• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 17:07:01    
Олимпийн бамбар Ази Европ Америк тивд дамжигдаж байна

Хятадын Олон Улсын Радио

      Өнгөрөгч Пүрэв гаригт 2008 оны Бээжингийн олимпийн гал бамбар Туркийн Истанбулд амжилттай дамжигдан хүрч, гал бамбарыг угтах ёслол Истанбул хотын Ахмед Лалын сүмийн өргөн талбайд болж, турк улсын спорт залуучуудын салбар хариуцсан төрийн сайд Мурат Басескиоглу, Туркийн олимпийн хорооны дарга Тогай Баятли, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч даргын орлогч Жян Шяо Юй зэрэг хоёр орны албаны хүмүүс болон найрсаг зүтгэлтэд хэдэн зуун хүн уг ёслолд оролцож, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын гал бамбарыг угтажээ. Ёслолын үеэр Туркийн олимпийн хорооны дарга Тогай Баятли сэтгэл догдолуулсан үг хэлсэн байна. Тэрээ: дэлхийн бусад хотуудтай адилаар олимпийн гал бамбарыг угтаж байгаадаа бид маш их омогшин баярлаж байна. Бээжингийн олимпийн наадам спортын том наадам болох бөгөөд Хятад улс болон дэлхийн улс түмний харилцан ойлголцолыг нэмэгдүүлж, олимпийн үзэл санааг уламжилан бадруулах аз тохиол мөн. Хэдийгээр олимпийн бамбар энд хоёрхон хоног байх боловч түүний үлдээсэн олимпийн үзэл санаа бидний сэтгэл зүрхэнд хоногших болно гэж илэрхийлэв.

      Өнгөрсөн баяба гаригт олимпийн гал бамбар Истанбул хотоос Оросын холбооны улсын Сакт-Петербургт уламжлагдав. Тэнд сурвалжилж явсан манай радиогийн сурвалжлагч тухайн үед ирүүлсэн мэдээлэлийг та бүхэнд сонсогоё.

      4-р сарын 5-ний үдээс өмнийг 10 цаг 45 минутын үеэр гал бамбар дамжуулах ажиллагаа Санкт-Петербург хотын өмнө зүгийн ялалтын өргөн талбайгаас эхэлсэн юм. Хуучин зөвлөлт холбоот улсын Олимпийн анхны алтан медалийн эзэн, 77 насан сүүдэр зооголож яваа Галена Зубина, Оросын Олимпийн хорооны дарга Загачов зэрэг хүмүүс олимпийн гал бамбарыг 5 хагас цагийн дотор 20 км-ийн зайд бухиалан гүйлээ.

      2006 оны Түрины өвлийн олимпийн аврага, Оросын төрийн думын орлогч дарга Светлана Зулова өлзийт үүл хэмээх олимпийн гал бамбарыг барин Өвлийн ордонд орсноор Оросын нутаг дахь гал бамбар дамжуулах ажиллагаа бүрэн амжилттай өндөрлөсөн юм.

      Сакт Петербург хотын дарга Хатагтай Валентина Матвиенко энэ үеэр хэлэхдээ, Сакт Перебург хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах өрөгдөлөө олон улсын олимпийн хороонд өргөн баричхаад байгаа. өнөөдөр Бээжингийн олимпийн наадмын гал бамбар энд уламжлагдан ирж байгаа нь Сакт Петерург хотын олимпийн зохион байгуулах эрхийн төлөө үйл явцын сайн сайхан эхлэл болж байна. Олимпийн гал бамбар дараа дараачийн хотуудад амжилттай дамжигдахыг ерөөе. Бээжингийн олимп дээр тамирчид нэн өндөр амжилт олж, олимпийн наадам бүрэн амжилттай болохыг ерөөе гэлээ.

      Ням гаригт олимпийн гал Бамбар Лондон хотод дамжигдаж байхад Лондон хотыг нэвсийсэн цагаан цас дарж, олимпийн гал бамбарыг угтсан хүмүүс цасан дунд баяр хөөрөөр бялхаж байлаа.

      Олимпийн бамбарыг Лондонд дамжуулах ажиллагааны үеэр Англи дахь Хятад оюутадын нийгэмлэгийн дарга Е Хай Тао хэлэхдээ:
өглөө босоход цас малгайлаад, их сайхан байсан. Үүнийг бид Олимпийн наадамын амжилттай болохыг өлзий бэлэгтэй сайхан зүйл гэж бэлэгшээж байсан. Эх орныхоо төлөө омогшин баярлаж байсан гэж ярилаа. Гал бамбар Лондон хотод 50 км дамжигдаж, Их Британы музей, Лондоны Гүүр зэрэг нэрт газруудаас өнгөрч Ерөнхий сайдын ордны хаалгаар өнгөрөх үед Английн ерөнхий сайд Бровн угтан авч, Английн хааны Гүнж Принсесс нарын зэрэг хүмүүс тэмдэглэх ажиллагаанд оролцсан байна.