• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 16:56:12    
Хятадын үр тарианы аюулгүйн байдал баталгаатай [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн үе олон улсад үр тарианы үнэ байнга өсч, үр тарианы аюулгүйн асуудал нь олон талын анхаарлын төвд орж байна. Хятадын үр тарианы асуудлын мэргэжилтэн сүүлийн үед сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Сүүлийн хэдэн жилд, Хятадын үр тарианы ургац жил дараалан нэмэгдэж, үр тарианы хадгаламж байнга нэмэгдэж байгаа болохоор, Хятад улс өөрийн хүчиндээ түшиглэн 1 тэрбум 300 сая хүн амынхаа хоол хүнсний асуудлыг зохицуулах хүчин чадал бүрэн байгаа юм. Хятадын үр тарианы аюулгүй байдал баталгаатай юм гэж илэрхийлсэн байна.

     Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор Ли Нинхуй бол үр тарианы асуудал судлаач эрдэмтэн юм. Энэ удаа олон улсад үр тарианы үнэ өссөн шалтгааныг тэрээр сэтгүүлчид танилцуулсан байна. Энэ удаа үр тарианы үнэ ханш өссөн нэг шалтгаан нь гэвэл үр тариа гол үйлдвэрлэдэг орнуудын цаг агаарын нөхцөл муу байснаас ургац нь хасагдсан байна. Нөгөө талаар үр тариа үйлдвэрлэдэг цөөн бус орны тариалангийн газарт түлш болгох ургамал тарьснаас үр тарианы хангалалтыг хасагдуулсан байна гэж тэрээр үзэв.

      Үр тариа хангадаг том орнууд, жишээ нь Америк жич өмнөд Америк тивийн хэсэг орнууд өнгөрсөн хугацаанд үр тариа тарьж байсан газартаа өнөө ургамлын эрчим хүчний түүхий материал тарих болсон байна. Тухайлбал эрдэнэ шиш, нишинг болон наран цэцэг тарих болсноор, олон улсын захад үр тарианы хангалгалт харьцангуй багасч, зах зээлд бүтцийн чанартай өөрчлөлт гарсан байна гэж доктор Ли Нинхуй хэлсэн байна.
Олон улсын үр тарианы үнэ өссөн нь Хятад улс үлэмж их үр тариа импортолсноос боллоо гэж гадаадын зарим хүн үзэж байна. Ингэж хэлж байгаад чиглүүлэн, Ли Нинхуй тэмдэглэхдээ, Хятад улс нь олон улсын үр тарианы үнийг өсгөхөд хүргэлээ гэж хэлж байгаа нь ямар ч бодитой үндэс баримтгүй юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд Хятадын үр тарианы ургац жил дараалан нэмэгдэж, зах зээлийн хангамж сайн байна. Олон жилийн турш Хятадын үр тариагаар өөрийгөө хангасан хэмжээ нь 95%-иас давсан юм. Хятад улс бас тутарга экспортлогч орон юм. Гаалийн бүртгэлээс үзвэл, шош экспортлохоос гадна, Хятад улс 2007 онд экспортоор гаргасан үр тарианы хэмжээ нь 9 сая 800 гаруй мянган тоннд хүрсэн бол, импортоор оруулсан үр тарианы хэмжээ нь зөвхөн сая 550 мянган тонн байгаа юм гэлээ.

     "Хятад улс олон улсын үр тарианы экспорт, импортын худалдаанд маш бага хувь эзэлдэг. Үйлдвэрлэлийн технологи хөгжихийн хирээр, Хятад улсын үр тарианы ургац байнга өсч, нийт эрэлт хэрэгцээ нь үйлдвэрлэлийн нийт хэмжээний өсөлтөөс даваагүй юм. Үр тарианы хангамж болон хэрэгцээ нь үндсэндээ тэнцвэртэй байсан юм. Импортоор оруулах болсон ч тэр нь бүтээгдэхүүний бүтцэд зохицуулалт хийхийн төлөө хийгдэж байлаа. Ерөнхийд нь хэлбэл, Хятад улс хөрс шорооны эх баялаг, үйлдвэрлэлийн техник болон бодлогын нөхцөлд өөрийн хэрэгцээг үр тариагаар бүрэн хангаж чадна" гэж тэрээр тэмдэглэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2004—2007 онд Хятадын үр тарианы нийт үйлдвэрлэл 4 жил дараалан өсч, 2007 онд нийт ургац нь 500 тэрбум кg-аас давсны зэрэгцээ, үр тарианы нөөцийн хэмжээ нь дэлхийн дундаж хэмжээнээс 2 дахин илүү байна.

     Олон улсын үр тарианы үнийн өсөлт Хятадад нөлөөлөнх нь хязгаартай хэдий ч Хятадын засгийн газар энэ асуудлыг маш анхаарч байна. Үр тариа үйлдвэрлэхийг урамшуулахын тулд Хятад улс үр тариа үйлдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх бодлогууд тогтоосон. Энэ онд Хятадын төвлөрсөн төсвөөс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад зориулан 560 тэрбум гаруй юаний төсөв хийсэн байна. Энэ нь 2007 оноос илүү 130 тэрбум гаруй юань оруулжээ. Энэ үндсэн дээр Хятад улс саяхан арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтад 25 тэрбум гаруй юань нэмэгдүүлж, тариачдад шууд нөхвөр олгож, тариачдын үйлдвэрлэлийн идэвхийг тайлчилж, хөдөө аж ахуй болон үр тарианы үйлдвэрлэлийг дэмжсэн байна.

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао саяхан Хэ Бэй мужид хөдөө аж ахуй, хаврын тариалалтын ажил байдалтай танилцахдаа: Алсдаа Хятад улс хөдөө аж ахуй болон үр тарианы үйлдвэрлэлд бодлогын талаархи дэмжлэгээ цаашид нэмэгдүүлж, үр тарианы үйлдвэрлэл болон үр тариа таригч тариачдад бодлого хэрэгжүүлэх талаар илүү харж үзэж, ашиг сонирхлын талаар нөхвөр ологож, тариачдыг үр тариа тарихад ашигтай болгоно гэж тэмдэглэжээ.

     Тариачдад үзүүлж байгаа хөнгөлөлттэй бодлогод өөрчлөлт орохгүй биз? гэж тариачин асуусанд, та нар сэтгэл тайван байгаарай. Бодлогод өөрчлөлт гарахгүй, тариачдад ашигтай олон бодлого гарах болно. Үр тариатайгаа байсан цагт сэтгэл тайван байх болно. Тариагаа сайн тарихыг та нарт хүсэж байна гэж Вэнь Жябао хэлсэн байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\