• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 19:00:26    
Пай сяо

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

      Эрхэм анд нөхөдөө. Та сайн байна уу? Танд энэ мэдээллийг уншиж байгаа өдрийн мэнд хүргэе. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар тандаа Пай сяо гэдэг хөгжмийн зэмсэг танилцуулах гэж байна. Та Пай сяогоор хөгжимдсөн хэдэн ая эгшиг сонсохын зэрэгцээ өнө удаан түүхтэй Пай сяо гэдэг хөгжмийн зэмсгийн үүсэл гаралтай танилцах болов уу?

     Эрхэм сонсогчидоо. Та бүхний одоогоор сонсож байгаа энэ хөгжим бол "Шөнийн бодол" гэсэн ая болно.

     Аль ч улс оронд төрийн сүлд байж, биеийн тамир спортын наадам нь наадмын сүлд гэж байдаг. Тийм болохоор нэг улс орны үндэстнийх нь хөгжимд ч хөгжмийн имблэйм тэмдэг гэж байх учиртай. Хятадын хөгжмийн имблэйм тэмдэг нь Пай сяо мөн үү? гэж манай зарим сонсогч хэлж магад. Та үнэхээр зөв таасан байна.

     Эрхэм анд нөхөдөө. Пай сяо нь өнө эртний түүхтэй үлээбэр хөгжимй болох юм. Тэр нь урт богони нь тэгшгүй хулсан хавтанг эгнүүлэн олсон утсаар холбож, модон жязаар хүрээлүүлж бүтээсэн байгаа юм. Хангинасан тод дуутай уран тод эгшигтэй байдгаараа онцлог болсон юм. Пай ясог анх 1956 онд Хятадын хөгжмийн зэмсгийн имблэйм тэмдэг болгохоор тогтсон байна. Пай сяог Хятадын хөгжмийн имблэйм тэмдэг болгосны учир нь Пай сяо нь өнө удаан түүхтэй бөгөөд үндэстний онцлогоор маш гүн зузаан байдаг төдийгүй, бас Хятадын эртний үлгэр домогт гардаг гарьд шувуутай төстөй байдаг болохоор, Хятадад хүмүүсийн хайр таашаалыг хүлээсэн байгаа юм.

     Аль эрт 4000 гаруй жилийн тэртээ хүмүүс нуурын усанд ургасан хугархай зэгэсний эш салхинд чингэнэ жингэнэн дуугарахыг сонсоод, байгалийн энэхүү үзэгдлээс санаа авч зэгсийг үлээн амьтан араатны дуу гаргаж, ан гөрөө хийх ба, зэгэсээр хөгжмийн зэмсэг зохиосон юм байна.

     2400 гаруй жилийн тэртээх хадны зургаас хүмүүс бас тухайн үеийн Пай сяог олж харсан байна. Эрхэм сонсогчидоо. Та нартаа "Алтан горгоолдой шувуу" болон "Далайн айзам" гэсэн хоёр сайхан ая сонсгож өнөөдрийн "Хөгжмийн зэмсэг" булангаа өндөрлүүлъе. Анхаарч сонссон таньд гүүнээ талархаж байна. \Номин орчуулж бэлтгэв\