(үргэлжлэл) ХКН-ын 17-р их хурлаар бүх ард иргэдэд "боловсрол хүртэх"-ыг шаардсан бөгөөд "боловсролыг түлхүү хөгжүүлэн, хүний нөөцийн хүчирхэг улс байхгуулах" явдлыг онцолжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын чуулган дээр хийсэн Засгийн газрын энэ оны ажлын тайландаа боловсролыг түлхүү хөгжүүлэх тухай ерөнхий үзэл баримтлалыг дахин нотолж, "бүх Хятадын хот хөдөөд заавал сургах боловсролыг төлбөргүй хийх, мэргэжлийн боловсролын үндсэн чадавхын байгуулалтыг эрчимжүүлэх, их, дээд сургуулийн заан сургалтын чанар төвшнийг дээшлүүлэх", "чанартай боловсролыг бүх талаар хэрэгжүүэх, багш нарын эгнээний байгуулалтыг чангатгах, боловсролын ажил үйлс дэх оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх" зэрэг хэлбэрээр боловсролын хөгжил болон өөрчлөлтийн өнөөгийн үүргийн талаар чухал байрлуулалт хийж, боловсролын ажлын тухай Засгийн газрын гол чухал бодлогуудыг тусгасан байна. Үүний чухал ач холбогдолыг дараах хэдэн талаар хураангуйлан өгүүлж болно:
1. Бүх Хятадын хот хөдөөд заавал сургах боловсролыг төлбөргүйгээр бүх талаар хэрэгжүүлж байгаа нь Хятадын заавал сургах боловсролын тэнцүүртэй хөгжилд тус дөхөм үзүүлэх, боловсролын хүртээмжийн шударга байдлыг ахиулах талаар авсан бас нэгэн чухал арга хэмжээ юм. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао: "Бүх иргэдийн боловсрол түгээмэлжи дээшлэхгүй юм бол, улс орны орчин үеийн хөгжилтэй ирээдүй гэж байж чадахгүй юм. Хүүхдүүдийг сайн сургуульд суралцуулж, ард иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхэлж, бүх иргэдийн боловсролын чанар төвшнийг дээшлүүлэх хэрэгтэй" гэж тэмдэглэсэн юм. Энэ нь боловсролын хүртээмжийн шударга байдлыг ахиулах гэсэн Хятадын Засгийн газрын эрс бат үзэл ойлголт болон чухал үүрэг хариуцлагыг бүрэн харуулж байгаа юм. 2. Мэргэжлийн боловсролыг үргэлжлэн дорвитой хөгжүүлж, мэргэжлийн боловсролыг хүн бүхэнд чиглэсэн, хэрэглээний чнар, зохиромж сайтай боловсрол болгон эрхлэхээр чармайн ажиллана. Бүх иргэдийн боловсрол шинэ үе шатанд дэвшин орсны дараа, "бүх иргэдийг чанарлаг боловсролтой болгох", "бүх иргэдийн үндсэн чадавхыг баталгаажуулах", "бүх иргэдэд насан туршид нь боловсрол хүртээх" гэсэн агуулга нь бодлогын дутагдаж болшгүй 3 тулгуур болно. 3. Их, дээд сургуулийн боловсролын чанар төвшнийг цаашид дээшлүүлэхэд түлхүү анхаарч, их, дээд сургуулийн боловсролын орчин үеийн хөгжлийн төвшнийг бүх талаар дээшлүүлнэ. Үүний зэрэгцээ, бүс нутгийн хөгжлийн ерөнхий стратегид зохицуулан, боловсролын хүртээмжийн шударга байдалд тус дөхөм үзүүлэхийн тулд, их, дээд сургуульд оюутан элсэхдээ төв, баруун бүс рүү анхаарлаа түлхүү хандуулахыг төрөөс дахин онцолсон байна. 4. Шат бүрийн олон төрлийн боловсролыг сайн эрхлэхийг чухал ахиц хийх гол салбар болгоно. Үүнд 3 талын агуулга багтаж байна: а. Боловсролын чанар төвшнийг бүх талаар дээшлүүлж, боловсролын өөрчлөлт, шинэчлэлтийг ахиулах явдлыг Засгийн газрын ажлын тайланд онцлосон юм. б. Багш нарын эгнээний байгуулалтыг эрчимжүүлэн, хөдөө нутгийн багш нарын эгнээний ерөнхий төвшнийг голцуу дээшлүүлэхийг Засгийн газрын ажлын тайланд бас онцлон тэмдэглэжээ. с. Боловсролын ажил төрөлд оруулах хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэн, болосролын хүртээмжийн шурдага байдлыг ахиулах явдлыг чухалд үзэхийг Засгийн газрын ажлын тайланд бас онцолжээ.
|