Солонгосын цөмийн асуудлаархи Зургаан талт хэлэлцээний Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Гие Куан болон Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Чристопер Хилл нар 8-ны өдөр Сингапурт болохоор товлосон нэг хоногийн хэлэлцээнд оролцохоор 7-ны өдөр Сингапурт хүрч, Солонгосын цөмийн төлөвлөгөөг бүртгэх зэрэг асуудлыг авч хэлцсэн байна. Энэ бол хоёр талын 3-р сарын 1-ний өдөр Женевд хийсэн хэлэлцээний дараа Зургаан талт хэлэлцээний хүрээнд Солонгосын цөмийн асуудлыг дахин авч хэлэлцэж байгаа тул талуудын анхаарлыг татсан байна.
Америкийн Төрийн департамент энэ удаагийн хэлэлцээний чухал ахиц хийх боломжийн талаар төдий л үнэлэхгүй байна. Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Том Касиа энэ удаагийн хэлэлцээний тухай мэдээгдэхдээ: Хоёр талын энэ хэлэлцээгээр хэлэлцээр тохиролцоно гэдэгт найдлага тавих хэрэг алга гэж хэлсэн байна. Тэрээр мөн энэ удаагийн хэлэлцээгээр Солонгосын цөмийн төлөвлөгөөний бүртгэлийг шалган нөхвөр олгох асуудлыг авч хэлэлцэх болно гэсэн байна. Өмнөд Солонгосын нэгдсэн мэдээлэх агентлаг Өмнөд Солонгосын Гадаад харилцаа худалдааны яамны албаны хүний үгийг эш татан тэмдэглэхдээ, Төсөөлөхөд Ким Кие Куан Америкийн талын хүлээж авч болохуйц цөмийн төлөвлөгөөний бүртгэлийг авч хүрэх юм байна. Өмнөд Солонгосын албан тушаалтан энэ удаагийн хэлэлцээний хэтийн төлөвд болгомжтой өөдрөг сэтгэлээр хандаж байна гэжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, Хилл 9-ний өдөр Бээжин орж, Хятадын талд хэлэлцээний байдлыг мэдээлэх бөгөөд Зургаан талт хэлэлцээний Хятадын төлөөлөгчдийн шинэ тэргүүн , Гадаад хэргийн сайдын туслах Хэ Я-фэйтэй холбогдох асуудлыг хэлэлцэх болно. Өмнөд Солонгосын Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн Чун Ён Во, Японы төлөөлөгчдийн тэргүүн Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн дарга Акитака Сайки нар ч Бээжинд ирж Хиллтэй уулзах юм байна. Зургаан талт хэлэлцээний Оросын төлөөлөгчдийн тэргүүн энэ үеэр мөн Бээжинд хүрэлцэн ирэх боломжтой.
Солонгосын цөмийн асуудлын Зургаан талт хэлэлцээний өнгөрсөн оны 10-р сарын 3-ний өдөр нийтэлсэн" хамтын мэдэгдлийн хоёр дахь шатанд хэрэгжүүлэх " болон "10-р сарын 3-ны хамтын баримт бичиг"-ийн дагуу хойд Солонгос 2007 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө Юнбионы цөмийн 3 төхөөрөмжийн хүчин чадавхийг алдагдуулах хэрэгтэй бөгөөд цөмийн бүх төлөвлөгөөг бүрэн бүтэн, зөв новчтой бүртгүүлэх хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ Америк Солонгосын үйл ажиллагааны дагуу амлалтаа хэрэгжүүлж, холбогдох талууд хойд Солонгост эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн тусламж олгох ёстой юм.
Гэтэл, Хойд Солонгос болон Америк цөмийн төлөвлөгөөг бүртгэх асуудлаар санал зөрөлдөөнтэй болсноос "10-р сарын 3-ны хамтын баримт бичиг" цагтаа хэрэгжиж чадаагүй байгаа юм. Америкийн тал Хойд Солонгос плутоний тоогоо зөв бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд Сирид цөмийн техник шилжүүлснээ зөвшөөрөхийг шаардсаар байгаа юм. Гэтэл Солонгос уран баяжуулах төлөвлөгөө болон цөмийн техник шилжүүлсэн асуудал байхгүй гэж үгүйсгэж байна. Үүнээс гадна, Солонгосыг терроризмийг дэмжигч орны жагсаалтаас гаргах ба "дайсагнагч орны худалдааны тухай хууль"-ийг Солонгост хэрэгжүүлэхээ зогсоох үйл ажиллагаанд үйл ажиллагаагаа чиглүүлэх амлалтаа хэрэгжүүлсэнгүй гэж Солонгос, Америкийг зэмлэв. Үүнд нь Америк, Солонгос цөмийн төлөвлөгөөгөө бүрэн бүртгүүлсэн хойно л Америкийн тал холбогдох дүрмийг эхлүүлэх болно гэж хэлж байна.
Цөмийн төлөвлөгөөг бүртгүүлэх асуудлаар Хилл, Ким Кие Куантай өнгөрсөн оны 12-р сард Пхеньянд , энэ оны 2-р сард Бээжинд, 3-р сард Женевд зөвшилцөөн хийсэн бөгөөд Нью - Йоркийн яриа хэлэлцээний сувгийг эхлүүлсэн боловч Солонгосын цөмийн төлөвлөгөөг бүртгүүлэх асуудал ер нь ахиц хийж чадаагүй байна.
Үнэн хэрэг дээрээ, Америк өнөө цөмийн төлөвлөгөөг бүртгүүлэх талаар ахиц гаргахыг яарч байгаа нь Бушийн засгийн газрын дипломат ажлын амжилтаа гайхуулахын төлөө юм гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл үзлээ \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|