Олон улсын олимпийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн 16-р их хурал 9-нд Бээжинд өндөрлөлөө. Их хурлын хөтөлбөрийн дагуу 10-нд Олон улсын олимпийн нийгэмлэг болон Олон улсын олимпийн гүйцэтгэгч хороо нэгдсэн хурал хийлээ. Манай радиогийн сэтгүүлч уг хурлын төлөөлөгчдөөс ярилцлага авсан байна. Тэд нар Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг үнэлэн сайшаасан бөгөөд Хятад улс олимпийг зохион байгуулах эрх авахдаа хийсэн амлалтуудаа биелүүлсэн гэж үзсэн байна.
Олон улсын олимпийн нийгэмлэг бол Олон улсын олимпийн хорооны харьяа 205 улс орон, газар нутгийн олимпийн хороогоор бүрэлдсэн Олон улсын биеийн тамир спортын чухал байгууллага юм. Олон улсын олимпийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн их хурал 2 жилд нэг удаа чуулдаг бөгөөд 16-р их хурал нь 4-р сарын 7-9-нд Бээжинд болсон юм. Энэ удаагийн хурлаар Олон улсын олимпийн нийгэмлэгийн төлөөлөгчид Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ажлын тайлан илтгэлийг сонссон байна. Их хурлын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Олон улсын олимпийн нийгэмлэг болон Олон улсын олимпийн гүйцэтгэгч хороо нэгдсэн хурал хийж, Бээжингийн олимпийн наадам нь хурлын гол сэдэв болсон байна. Олон улсын олимпийн нийгэмлэгийн дарга Марио.Вазкуез Рана манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ: 2008 оны Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажил маш сайн болсон байна. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө бүх Хятадынхан маш их хүчин зүтгэл гаргаж байна гэжээ. Тэрээр мөн: Бид чармайсаар байна. Энэ жилийн Олимпийн наадам нь түүхэн дэх хамгийн гайхамшигтай нь болохыг хүсэж байна. Энэ зорилтыг биелүүлэхэд бид бүр их ойртоод байна. 2008 оны Бээжингийн олимпийн наадам нь түүхэн дэх хамгийн гайхамшигтай наадам болох нь гарцаагүй юм гэжээ.
Марио.Вазкуез Рана сэтгүүлчид хэлэхдээ, 205 улс орон газар нутгийн олимпийн хорооны бүх төлөөлөгчид бүр Бээжингийн олимпийн наадмыг бүх хүчээрээ дэмжиж байна. Энэ нь мөн Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо ажлаа сайн хийсний үр өгөөж юм. Хятад улс олимпийг зохион байгуулах эрх авахдаа хийсэн амлалтуудаа биелүүлсэн гэж бишгүй олон улс орон газар нутгийн олимпийн хорооны албаны хүмүүс үзэж байна гэжээ.
Францын олимпийн хорооны орлогч дарга Бернард Ларассет манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Бээжингийн олимпийн наадмын талбай заалын байгуулалтад Францын олимпийн хороо маш их сэргэл ханамжтай байна" гэж хэллээ. Тэрээр цааш нь, Бээжингийнхэн маш сайн ажилласан байна. Бид Бээжингийн нэлээд газартай танилцлаа. Спортын талбай заалууд нь асар том. Бас эдгээр нь тамирчдын уралдах хамгийн сайн нөхцөлийг хангаж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэдэн сарын дараа Бээжингийн олимпийн наадам нь гайхамшигтай сайхан наадам болох юм гэжээ.
Хятад улс олимпийг зохион байгуулах эрх авахдаа хийсэн амлалтуудаа биелүүлсэн гэж 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах өргөдөл дэвшүүлэгч Токиогийн комиссын дарга Ичиро Комо хэлсэн байна. Тэрээр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ, Бээжингийн олимпийн наадмын амжилттай болно гэдэгт би итгэл төгс байна. Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авах талаар Хятадын туршлагыг сурахыг хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|