Чихрийн шижин өвчин бол цул эрхтний чадавхын тэнцвэр алдагдаж, дотоод шүүрлийн харш саадаас үүсэлтэй, бодисын солилцооны чанартай, олон дахидаг, ужигшдаг, барагдуулах чанартай өвчин эмгэг юм. Өвчний байдал нь удаан хугацаагаар үргэлжилдэг бөгөөд аажмаар даамжирдаг. Иймээс Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.
Нэгдүгээр үе шат Нуугдаж байгаа хугацаа
Энэ үе бол өвчний байдал илт мэдэгдэхгүй байгаа хугацаа юм. Өвчний үл мэдэгдэх үе ч гэдэг. Цус шээсний чихэрлэг зүйл их биш, шинжилгээнд мөдийлөн амархан илэрдэггүй тул хүмүүс анхааралдаа авахгүй байдалд олон жил үргэлжилдэг, ингээд өөр өвчний шинжилгээ хийж байгаад нэг мэдэхэд чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрдэг. Энэ үед харин өвчиндөө лавдуун хянамгай хандаж, зөв эмчлэж чадвал, илаарших үр ашиг нь тун сайн байдаг. Гэвч хүмүүс үүнийг хэрэг болгож үзэхгүй, улмаар даамжруулаад өвчний 2-р үе шатанд хүргэдэг байна.
Хоёрдугаар үе шат Өвчний байдал илэрсэн хугацаа
Өвчний ийм байдал илрээд маш урт хугацаа үргэлжилдэг, хүмүүсийн бие махбодийн адил бус нөхцөл байдлын дагуу хэдэн жил буюу арван хэдэн жил үргэлжилдэг. Энэ үе шатанд их идэх, их уух, их шээх, бие нь турах шинж тэмдэг илэрч, бие сулдаж, жин буурдаг. Энэ үед бас л дээд хэмжээнд чухалд үзэж, нэн даруй зөв эмчилгээ хийхгүй юм бол өвчний байдлыг дахин даамжруулаад 3-р үе шатанд нь хүргэх болно.
Гуравдугаар үе шат Өвчний байдал хүндэрсэн хугацаа
Энэ үед өвчний байдал бүрмөсөн даамжраад чихрийн шижин өвчинд нэрвэгдэхээс гадна, зүрх, тархины судасны өвчин, тархины шигдээс, зүрхны булчингийн шигдээс зэрэг өвчний байдал илэрч байдаг. Бас ухархайнаас цус гарч, хараа буурч, улмаар хараагүй болох аюултай юм. Үүнээс гадна мэдрэлийг хөндсөний улмаас хөл гар өвдөн, бадайрч, мэдээ алдан идээлэх тохиолдол ч бий.
Чихрийн шижин өвчинтэй хүмүүс ийм өвчинд нэрвэгдсэнээ нэн даруй мэддэггүй болохоор дийлэнх өвчинтэй хүмүүс чихрийн шижин өвчний тухай үзэл танилт хүрэлцэхгүй байдаг. Хятад оронд одоо бараг 3/4-ийн хүмүүс өөрийгөө чихрийн шижин өвчинд нэрвэгдсэнээ мэдэхгүй явж байна. Энэ нь эмчлэх аз тохиолыг алдагдуулж байгаа бөгөөд зөв эмчлэх арга хэрэглээгүйн улмаас өвчний байдлыг цаашид муудуулж байна. Урт хугацаагаар цусны чихэрлэг зүйл их байх нь зүрх, судас, мэдрэлийн өвчнийг хөдөлгөж, чихрийн шижин өвчний улмаас хөл, нүд, бөөр зэрэг өвчний ужигшсан цогц байдлыг бий болгодог байна. Иймээс, Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх нь эмчлэхээсээ илүү үр ашигтай байгаа юм. Үүний зэрэгцээ тогтмол хугацаатайгаар цусны чихрийн шинжилгээ хийлгэж, цагт нь илрүүлж, цагийг завдан эмчлүүлэх бол зангилаа юм. Цусны чихэр хэвийн бус болоход хүнсний бүтээгдэхүүнээр эмчлэх нь үндэс суурь болдог.\Л.Буянтогтох орчуулав\
|