Хятадын зүүн хойд нутгийн Эр Рэн Жуан жүжгийг манай орны биет бус соёлын өвд жагсааж, тус жүжгийн төрлийг хөдөө нутгийн тариан үзүүрт тоглодог нутгийн жүжиг байсанаас нь хотын том театрт тоглох содон урлаг болгох талаар гарамгай хувь нэмэр оруулсан жүжигчин Жао Бэн шанийг Төрийн зиндааны биет бус соёлын өвийн төлөөлөгч чанартай залгамжлагчийг шалгаруулах хоёрдох удаагын сонгуульд уламжлан дэлгэрүүлэгч хүнээр сонгосон байна. Ноднины 12-р сард Хятадын Соёлын яам нь Төрийн зиндааны биет бус соёлын өвийн төслийн төлөөлөх чанартай уламжлагч хүний хоёрдох нэрсийн жагсаалтыг нийтэлсэнд, Жао Бэн шаны нэр байлаа. Тэрээр Эр рэн жуан гэсэн жүжгийг уламжлан залгамжлагч хүнээр сонгогджээ. Жао Бэн шань яагаад энэхүү яруу алдрыг хүртсэн тухай тодруулбал:
Нэгд, Эр рэн жуан гэсэн жүжгийг хотын театарт оруулсан байна.
Эр рэн жуан гэсэн жүжиг бол ардын урлагт хамрагдна. Жао Бэн шань хөдөө нутгийн тариан захад олонхдоо тоглож байдаг Эр рэн жуан жүжгийг том хотын театарт орох тохиолтой болгов. " Үзэмжийн том дэнлү" гэсэн эр рэн жуан жүжгийг хотын театрын тайзанд тоглох ажил хийсэнээс аваад, Жао бэн шань энэ жүжгийн төрлийг тариан газраас нь хотод тоглох талаар амжилттай ажилласан байна. 1987 онд Жао Бэн шань болон Пан Чанжянгийн хамт тоглосон " үзмжийн том дэнлү" гэсэн жүжгийг Мөгдөн хотын том театарт залгаагаар 208 удаа тоглоход, удаа болгон сул суудалгүй, хүмүүс пиг дүүрч байсан юм.
Хоёрт, Жао Бэн шан өөрөө Эр рэн жуан гэсэн жүжгийн төрлийг бүх хүчнээ шавхан хүн ардад сурталчилсан байна. Эр рэн жуан жүжиг өнөөдрийн шиг ийм хөгжилтэй болсон нь хэвлэлээр шуугиулсаны учир биш, харинбүрмөсөн зах зээлийн зүй тогтоолоор өөрийн хүчнээрээ чармайж, олон сайхан тоглолт бэлдэж, хүн ардын сонирхолд нийцүүлсэний ач юм гэж Жао Бэншань хэлсэн юм.
Гуравт, хөдөө нутгийн бор боровжуун амьдрал ахуйг тусгасан эрүүл сайхан агуулгатай жүжиг олон тоглосон нь Эр рэн жуан гэсэн жүжиг өнөө бүх Хятад жич пдэлхийн олон оронд нөлөө тусгал гаргасаны бас нэг хүчин зүйл болох юм. Энэ нь Жао Бэншаны хүчлэн чармайсантай салшгүй холбоотой юм. \Пэрлаймаа утагчлан орччуулав\
|