• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 15:33:09    
Хятадын шинжлэх ухаан техникийн үйлс хөгжлийн шинэ үе шатанд ороод байна

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын 16-р их хурлаас нааш Хү Жиньтаогоор ерөнхий нарин бичгийн дарга болгосон намын төв хороо шинжлэх ухаан техникийн дэвшил, шинийг санаачилан бүтээх ажлыг чухалчилаж, хятадын онцлогтой бие даасан шинийг санаачилан бүтээх зам, шинийг санаачилан бүтээх хэлбэрийн улс орон байгуулах стратег хэрэгжүүлэх бодлого дэвшүүдсэн байна.

      ХКН-ын 16-р их хурлын байршуулалтаар эдийн засгийн даяаршил, шинжлэх ухаан техникийн хувьсгалын боломж өдөөлөг зэрэгт тулгарч байгаа байдалд Төрийн зөвлөл 2003 онд дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан тогтоож, 2006 онд улс орны дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн хөтөбөрийг тогтоосон байна. Энэхүү хөтөлбөрийг найдваржуулахын төлөө 2006 оны 1-р сарт ХКН, Төрийн зөвлөл Хятадын шинжлэх ухаан техникийн анхны хурлыг хуралдуулж, Хятадын онцлогтой өие даан шинийг санаачилан бүтээх замыг баримталж, шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулахын төлөө цуцралтгүй тэмцэх хэрэгтэй гэж Ерөнхий нарин бичгийн дарга Хү Жиньтао цохон тэмдэглэсэн байна.

      ХКН-ын 17-р их хурал Хятадын онцлогтой соцлизмын далбааг өндөр өргөж, өөрчлөлт хийж нээлттэй байхын авга амжилтыг дүгнэж, соцлизмын орчин үеийн болох байгуулалтыг тал бүрээр байршуулж, шинжлэх ухаан техникийн ажилд шинэ шаардлага дэвшүүлсэн байна. 17-р их хурлын тайланд бие даан шинийг бүтээх чадврыг дээшлүүлж, шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулахыг улс орны хөгжлийн стратегийн цөм болгож, улс орны цогцолбор хүчнийг дээшлүүлэх зангиласун болгож, улс орны эдийн засгийг нэн сайн нэн түргэн хөгжлийн замаар замнуулах тэргүүн чухал үүрэг болгосон байна.

      Хятадын шинжлэх ухаан техникийн ажил ХКН, Төрийн зөвлөлийн олон байршуулалтыг нарин хянамгай найдваржуулж, шинийг санаачилан бүтээх хэлбэрийн байгуулалтыг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан техникийн ажил үйлс чухал амжилт олж, шинжлэх ухаан техникийн хүчин дээшилж, шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, шинийг бүтээх хэлбэрийн улс орны байгуулалт ахицтай болж, бие даан шинийг бүтээх чадвар ихээр дээшилсэн байна. Манай орны шинжлэх ухаан техникийн ажил хөгжлийн шинэ үе шатанд орсон байна.

      Нэг. Бие даан шинийг санаачилан бүтээхийг эрчимжүүлж, шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулах сайн сайхан уур амьсгал бий болсон.
Хятадын шинжлэх ухаан техникийн хурал хуралдснаас нааш олон газар, олон салбар бие даан шинийг санаачилан бүтээхийг эрчимжүүлэхийг шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг найдваржуулах гол агуулга болгож, тухайн орон нутаг, салбарын 11-р 5 жилийн улс ардын эдийн засаг нийгэм, техникийн хөгжлийн гол тал болгожээ. Олон газар олон салбар шинжлэх ухаан техникийн удирдалгаа эрчимжүүлж, бие даан шинийг санаачилан бүтээхийг гол байринд тавиж, бие даан шинийг бүтээхээр бүтцийн зохицуулалт, нэмэгдлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг ахиулж, шинжлэх ухаан техникийн хөрөнгө оруулалт, бодлогын дэмжилгийн эрч хүчээ нэмэгдүүлэн, орчин үеийн хөдөө аж ахуй, орчин үеийн боловсруулах аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээний ажил үйлсийг хөгжүүлэн, шинжлэх ухаан техник болон эдийн засгийн уялдаа холбоог ахиулан бүх улсын хэвчээнд бие даан шинийг санаачилан бүтээхийг ахиулан, шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулах халуун өрнөлт гарсан байна.

      Хоёрт, 16 том төслийг хэрэгжүүлэн, шинжлэх ухаан техник болон эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг биелүүлэхээр чармайж байна.
Цөмийн электрон эд анги, өндөр зэрэглэлийн чийп болон түүний эд анги, дараачын үеийн өндөр хурдтай утасгүй хөдөлгөөнт холбоо, том оврын нисэх онгоц, нисэгчтэй сансрын хөлөг, саран бөмбөрцөгт хайгуул шинжилгээ хийх зэрэг 16 чухал төслийг тогттож, 15 жилийн хугацаанд биелүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр том чухал төслийг хэрэгжүүлснээр манай орны үйлдвэрлэлийн хүчинг ихээр хөгжүүлж, манай орны цөм болсон өрсөлдөх хүчинг нэмэгдүүлэн, олон улсын байр суурийг дээшлүүлэх болно.

      Гуравд, Шинээр боловсруулан гаргасан "Шинжлэх ухаан техникийн дэвшлийн хууль"-г нэгэнт нийтэлсэн байна.

      2002 оноос эхлэн "Шинжлэх ухаан техникийн дэвшлийн хууль"-г боловсруулахыг БХАТИХ-ын хууль тогтоох төлөвлөгөөнд оруулсан байна. Төрийн зөвлөл уг хуулийн төслийг боловсруулах ажлыг чухалчлан үзэж, туурвих ажлыг зохион байгуулсан байна. 5 жилийн хүчин чармайлтаар уг хуулийг БХАТИХ-ын Байнгын хороо хянан хэлэлцэн батлаж, 2008 оны 7-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлэхээр болсон байна.

      Дөрөвд, Эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа болон ард иргэдийн амьжиргаатай холбогдсон чухал асуудлыг зохицуулан, шинжлэх ухаан техникийн тулгуурь хүчинг илт дээшлүүлсэн байна.

      Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардалгын дагуу эрчим хүч, эх баялаг, байгаль орчины хамгаалалтын техникийн хөгжлийг тэргүүн байринд тавьж, улс ардын эдийн засгийн хөгжлийг буугдуулж байсан асуудлыг зохицуулсан байна. Эрчим хүч хэмнэх, бохир бодис бага гаргах, цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хөлөмжийн хийг бага гаргах, шинэ эрчим хүчийг ашиглах, барилгад эрчим хүч хэмнэх зэрэг техникийн тусгай төлөвлөгөө үйл ажиллагаа явуулж, эх баялагийг хэмнэх, байгаль орчинд найрсаг байх нийгэм байгуулахад тулгуурь болгосон байна.

      Тавд, суурь судалгаа болон тэргүүний техникийн судалгааг эрчимжүүлж, шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх чадлаа дээшлүүлсэн байна.
Улс орны стратегийн шаардлага, олон улсын шинжлэх ухаан техникийн тэргүүний судалгааны дагуу нийгэм эдийн засгийн хөгжлийн дундах чухал техникийн асуудлыг зохицуулсан байна. Нануметр, ам насны шинжлэх ухаан, газрын бөмбөрцөгийн шинжлэх ухаан, сансрын судалгаа зэрэг салбар дахь судалгаа нь ирээдүйн эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ зам нээсэн байна. Мэдээлэлийн техник, амьд бодис, орчин үеийн хөдөө аж ахуйн техник, шинэ материал, тэргүүний боловсруулах аж үйлдвэр болон автомачилсан техник, эх баялагийн байгаль орчины техник зэрэг салбарт стратегийн чанартай, тэргүүний, хайн шинжилгээний чанартай судалгаа хийж, зарим зангиласун техникийг эзэмшин дэлхийн тэргүүний төвшинтөй зөрөөгөө багасгаж, манай орны дээд техникийн аж үйлдвэрт бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна.

      Зургаад, Шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлтөө гүнзгийрүүлж, улс орны шинийг санаачилан бүтээх системийг улам боловсронгуй болгосон байна.

      Хэдэн жилийн хүчин чармайлтаар манай орны шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлт нь шинжлэх ухаан техни болон эдийн засгийн уяладаа, шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг бүтээгдэхүүн болгон хувьруулах, аж үйлдвэржүүлэхийг түргэтгэх талаар илт амжилт олсон байна.

      Аж ахуйн нэгжээр гол болгож, үйлдвэр, сургууль, судалгааг нягт уялдуулсан техникийн шинийг бүтээх системийн байгуулалтыг эрчимжүүлж, улс орны шинийг бүтээх системийн байгуулалтыг тал бүрээр ахиулжээ.

      Долоод, Олон улсын хамтын ажиллагааг дээшлүүлэн олон улсын техникийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн байна.

      Улс орын дипломат стратег болон шинжлэх ухаан технийн хөгжлийн харалтын дагуу бие даан шинийг бүтээх чадвар болон шинжлэх ухаан техникийн өрсөлдөх хүчинг нэмэгдүүлэхээр гол болгож, гадаадад нэн нээлттэй байх хамтын ажиллагааны орчинг бүрдүүлж, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг дээшлүүлэн дэлхийн шинжлэх ухаан технийн эх баялагийн идэвхтэй ашигласан байна. Одоо Хятад улс нь 152 улс орон бүс нутагтай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, 97 улс оронтой засгийн газрын хоорондын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны 103 гэрээ байгуулаад засгийн газар хоорондын хоёр талын буюу олон талын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаан бүдүүвч бүрдүүлээд байна.