Би бол Егикет улсын иргэн, АНУ-ын Калифорни муж улсын инженер. Хятад улстай олон улсын хүдалдааны харилцаа тогтоох тэрчлэн Дундад дорнод, Африк тивийн орнуудад худалдааны түнш хайхын тулд би Хятад орноор урьд хожид 5 удаа айлчилсан билээ.
Түрүүчийн 5 удаагийн айлчлалт болон энэ удаа байнга оршин суусан хугацаанд би өмнө зүгийн Шянгангаас зүүн хойт Хятадын Мүгдэн хүртэл бүх Хятадын том том 35 хотын жирийн хүмүүсээс янз бүрийн зэрэг зиндааныхаа болон адил бус боловсрол хүртсэн албаны буюу хувийн байгууллагын ажилтадтай харилцаж явлаа.
Аль ч хотод, газар болгонд гадаадынхныг инээмсэглэсэн царайгаар угтана. "Халоу" (Hello)-гаас цаашгүй аль нэг нь ч огт татгалзалгүй өөртэй чинь мэндэлнэ. Англиар юу ч ярьдаггүй нэг нь ч чамтай толгой дохин санаагаа илэрхийлнэ.
Зочид буудал, албан конторуудаар надтай харилцсан бүх мүмүүс надад маш нөхөрсөг байсан. Ер нь ихээрхэж буюу ёс номд баригдасан байдал гаргадаггүй. Дэлгүүр худалдаа, ресторанд ч ийм л байдаг. Мусульман шүтлэгтний хувьд миний шүтлэг, үзэл бодол урьд гараагүйгээр хүндэтгэгдэнэ. Энэ талаар яримаар зүйл зөндөө байгаа боловч энд ярихаа больё.
Албаны болон хувийн үйлчилгээний бүх байгууллагууд нь маш сайн зохион байгуулагдсан, тун ёсорхог хичээнгүй ажилтадтай. Айлчлалын үеэр, би ХКН-ын гишүүдээс гадна Хятадын янз бүрийн шашин шүтлэгтэй иргэдтэй харилцсан. Намайг хүлээн авсан хүмүүс хэд удаа мусульманчуудын ресторөнд урьсан, ер нь хэд хэдэн хотод бүр ийм л байсан. Би шашин шүтдэг, гэвч сохроор биширдэггүй. Тиймээрээ ямар ч урсгал бүлэгт харьяалагдахгүй, ямар хоолыг бүр идчихдэг хүн л дээ. Гэвч тэд нарын энэ мэт хичээнгүй нямбай овор төрх нь надад маш таалагдаж билээ.
Хэд удааны айлчлалтаар, Хятад бол хамгийн амгалан тайван орон, бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад хамгийн сайн ирээдүйтэй гэж би итгэх болсон. Учир нь Хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь дэлхийн стандартад хүрсэн мөртөө үнэ ханш нь ч өрсөлдөх хүчинтэй. Олон хотод амьдардаг маш олон хятад найз нартай нөхөрлөсөн маань намайг Хятадад байнга оршин суулгахад хүргэсэн. Тэгээд би Дундад дорнод болон Африк тивийн орнуудтай холбоотой Хятадын алдартай компаниудтай олон улсын бизнес хийх болсон.
Кувэйтэд суугаа Хятадын элчин сайдын яамд (Хятадад ирэхээс өмнө би тэнд сууж байсан) элчин сайд, худалдааны хэлтсийнхнээс нь эхлэн ЭСЯ-ны хамт олон бүгдээрээ нөхөрсөг инээмсэглэдэг БНХАУ-ын төлөөлөгч юм. Би ЭСЯ-д хүрч Хятадад байнга оршин сууж ажиллах баримт бичиг бүрдүүлсэн нь энгийн худалдааны айлчлалт хийхэд виз хөөцөлдөхтэй адил амархан байлаа.
Би Хятадын маш олон нисэх онгоцны буудлуудаар явж, дотоодын онгоцонд олон удаа суусан. Газар болгонд Хятадын иргэд надад маш өндөр сэтгэгдэл өгч байсан, тэр бүгдийг нуршаад ч яахав дээ.
Далянь хотын Жиньжөү дүүрэгт ирснээс хойш би дүүрэг, хороо, хороолол болон хотын иргэдийн явдал эрхэлсэн байгууллагын халуун угтлагыг олсоор ирлээ. 1 тэрбум 250 сая хүнтэй Хятад улсад гэмт хэрэг гарах харьцаа маш доор байдаг. Бид зөвхөн телевиз, хэвлэлээс гэмт хэргийн тухай байдлыг ойлгож мэддэг. Гудамжинд маш нам жим, дэг журамтай байдаг. Намайг дүүргийн цагдаагийн салбарт бүртгүүлж оршин суух үнэмлэх авах үед, салбарын дарга нь туслагчидтайгаа намайг Хятадын уламжлалт ёс заншлаар хүлээн авч миний амь биеийн аюулгүй байдлыг батлахын тулд аль байдгаараа хичээхийг амлаж, өөрсдийнхөө гар утас болон конторын утсаа надад хэлж гөсөн. Ер нь ийм амар тайван орчинд би санаа амар байсан боловч тэд маань болгоомжлох зүйлсийг надад байн дахин анхааруулан захиж, салбарын дарга нь туслагчидтайгаа намайг хаалга гартал үдэж халуун дотноор гар атгалцан мордуулж билээ. Хагас бүтэн сайнд би байнга гадагш гарч дэлгүүр орох буюу өөр аар саар ажлаа амжуулдаг. Би гудамжинд өдөр болгон халуун дотно инээмсэглэсэн царайг олж хардаг. Шуудан холбоо, зах, супермаркет, дэлгүүр, буудалд болон вагон, автобус, микро автобус, эмнэлэгт, ер нь газар болгонд тэд харин хүмүүсийг нийт Хятадын зочноор үзэж байнга тус дэмжлэг үзүүлэхийг хичээцгээдэг.
Миний оршин суудаг байшингийн хөрш айлууд болон зэргэлдээ байшингийн хүмүүс намайг айл саахалтаар үзэж залгаа идэж уух юм бэлэглэдэг. Дундад дорнодын мусульманчуудын баяр, Христосын мэндэлсний баяр, Хятадын баяр ёслолын үеэр тэд нар Хятадын уламжлалт соёл заншил ёсоор надад бэлэг хүргэж ирнэ. Хэд хэдэн хотод би зөндөө олон хятад айлаар зочлогдож явсан. Энэ талаар би Хятадын айл өрх бол харилцааны соёлоор хамгийн сайн, хүн төрөлхтний эелдэг найрамдуу оршин амьдрахын үлгэр жишээ гэж хэлмээр байна.
Хятадад анх айлчилж ирснээсээ аваад, эдийн засгийн чухал үзүүлэлт болсон тогтвортой мөнгөн дэвсгэрт нь миний анхаарлыг татсан. Баримт түшиж үнэлэхэд, Хятадын нөөц, ажиллах хүчний нөөц нь дэлхийд тэргүүлнэ. Байгалийн нөөцөөр авч хэлсэн ч Хятад бол дэлхийн хамгийн баян улс болно.
Гудамжинд тохиолдох Хятадын иргэдийн цайлган инээмсэглэлээс тэд нар чухам аз жаргалыг эдэлж, ямар ч дарамтлалд өртөөгүй, цайлган хүмүүс болохыг олж харна. Ийм ард түмэн гэмт хэрэг үйлдэх байтугай ухаанд нь ч орохгүй шүү дээ. Яг үүнд л энэ улсад гэмт хэрэг үүсэх харьцал маш доор байдгийн учир шалтгаан оршино. Энэ нь мөн юуны учраас Хятад улс нь оршин амьдарч хөрөнгө оруулалт хийх хамгийн найдвартай орон болохыг харуулж байна.
Дээр хэлсэн бүх зүйл бүр үнэн бодитой, бүгд миний нүдээрээ харж чихээрээ дуулсан зүйлс болохыг би гэрчилж байна. Энэ тухай би ямар ч гадаад нөлөө, тэрчлэн өнө удаан түүхтэй Хятад болон Египет хоёр орны эрт урьдаас эхтэй, өнө мөнх орших нөхөрлөлийн нөлөөнд ч гэсэн автаагүй болохоо давтан хэлмээр байна.
|