9-ний өдөр Хятадын ТӨЗР-ны дарга Чянбапунцог болон ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын ажлын хэсгийн дарга Сита Бээжинд дотоод гадаадын сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Олимпийн бамбарыг Түвдэд аюулгүй, амжилттай дамжуулахыг батлах бэлтгэл ажлаа ТӨЗР-ны засгийн газар бүрэн хийгээд байна. Далайн бүлэг хүчирхийллийн болон хагалан бутаргах ажиллагаагаа зогсоохыг хүсч байгаа бөгөөд Хятадын засгийн газрын Далайн талтай яриа хэлэлцээ хийх хаалга хаагдаагүй юм гэж тэд нар илэрхийлсэн байна.
3-р сарын 14-ний өдөр туйлийн цөөн тооны хууль бус этгээд Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхаст зодож балбачин булааж дээрэмдэж, галдаж шатаасан хэрэг үйлдэж, эгэл номхон 18 иргэнийг шатаасан буюу цавчин амь насыг нь хороож, 382 хүнийг шархадуулсан байна. Лхаст гарсан 3-р сарын 14-ны энэ хэргийг Далайн бүлэг жич "Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдогч" хүчин зохион байгуулж, урьдаас хуувилдан, төлөвлөгөөтөйгөөр дэврээснийг өнөө Хятадын цагдаагийн байгууллагын эзэмшсэн гэрч баримт бүрэн харуулж байна. Сүүлийн үе, "Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдогч" хүчин Лондон болон Парист Бээжингийн олимпийн бамбар дамжуулах ажиллагааг харшлан эвдэхээр оролдож, дотоод гадаадын олон салбарын зүтгэлтний хатуу эсэргүүцэлд учирсан байна.Төлөвлөгөө ёсоор 5-р сард олимпийн бамбар дэлхийн хамгийн өндөр оргил Жомолунма оргилд хүрэх бөгөөд ТӨЗР-ны нутагт дамжигдна. Чянбапунцог хэлэхдээ: ТӨЗР нь олимпийн бамбарыг Түвдэд аюулгүй амжилттай дамжуулахыг батлах бэлтгэл ажлаа сайн хийсэн гэжээ.
Чанбапунцог хэлэхдээ: "Олимпийн наадам бол Хятадын үндэстнүүдийн олон зуун жилийн туршийн хүсэл мөрөөдөл юм. Олипмпийн наадмын ариун галыг Түвдэд дамжуулах явдал нь Түвдийн ард түмний яруу алдар, үүрэг хариуцлага мөн. Түвдийн үндэстнүүдийн ард иргэд үүнийг сайшаан дэмжиж байна. Бид олон түмэнч бат бэх үндэс суурьтай, бид бүрэн бэлтгэл хийж нарийн тохируулсан, Олимпийн наадмын ариун галыг Түвдэд дамжуулах ажиллагаа аюулгүй, бүрэн дүүрэн, амжилттай явагдах болно" гэлээ.
Бээжингийн Олимпийн наадамд харш саад зохион, түүгээр улс орныг хагалан бутаргаж, "Түвдийг тусгаар тогтнуулах"-ад хүрэхийг оролдож байгаа Далай ламын бүлэглэлийн ажиллагаа нь үр дүнтэй болж чадахгүй юм гэж тэрээр тэмдэглэжээ.
Хятадын Засгийн газар болон Далай ламын харилцаа зөвшлийн өнөөгийн байдлын тухай сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулах үе, ХКН-ын Нэгдмэл Фронтын Хэлтсийн орлогч дарга, түвд үндэстний албан хаагч Сита хэлэхдээ: "Далай ламтай яриа хэлэлцээ хийх гэсэн бидний үүд хаалга нээлттэй байсаар юм. Гэвч Далай ламын талынхан аливаа хүчирхийллийн гэмт ажиллагаагаа эрхбиш зогсоож, Бээжингийн Олимпийн наадамд харш саад зохиох, эвдлэх ажиллагаагаа бүхнээ зогсоож, эх орноо хагалан бутаргах ажиллагаа бүхнээ зогсоож, харилцаа зөвшилцөө хийхэд шаардлагатай үндсэн нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, эх орны нэгдэл болон үндэстнүүдийн эв санааны нэгдлийг хагалан, Түвдийн хамжилга байснаасаа эзэн суусан ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, ард иргэдийн эрх ашиг болон амь нас, эд хөрөнгийг хамгаалан, Бээжингийн Олимпийн наадмын амжилттай явагдахыг батлах гэсэн бидний шийдвэр зориг бол шуурхай мөртөө хэлбэрэлтгүй юм" гэжээ. Чанбапунцог танилцуулж хэлэхдээ:
Одоо Лхасын үйлдвэрлэл амьдрал сэргэж хэвийн болж байна. Сурагчид хичээллэж, зонхилох дэлгүүрүүд ажиллаж байна. Будла ордон, музей зэрэг аялал жуулчлалын үзэмжит цэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Зах зээлийн хангамж хүрэлцээтэй, үнэ ханш тогтвортой байна гэжээ.
Танилцуулснаар, ТӨЗР-ны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 7 жил дараалан 12 гаруй хувиар өссөн байна. 2007 оны эцсийн байдлаар Түвдийн 90 шахам хувийн Сяньд авто зам нэвтэрч, сян суурин бүхэнд телефон утас ажиллах болжээ. Сая гаруй малчин тариачны ундны ус хэрэглэх хүндрэл болон усны аюулгүйн асуудал шийдэгдсэн байна. ТӨЗР-ны түвд үндэстний хүн ам 1964 онд 1 сая 200 гаруй мянга байсан бол одоо 2 сая 500 гаруй мянгад хүрчээ. Энэ нь түвдийн нийт хүн амын 95 гаруй хувийг эзэлж байна. Түвдийн ард түмэн өөрчлөлт шинэчлэлт хөгжлийн үр өгөөжийг хүртэж байна.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|