• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 16:53:08    
Европын холбоо-Төв Азийн бүх талын хамтын ажиллагаа өрнөж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Европын холбоо-Төв Азийн гадаад харилцааны сайдын хэмжээний 6-р уулзалт 10-нд Туркместаны нийслэл Ашхабадад өндөрлөв. Хурлаар хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ. Европын холбоо ойрын хугацаанд Туркместан болон Узбекстантай хоёр орон болон Европын холбоог холбосон эрчим хүч дамжуулах хоолойг олон зүйлийн болгоход тус төхөм үзүүлэх тухай ойлголцлогын меморандумд гарын үсэг зурах болно. Эрчим хүчний хамтын ажиллагаагаар удирдамж болгосон Европын холбоо-Төв Азийн тал бүрийн хамтын ажиллагаа өрнөсөн нь тодорхой болсныг үүнээс харч болох юм.

     Төв Азийн бүс нутаг нь газар зүйн харилцааны стратегийн чухал байр суурьтай. Тус бүс нутаг нь Орос, Хятад зэрэг том гүрэнтэй хиллэж байгаа төдийгүй Иран, Афганистан зэрэг орнуудтай хөршилж байна. Төв Ази нь дэлхийн гол хүчнүүдийн өрсөлдөх талбай болж, талууд Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Дэлхийн хамгийн том улс төр, эдийн засгийн интеграцлийн нэгтгэл болсон Европын холбоо 27 орон болтлоо өргөжсөнөөр хилийн зааг нь Төв Азид улам ойртжээ. Газар зүйн шинэ харилцааны байдал нь Европын холбоог заавал улс төр, эдийн засгийн салбарт стратегийн шинэ сонголт хийлгэж, Төв Азид стратегийн нөлөөгөө өргөтгөхөд хүргэжээ.

     Ийм байдалд Европын холбоо 2007 оны 6-р сард 2007-2013 оны Төв Азийн стратегийг баталсан байна. Төв Азийн районы тогтвортой, аюулгүй байдлыг батлах, Төв Азид эдийн засгийн туслалцаа үзүүлэх, ядуурлыг бууруулах, Төв Азийн орнуудтай нэн нягт хамтын ажиллагааны харилцаа тогтоох нь энэ стратегийн гол зорилт болно.

      Эрчим хүч, зам харилцааны салбарын хамтын ажиллагаа нь Европын холбоо болон Төв Азийн хамтын ажиллагааны гол чиглэл болно. Өнөө Төв Азийн орнуудын Европод гаргаж байгаа байгалийн хий Оросын хилээр дамжиж байна. Төв Азийн эрчим хүчинд ирэх тусмаа түшгэлж байгаа байдалд Европын холбоо эрчим хүч дамжуулах хоолойн аюулгүй байдлыг бодохгүй байхын аргагүй юм. Саяхан Орос болон Украины байгалийн хийн маргаан нь Европын холбоог энэ талаар улам анхааруулах болжээ. Эрчим хүчээр том гүрний харилцааг хөшдөг хөшүүрэг болгодог ОХУ-ын арга барилд чиглүүлэн, Европын холбоо Оросын эрчим хүчний тээврийн хоолойгоор дамжихгүй, Кашпийн тэнгисийн ёроолоор дамжсан Набуссо байгалийн хий дамжуулах хоолойн төлөвлөгөө гаргасан байна. Зам харилцааны салбарт Европын холбооны үзэж байгаагаар, Төв Азийн орнуудын "Каспийн тэнгис, Хар тэнгис, Европ"-ын зам харилцааны хонгилын байгуулалтад оролцох нь Европын холбооны ашиг сонирхолд нийцнэ. Түүнд нааштай байр сууриар хандаж байна.

      Төв Азийн 5 орны аж үйлвэрийн хөгжил ялангуяа хөнгөн аж үйллвэрийн хөгжлийн түвшин нэлээд доор, 55 сая хүн амтай том зах зээл нь Европын холбоонд асар их бизнесийн боломж хангажээ. Төв Азийн 5 орон ч Европын холбоотой Афганистанд терроризмтэй тэмцэх, Афганистаны мансууруулах бодис хил дамжуулж наймаалахад цохилт өгөх, бүс нутгийн хэт даврагч шашны хүчнийг хазаарлан зогсоох, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэхэд цохилт өгөх талаар хамтран ажиллахыг хүсэж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\