• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 18:59:19    
Түвдийн соёл уламжлал хамгаалалтын дунд хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

       Сүүлийн жилүүдэд Түвдийн өөртөө засах районы эдийн засаг нийгмийн дэвшлийн дагуу Түвдийн гадаадад нээлттэй байх алхам ч тасралтгүй түргэсч, түвд ший мэтийн маш эртний үндэстний соёлын хэлбэр ч хөгжлийн шинэ шат үед орсон байна. Түвд ший нь Түвдийн өөртөө засах районоор гол болгосон түвд үндэстний төвлрөн суугаа нутагт нэлээд дэлгэрсэн урлагийн хэлбэр юм, тэр нь дуу бүжгээр үлгэрийн агуулгыг илэрхийлдэг ерөнхийлсөн урлаг болно.

      Сүүлийн үе манай сурвалжлагч Түвдээр сурвалжлага хийж явахад Лахс хотын ардын дуу бүжгийн чуулгынхан "Жүө Ва Сан Мү" гэдэг түвд шийн сургууль хийж байгаатай тааралдсан байна. Түвд бүсгүй Жи Жа нь 30 гаруй жил түвд ший дуулж яваа жүжигчин юм. Ерөөс өнөөгийн шиг урам зориг хөгжин дуулж байгаагүй гэж тэрээр сурвалжлагчид хэлж байлаа. "Би багаасаа түвд шийд сонирхолтой, тэр үед өөрөө дуулж өөрийгөө баясгаж явдаг байсан. Хожим нь дуу бүжгийн чуулгад элсэгдээд зохион байгуулалттай сонголттойгоор сургууль хийх болжээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн иргэнээс дотоод гадаадын жуулчин хүртэл бидний тоглолтыг үзэх дуртай юм. Манай чуулгын цар хэмжээ тасралтгүй өргөжихийн хэрээр цалин хөлс ч ихээр нэмэгдэж байна. Энэ нь Засгийн газрын дэмжлэг болон урамшууллаас салж чадахгүй юм" гэж Жи Жа хэлж байлаа.

      Түвдийн өөртөө засах районы шат бүрийн засгийн газар болон холбогдох байгууллага нэгж эртний соёлын хэлбэрийг тасралтгүй хайн хөгжүүлж, эмхэтгэн дэлгэрүүлснээр Жи Жа мэтийн түвдийн ардын урлагчин өөрийнхөө сонирхолтой ажил төрлийг эрхлэх болсон бөгөөд тухайн засгийн газар тусгай хамгаалалтад хамруулсан байна.

      Энэ жил 85 настай Сан Жу настан нь түвд үндэстний баатарлаг туульс "Гэсэр"-ыг сайн яридаг ардын урлагчин юм. "Гэсрийн туульс"-г цаашид дэлгэрүүлж уламжлуулахын тулд тухайн засгийн газар нь үргэлж Сан Жу настныг уриж, Түвдийн их сургууль, Түвдийн шинжлэх ухааны академид хичээл хийж тоглуулдаг. Үүний зэрэгцээ Түвдийн өөртөө засах районы холбогдох байгууллага нь настанд тусгай байр болон амьдралын нөхвөр олгосон байна. 1980 оноос Түвдийн өөртөө засах районы хэвлэлийн байгууллага нь жил бүр төлөвлөгөөтөйгөөр "Гэсрийн туульс"-ын нэг хоёр бүлэг үлгэрийг хэвлүүлж, өнөө хүртэл 30 бүлгийг хэвлүүлээд байгаа юм.

     "Гэсрийн туульс" нь ардын урлагчдын уншиж хайлахад түшиж уламжлагдсан баатарлаг туульс болохоор зонхилох урлагчдын насан сүүдэр өндөр болж, зарим нь нас барахын хэрээр "Гэсрийн туульс"-ыг эмхэтгэн цуглуулах ажил нь маш их хүндрэлд тулгарсан байна. Энэ тухай Түвдийн өөртөө засах районы шинжлэх ухааны академийн үндэстний судлалын газрын мэргэжилтэн Рэнь Зэн хэлэхдээ, өнөөдрийн байдлаар Сан Жу зэрэг ардын урлагчдын хэлж чадах үлгэр бүхнийг бичилгээр авч, дахин үсгээр хэвлүүлж гаргах нь зангилааны ажил юм. 5-аас 8 жилийн хугацаанд Сан Жу настны хэлж чадах 60 гаруй үлгэрийг хэвлүүлэхээр бид төлөвлөж байгаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд түүний хэлсэн 25 үлгэрийг 27 ном болгон хэвлүүлсэн юм гэжээ.

      Дээр хэлсэн түвд ший болон "Гэсрийн туульс"-аас гадна түвдийн ардын бүжиг, зүйр цэцэн үг, дуу хөгжим зэрэг үндэстний соёлын хэлбэр ч өнө удаан түүхтэй юм. Эдгээр эртний баялаг агуулгатай уламжлалт соёлыг авран хөгжүүлэхийн тулд нэн олон хүн хувь нэмрээ оруулж байна.