Нутаг дэвсгээр: 83871 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 8 сая 207 мянга. Түүний дотор гадаадын иргэн 789 мянга байж, хүн амын 8,9 хувийг эзэлж байна. Словени, Хорват, Унгар зэрэг үндэстний цөөнхийн хүн ам нь нийт хүн амын 0,52 хувийг эзэлдэг. Албаны хэл нь Герман хэл. Оршин суугчдын 73 хувь нь Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Вена, 2005 оны байдлаар 1 сая 626 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Холбооны Ерөнхийлөгч Хейнз Фисчер, 2004 оны 4-р сарын 2-ны өдөр сонгогдож, 7-р сарын 8-ны өдөр тангараг өргөв. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 10-р сарын 26-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын төв хэсгийн өмнөд биед оршидог эх газрын улс. Зүүн тийш Унгар, Словактай хил нийлэж, өмнөш Словени, Италитай хөршилж, баруун тийш Швейцар, Лихтенштетэйнтэй хаяа нийлэж, умраш Герман, Чехтэй хөрш зэргэлдээ оршиж байна. Далай тэнгисээс эх газарт шилжих дулаан бүсийн өргөн навчит ойн цаг агаартай. 1-р сардаа дунджаар хасах 2 хэмтэй, 7-р сардаа дунджаар 19 хэмтэй байдаг.
Он тооллын 996 онд түүхийн номд анх удаа "Австри" гэж бичигдсэн байдаг. 12-р зууны дунд үеэр Бабэнбейг (хятад дуудлага)-ийн вангийн угсааны ноёрхолын үед вант улс бий болж, бие даасан улс болов. 1278 оноос Хабичсбурү вант улсын 640 жилийн ноёрхол эхлэв. 18-р зууны эхний үеэр Хабичсбурү вант улсын нутаг дэсгээр урьд өмнө нь байгаагүй өргөжив. 1815 оны Венагийн бага хурлын дараа Австриар тэргүүлүүлсэн Германы Холбооны Улс байгуулагдаж, 1866 оны Пруссиа, Австрийн дайнд ялагдаж, холбооны улс нь задрав. 1867 онд Унгартай гэрээ байгуулж, Австри, Унгарын эзэнт улс байгуулав. 1918 оны дэлхийн 1-р дайн дууссаны дараа эзэнт улс нь задарч, бүгд найрамдах улс байгуулав. 1938 онд Фашист Германд залгигдав. Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ, АНУ, Англи, Франц дөрвөн оронд эзлэгдэв. 1945 оны 4-р сард 2-р бүгд найрамдах улс байгуулав. 1955 оны 5-р сард булаан эзлэгч дөрвөн орон нь Австритай "Бие даасан, ардчилсан Австри улсыг дахин байгуулах тухай гэрээ" байгуулж, Австрийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэж мэдэгдэв. Мөн оны 10-р сард булаан эзлэгч цэрэг гарч, Австри дахин тусгаар тогтнов. 10-р сарын 26-ны өдөр Австрийн Үндэсний Парламент өнө батын хэвийг сахих тухай хууль баталж, цэргийн ямар ч эвсэл холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгээр дээрээ гадааны цэргийн бааз байгуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|