь 20 хувьд хүрч байссан бол өнөө 70 хувьд хүртэл нэмэгдэж, 1 сая 330 мянган гаа бэлчээр, 400 мянган гаа тариан газар хамгаалалтын ойн бүслүүртэй болсон байна. Мод тарьж элсийг өөрчлөн хойчийн үр ач нартаа тавтай амьдрах орчин бий болгож өгье гэсэн Гао Линьшүгийн хүсэл мөрөөдөл биелэгдсэн байна . \ Урангоо орчуулж бэлтгэв