• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 14:53:01    
Да жүн авто машины ХХК-ийн Герман мэргэжилтэн Ма Жи ган (2)

Хятадын Олон Улсын Радио

      Диетер Ма Жи ган Чан чүнь хотын хөгжлийн тухай ярихдаа бүр их сэтгэл хөдөлж байлаа. Чан чүнь хотод сүүлийн жилүүдэд маш их өөрчлөлт гарч, эдийн засгийн нээлттэй бүсүүд маш түргэн хөгжиж, шинэ орон сууцууд бүр их түргэн олширч, аж үйлдвэржсэн бөгөөд аж үйлдвэржилтийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж байгаагаас гадна Чан чүнь хотын 2007 онд зохион явуулсан Азийн өвлийн спортын 6-р наадам, жил болгон зохион явуулдаг зүүн хойд Азийн яармаг зэрэг нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Эдгээр арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Чан чүний аж үйлдвэржилтийн түвшинг харуулж байгаа төдийгүй аялал жуулчлалын хүрээ хэмжээгээ ч олон улсын хэмжээнд тэлж чадсаныг харуулж байгаа юм гэж тэрээр ярьсан байв.

       Диетер Ма Жи гангийн хэл ярианы талд нь туслахын төлөө ажлын газраас нь түүнд тусгайлан ажил амьдралын хэлмэрч тохируулж өгсөн байв. Энэ хэдэн жил эндээ ажиллахдаа их олон хүний тусламж хүртэж, соёл болон сэтгэхүйн зөрөөнөөс болсон зүйл зүйлийн бэрхшээлийг даван туулж, идээшин дасч, яг л өөрийн нутаг орондоо байгаа юм шиг даслаа гэж тэрээр ярьдаг болсон байв. Энэ компани нь хөрөнгө хоршсон компани болохоор дотоод гадаадын хүмүүсийн харилцааг хэрхэн сайн зохицуулах талаар Диетер Ма Жи ган их санаа тавьдаг аж.

      1992 онд Да жүн авто машины ХХК байгуулагдах үед жилдээ 8000 машин л үйлдвэрлэдэг байв. 2007 он болоход жилдээ 490 мянгыг үйлдвэрлэдэг болсон. Үүд Германы удирдах давхаргын хүчин зүтгэл байгаагаас гадна Хятадын талын гавьяа зүтгэжл ч их байгаа юм. Эрдэм боловсролтой хүмүүсийг бэлтгэх стратеги бол Да жүн авто машины ХХК-ийн чухал тулгуур юм. Түүний зорилго нь уг ажил төрлийн шилдэг хувь хүнийг бэлтгэхэд байгаа төдийгүй хамгийн гол нь ийм шилдэг хамт олныг бэлтгэхэд байгаа юм. Жил болгон шинээр төгөссөн их олон оюутан элсдэг. Эдгээр хүмүүсийг ажил төрөлд нь дадлагжуулан туршлагатай болгож бэлтгэх бол дараа жилийнх нь ажлын голдлого болдог. Хойшдоо шинэ хэлбэрийн машинууд судлан нээхийн төлөө төрөлжсөн мэргэжлийн боловсон хүчнийг олноор бэлтгэх шаардлагатай байна гэжээ.