Солонгосын хойгийн цөмийн асуудлархи 6 талт хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл болон Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Куе-гван нар 8-нд Сингапурт хэлэлцээ хийжээ. Мөн өдрийн хэлэлцээ дууссаны дараа хоёр тал сэтгэл хангамжтай байгаагаа илэрхийлжээ. Хэлэлцээ нь Женевийн хэлэлцээгээс илүү үр дүнтэй боллоо гэж Хилл тэмдэглэв.
Хилл болон Ким Куе-гван Америкаас Сингапурт суугаа Элчин Сайдын Яаманд 4 цаг хагас хэлэлцээ хийв. Хэлэлцээний дараа хоёр тал хэлэлцээний дэлгэрэнгүй агуулгыг задруулаагүй ч хэлэлцээний дүнд сэтгэл хангамжтай байгаагаа илэрхийлжээ. Ким Куе-гван Солонгосоос Сингапурт суугаа Элчин Сайдын Яаманд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ: Хэлэлцээгээр хоёр талын ойлголтын талаархи санал зөрөлдөөн улам багасч, хэлэлцээ амжилттай боллоо. Хоёр тал бүх асуудлыг авч хэлэлцэв. Солонгосын хойгийн цөмийн асуудал шийдэгдэхэд хугацаа, тэвчээр шаардагдана гэжээ.
Хилл буудалдаа сэтгүүлчид хандан хэлэхдээ: 6 талт хэлэлцээний явц дахь бүх асуудал, одоогийн ахиц, дараагийн алхмын төлөвлөгөөг хоёр тал авч хэлэлцсэн. Хоёр тал бүх асуудлаар маш сайн зөвшилцөж, Женевийн хэлэлцээгээс илүү үр дүньэй болсон байна гэжээ.
Хилл болон Ким Куе-гван Бээжин орохоор Сингапураас 8-нд морджээ. Мөн өдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй хэлэхдээ: Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ү-Давэй 9-нд Бээжинд Хиллтэй уулзаж, Сингапурын хэлэлцээний мэдээлэхийг сонсохоор байна гэжээ. Өмнөд Солонгос болон Японы төлөөлөгчдийн тэргүүн ч Бээжинд хүрэлцэн ирж, холбогдох мэдээллийг сонсох болно гэж тэрээр хэлжээ. 6 талт хэлэлцээний холбогдох талууд илүү ойлголцож, зөвшилцөж, 6 талт хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ахицад хамтран тус төхөм үзүүлэхийг Хятадын тал дэмжсээр ирсэн юм. Холбогдох талууд энэ удаагийн боломжийг гүйцэд ашиглан, 6 талт хэлэлцээний одоогийн байдал, дараагийн ажлын төлөвлөгөөний талаар саналаа солилцож, хайн хэлэлцэн зөвшилцөнө гэдэгт итгэж байгаа бөгөөд уулзалт нааштай үр дүндтэй болохыг хүсэж байнна гэж Жян Юй тэмдэглэжээ.
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний 2007 оны 10-р сарын 3-нд нийтлүүлсэн "Хамтын мэдэгдлийн хоёрдохь шатыг хэрэгжүүлсэн" "10-р сарын 3-ны хамтын баримт бичгийн" дагуу Хойд Солонгос 2007 оны 12-р сарын 31-нээс өмнө Ён бион районы цөмийн 3 төхөөрөмжийн ажиллагааг зогсоох бөгөөд цөмийн бүх төлөвлөгөөгөө бүрэн оновчтой мэдүүлэх ёстой. Америк ч Солонгосын үйл ажиллагааны дагуу хийсэн амлалтаа хэрэгжүүлж, холбогдох талууд Солонгост эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн туслам үзүүлэх ёстой.
3-р сарын 13-нд Женевд хийсэн хэлэлцээнд Хилл болон Ким Куе-гван Солонгосын цөмийн төлөвлөгөөг мэдүүлэх хэлбэр, асуулга болон Солонгосыг терроризмыг дэмжигч орнуудын нэрсийн жагсаалтаас гаргах асуудал хэлэлцсэн боловч Солонгосын цөмийн төлөвлөгөөг мэдүүлэх бодитой асуудлаар хэлэлцэн тохиролцоогүй. Солонгос, Америк цөмиийн төлөвлөгөөг мэдүүлэх асуудлаар цаашид зөвцилцөх юм байна.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг мэдүүлэх шийдэгдвэл, Ж. Бушийн засгийн газар Солонгосыг терроризмыг дэмжигч орнуудын нэрсийн жагсаалтаас гаргах дэс дарааллыг эхлүүлж мэднэ. Ажил урагштай явагдвал зогсонги байдалд орсон 6 талт хэлэлцээр 5-р сарын эхээр эхэлж байж мэдэх юм. \Баясгалан орчуулж, Пэрлаймаа хянав\
|