• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 17:10:16    
Олимпийн бэлтгэл

Хятадын Олон Улсын Радио

      Буинос Айрас хотноо Бээжингийн олимпийн гал бамбарыг дамжуулах арга хэмжээнд оролцох гал бамбарчидын нэр үндсэндээ доторсон бөгөөд Алдарт хөл бөмбөгийн од Марадона нэгдэх гал бамбарчинаар тодорсон гэж Аргентиний Буинос Айрис хоын засгийн газрын Бээжингийн олимпийн гал бамбар бухиалан дамжуулах ажиллагааг хариуцсан албаны хүн тун саяхан илэрхийлжээ. Марадонагаас гадна гал бамбарчидын дотор Азийн хөл бөмбөг сонирхогчидын сэтгэлийн од Аргентиний хөл бөмбөгийн тамирчин Бадистута бас байх юм байна.

      Хоёр долоо хонгийн өмнө өвдөгтөө мэс засал хийлэгсэн Бразилийн гимнастикийн аврага Хабериторд Dengue fever-ийн өвчний вирус халдварласан гэдгийг тун саяхан нотолсон байна. Гэвч өвчний байдал нь хүнд биш гэдгийг эмч нотолжээ. 21 настай тэрээр чөлөөт гимнастикийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 2 удаа аваргалж өнгөрсөн бөгөөд Бээжингийн олимпийн тус төрлийн тэмцээний хүчтэй өрсөлдэгчийн нэг байгаа юм.

      Парист болсон марфон гүйлтийн тэмцээнд Кенийн цагаачин иргэн Франц улсын тамирчин Симон Муниут амжилттай оролцоод энэ жилийн олимпийн наадамд оролцох эрхийг олсоноор Олимпийн марфон гүйлтийн тэмцээнд оролцох Фрацын анхны тамирчин болсон байна.
Израйлын олимпийн багийнхан энэ жилийн наадамд хоёр алтан медаль олох харалттай байна.

      Умрад Америк, төв Америк, Кариббийн бүс нутгийн орнуудын олимпийн наадамын шигшээ шалгаруулах тэмцээнд Америкийн эмэгтэйн хөл бөмбөгийн баг 6:0 Ямайкагийн багийг хожижээ. Эцсийн дүнд Америк, Мексико, Канад, Костарикогийн зэрэг 4 баг үлдсэн бөгөөд энэ 4 багийнхан Олимпийн наадамд оролцох 2 эрхийн төлөө ширүүн өрсөлдөх юм байна.

      Оросын багийнхан энэ жилийн олимпийн наадамд дээр хүч тамираа бүрэн харуулж нэн олон медалийн төлөө ширүүн өрсөлдөх болно гэж Оросын Олимпийн хорооны дарга тун саяхан ирэлхийлжээ. Тэрээр хэлэхдээ Оросын багийнхан тал бүрийн бэлтгэлээ сайн хийж байгаа бөгөөд Олимпийн наадам эхлэхээс өмнө хэдэн сарын дотор заавал тэмцээнийг зохион байгуулж байгаа газрын цаг агаартай хамгийн ойролцоо газрыг сонгож нарийн нямбай дасгал хийх болно гэсэн байна.

      Олон улсын сэлмээр тулалдах төрлийн тэмцээний холбоо FIE тун саяхан энэ жилийн олимпийн наадамын сэлмээр тулалдах төрлийн тэмцээнд оролцох тамирчидийн нэрсийг нийтэлж, дээрэх удаагийн олимпийн наадам эмэгтэйн сэлмээр тулалдах төрлийн аврага Луань Жү же нэр нь дэвшисэн бөгөөд Канад улсыг төлөөн дахин энэ жилийн наадамд оролцох юм байна. Энэ жил 50 настай тэр дэлхийн рекорд амжилт тогтоогчын хувиар олимпийн сэлмээр тулалдах төрлийн тэмцээний түүхэндэх од болсоор байгаа юм. Энэ удааг багтаагаад тэр хойно өмнө 24 жилийн туршид тус тус Хятад болон Канад улсын тамирчны хувиар 4 дэх удаагаа олимпд оролцож байгаа болно. 1984 онд Хятад улсыг төлөөлөн Лос Анжлест аваргалсан, 88 оны Сөүлийн олимп оролцсон. 2000 онд Канадын тамирчний хувиар оролцсон, 8 жилийн дараа тэрээр Канад улсыг төлөөлөн олимпийн наадамд дахин оролцох гэж байна.