Сүүлийн үед ХОУР олон төрлийн хэлний нэвтрүүлэг болон вэб сайтаараа Түвдийн Лхасын "3. 14"-ний цохиж балбачин, дээрэмдэж булаасан, галдаж шатаасан хэргийн үнэн байдлыг мэдээлсний дараа дэлхийн олон орны сонсогчид болон сүлжээ ашиглагчид хүчтэй тусгал гаргаж, их олон хүн захидал, санал бичих, утас ирүүлэх зэрэг арга хэлбэрээр бидэнтэй харилцаж, хүчирхийллийн үйл ажиллагааг зэмлэн буруушааж, Хятадын засгийн газрын авсан зохицуулах арга хэмжээг сайшаан дэмжсэн байна. Түвдийн асуудлыг Бээжингийн олимптой холбохыг эсэргүүцэж, олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг Хятад улсад хүсч байгаагаа тэд нар илэрхийлсэн байна.
Аргентины сонсогч Рикардо Хуерта CRI Онлайны Испани хэлний вэб сайтад, Лхаст гарсан үймээнд чиглүүлэн гаргасан тусгай булангийн агуулга бодитой байгаа бөгөөд цаг үеэ олсон байна. Түвдийг Хятад улсаас хагалан салгахаар Түвдийг тусгаарлах этгээдүүдийн арга барилд би хилэгнэж байна. Ондоо санаатай, олон улсын хууль зөрчсөн үйл ажиллагаа ялагдах тавилантай гэдгийг бодит байдал болон олон улсын хамтын нийгэмлэгийн тусгал харуулж байна гэж бичжээ. Тэрээр хэлэхдээ,
Лхасад гарсан үймээнд би их цочирдлоо. Би Хятад улсад хоёр ч удаа очиж байсан, Хятадын эсрэг харгис хүчний Түвдийн асуудлыг ашиглан тараасан Хятадын өнөөгийн байдлын тухай мэдээлэл бол огт үндэс баримтгүй юм. Миний мэдэж байгаа байдлаас шал өөр байна. Хятадын эсрэг харгис хүчин болон хагалан бутаргах хүчин Лхасын хүчирхийллийн хэргийг ашиглан Хятадын нэр хүндийг унагааж, олимпийн наадмыг харшлахаар оролдож байгаа нь биелэгдэж чадахгүй юм гэжээ.
Италийн сонсогчид болон сүлжээ ашиглагчид саяхан И-майл ирүүлж, Лхасын цохиж балбачин, булаан дээрэмдэж, галдаж шатаасан хүчирхийллийн хэргийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тэд нар энэ хүчирхийллийн үйл ажиллагаанд уурлан хилэгнэж, мөн энэ хэргийн талаар мэдээлэл хийсэн барууны сонин хэвлэлд дургүйцэн, харамсал илэрхийлсэн байна. ХОУР-гийн Итали хэлний редакцын ажилтан Жан Жинь танилцуулж хэлэхдээ,
Сонин хэвлэл дээрээс 3-р сарын 14-ний хэргийг сонссоны дараа Италийн ахмад сонсогч Гиордано хамгийн түрүүнд утас болон факс ирүүлж, энэ хэргийг хатуу зэмлэн буруушааж, харамсаж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ.
Германы сонсогч Хелмут.Матт мөн энэ сэдвээр И-майл бичсэн байна. Тэрээр тэмдэглэхдээ, энэ нь лавтай өөр санаатай хүмүүсийн удахгүй болох Бээжингийн олимпийн наадмыг хориглохоор оролдсон арга барил юм гэж би тааж байсан юм. Зөвхөн энэ хэргийн тухай гаж буруу үг яриа болон төрөл бүрийн худал мэдээллүүд нь даян дэлхийд маш түргэн уламжлагдсанаас үзэхэд, уг хэргийг далдаас тухирагч нь хэчнээн нарийн нягт төлөвлөсөн байгааг мэдэж болох юм гэжээ.
Энэтхэгийн сонсогч Шахид Азми ХОУР-гийн Хинди хэлний редакцид утас ирүүлж, Түвдийн Лхасд гарсан хүчирхийллийн хэрэг болон олимпийг ашиглан өөрийн зорилгодоо хүрэхээр оролдож байгаа Далай ламын бүлгийг зэмлэн буруушаав. Тэрээр хэлэхдээ,
Түвдэд гарсан хүчирхийллийн хэргийг би эсэргүүцэж байна. Түвдэд өнөө маш их өөрчлөлт гарч, төмөр зам ч дэлхийн дээвэрт тавигдаж, хүмүүсийн аж амьдрал дээшилж, аз жаргалтай байна. Далай ламын бүлэг харин Түвдийн хөгжил дэвшлийг харах дургүй байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|