• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 22:48:49    
Бээжингийн олимпийн гол гол ордон талбайн тухай

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингийн Олимпийн наадам эхлэх өдөр ойртоод ирэх тусмаа нэн олон сонсогчид, сүлжээ ашиглагч нар олимпийн талаар улам их сонирхож байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна. Саяхан Улаанбаатарын сонсогч, Б. Дорж болон Энхмаа бидэнд захидал ирүүлж, Олимпийн наадам болох гол гол ордон талбайн тухай танилцуулж өгнө үү гэсэн. Одоо эдгээр сонсогчиддоо зориулж, дараах мэдээлийг хүргэе.

    Бээжингийн Олимпийн наадамд зориулж нийтдээ 37 ордон цогцолборыг шинээр буюу өргөтгөн байгуулж байгаа юм. Үүний дортор Бээжингийн Олимпийн наадмын нээлт хаалтын ёслол явагдах гол талбай—"Шувууны үүр" хэмээх Үндэсний биеийн тамир спортын талбай болон үндэсний усанд сэлэлтийн ордон--"Усан шоо" зэрэг гол гол ордон талбай багтаж байна.

    "Шувууны үүр" ордон талбай нь Бээжин хотын хойд хэсэгт байрладаг Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн дотор баригдаж байна. Энэ барилга байгууламж нь өвөрмөц дүр төрхөөрөө олон түмний ташаалыг хүртэж байна. Шуувууны үүрний хэлбэртэй энэ барилга нь мөн үзэн сонирхогчдыг салхи борооноос далдалж, гэрэл агаар нэвтрүүлж чадах тэдийгүй бороо хур тоос шорооноос халхалах үйлдэлтэй юм.

    "Шувууны үүр" талбайн зэргэлдээ Үндэсний усанд сэлэлтийн төв байрлаж байгаа юм. Энд Бээжингийн Олимпийн наадмын усанд сэлэх, усанд харайх, усанд бөмбөг тоглох зэрэг тэмцээнүүдийг зохион явуулна. "Усан шоо" ордны гадаад төрх нь "усны молекулын бүтэц" дээр "усн шоо"-г нэмсэн онцгой гойд хэлбэрээр илэрч байгаа юм.

    Үүнээс гадна, Бээжингийн олимпийн дарвуулт завийн тэмцээн болох төв--Чиндаогийн Олимпийн дарвуулт завийн төв нь бас маш онцлогтой байдаг. Энд нарны эрчим хүчний техник, тэнгис далайгаас эх үүсвэртэй тулааны шахуургын техник болон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах техник зэргийг ашигласанаас "ногоон олимп", "шинжлэх уаанч олимп"-ийн үзэл ойлгогдохууныг төвлөрөнгүй тусгаж байгаа юм.