• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 10:10:53    
Бохирдолгүйр, аюулгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн олон орны талархалыг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс бол хөдөө аж ахуйн том орон болох бөгөөд дэлхийн 6-р том хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох орон болох юм. Өнөө, дэлхийн ямарбаа орон болон бүс нутагт Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг амархан олж харах болжээ. Хятадын үйлдвэрлэсэн эдгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүү нь улмаас улам их гадаадын хэрэглэгчидийн магтаал сайшаалыг олж байна.

     Хятадад 4 жил ажиллаж, амьдарсан ноён Кирил. Саяг сурвалжлагчид хандан хэлэхдээ, Миний гэр Францад байдаг, энд хүмүүс Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг байнг хэрэглэдэг байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Францын хотуудад, тэрчлэн нэлээд жижиг хотод ч гэсэн Хятад зоогийн газар, эсвэл Хятадын супер маркет харагддаг юм. Иймээс Хятадын хүнсний бүтээгдэхүүнийг маш амархан худалдан авдаг юм. Хятадын хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүс маш олноор худалдан авдаг юм, Би ч өөрөө Хятад зоогийн газард олон удаа орсон, хятад хоол их амттай юм гэжээ.

      Хятадын Шаньдүн мужийн хүнсний гадаад худалдааны Ань Чиү хязгаардмал хариуцлагатай компани бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловьсруулах, экспортлох том хэлбэрийн аж ахуйн нэгж болох юм. Тус компаний үндсэн хөрөнгө 500 сая юаньд хүрч, 6000 ажилчидтай, Хятадын 500 том хүнсний бүтээгдэхүүний аж ахуйн нэгж болох юм. Компаний үйлдвэрлэж боловьсруулдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь голцуу хүнсний ногоо, жимс, мах махан бүтээгдэхүүн зэрэг болох юм. Өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь 560 сая юаньд хүрч, бүтээгдэхүүнээ Япон, Өмнөт Солонгос, Америк, Европын холбоо зэрэг орон болон бүс нутагт борлуулсан юм байна.

     Ань Чиү компаний Бө Чай үйлдвэрлэдэг цехд ороход ажлын дүрэмт хувцас өмссөн ажилчид үйлдвэрлэлийн сугамын дэргэд ажиллаж байлаа. Танилцуулсныг үзвэл, Эдгээр тэргүүний үйлдвэрлэлийн сугамыг Америк, Япон зэрэг орноос худалдан авсан бөгөөд дэлхийн тэргүүний төвшинд хүрсэн юм байна. Ань Чиү компаний Ерөнхий захирал хатагтай Лиү хай янь манд Бө чай хөлдөөх явцыг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ,

      Манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр гол болгож байгаа юм. Манай технологийн явц бол түүхий материал хянан шалгаж авах, дараа нь сонгож, арилгах, үүний дараа халуун усаар угаах, дараа нь дахин сонгож, хөлдөөсний дараа экспортоор гаргадаг юм гэжээ.

1 2