2008 оны Бээжингийн Олимпийн ариун гал орон нутгийн цагаар 10-ны өдрийн үдээс хойш Аргентины нийслэл Буэнос-Айрес-т хүрлээ. Аргентин Олимпийн ариун галыг түүхэндээ анх удаагаа угтан авч байгаа юм байна.
Буэнос-Айрес бол Бээжингийн Олимпийн бамбарын марафон дамжих Өмнөд Америкийн ганц хот болох юм.
Бамбарын марафоны арга хэмжээ орон нутгийн цагаар 11-ний 14 цагт зохиогдоно. Арга хэмжээ 3 цаг үргэлжилж, 13 км аялна. 80 буухиач бамбарын марафонд оролцоно.
Буэнос-Айрес хотын захиргаа 3000 гаруй цэрэг цагдаа, аюулыг хамгаалах хүчнийг дайчилж, дэг журм сахиулж, арга хэмжээ амжилттай зохиогдохыг баталгаажуулна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|