Хятадын тариачдын анхны амралт сувиллын газар 1983 онд Тайхү нуурын эрэг дээр байгуулагдав. Тариачдын энэ амралт сувиллын газрыг Жянсү мужийн Ү-ши хотын нэг дүүрэг мөнгө төгрөн цуглуулан, олон талаас дэмжих аргаар байгуулсан юм байна. Энэ амралт сувиллын газар нь 40 ортой бөгөөд уншилгын өрөө, наадам тоглоомын өрөөтөй байдаг юм байна. Мөн оны 3-р сараас тариачид энд ирж амрах болсон байна.
Уушигны өмөний судалгааны анхны төв: Хятадын уушигны өмөний судалгааны анхны төв 1984 оны 10-р сарын 6-ны өдөр Шанхай хотын Цээжний салааны эмнэлэгт байгуулагдав. Уушигны өмөний судалгааны төв нь эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээг уялдуулж, дотоод гадаадын хорт хавдар болон уушигны өмөний судалгааны байгууллага нэгжтэй мэдээлэл солилцож, уушигны өмөний супдалгааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна.
Хүзүү мөр нуруу хөл өвдөх өвчний судалгааны анхны төв: Хятадын хүзүү мөр нуруу хөл өвдөх өвчний судалгааны анхны төв бол 1984 оны 7-р сард Ү-хань хотын ангаах ухааны эрдэмтэн мэргэжилтнүүдийн санаачлан байгуулсан "Хүзүү мөр нуруу хөл өвдхийг эмчлэх техникийн судалгаа үйлчилгээний төв" болно.
Хүний биеийн эрхэтэн шилжүүлэх тухай судалгааны анхны газар: Хятадын хүний биеийн эрхэтэн шилжүүлэх тухай судалгааны анхны газар бол 1984 онд байгуулагдсан Ү-ханий Ангаах ухааны дээд сургуулийн Хүний биеийн эрхэтэн шилжүүлэх тухай судалгааны газар болно. Тухайн жилдээ энэ судалгааны газар нь хүний зүрэх, уушиг шилжүүлэх мэс заслаас гадна хүний биеийн бүх эрхэтнийг шилжүүлж байжээ. Элэг шилжүүлэн суулгасан тоо хэмжээ болон амьдарсан цагийн талаар дотооддоо түрүүлэх байранд яваж байжээ. Олон улсын талаар ховор хийдэг байсан дотор бөөрний булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг ч амжилттай хийж байжээ.
Зүрхний хиймэл хавхалаганы анхны судалгааны тасаг: Хятадын зүрхний хиймэл хавхалаганы анхны судалгааны тасаг бол 1983 оны 5-р сард Гуанжөүд байгуулагдсан Гуандүн мужийн Зүрэх судасны өвчний судалгааны газар болно. Хүний зүрхэнд дөрвөн хавхалгатай байж, цусны эргэлтийг баталж байдаг юм байна. Хэрэх өвчнөөс болж, хавхалага нь нарисах юм уу, бүтэн хааж чадахгүй болж, зүрхний хэрэх өвчин үүсдэг юм байна. Энэ өвчин маш хүнд учраас хүний амь насанд ч хүрдэг. Хиймэл хавхалагагаар хүний зүрхний хавхалагаг солих мэс засал хийж болдог юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|