• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-12 16:19:59    
Хү Жиньтао Н.Энхбаяртай уулзав

Синьхуа Агентлаг

      Хятад Улсын дарга Хү Жиньтао 11-ний өдөр Хайнань мужийн Сань-я хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзав.

     Хятад, Монголын харилцаа өнөө сайн сайхан хөгжиж байна. Хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлал олширч, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа байнга өргөжиж байна. Хоёр талын худалдаа түргэн хөгжиж, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа өдөр ирэх тутам идэвхижиж байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан ойлгож, харилцан дэмжиж, нягт зохицуулга хийж, хамтран ажиллаж байна гэж Хү Жиньтао хэллээ.

     Хятадын тал Хятад, Монголын харилцааг ямагт маш чухалд үзэж, Монголын талтай хамтран хоёр талын хамтын ажилагааны түвшнийг байнга дээшлүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд нэн сайтар буян хийхэд бэлэн байна гэж Хү Жиньтао тэмдэглээд, нэгд, хоёр орны өндөр дээд хэмжээний хэлхээ холбоог хэвээр хадгалж, бие биеийн итгэлжлийг цаашид нэмэгдүүлье. Моголын талтай бүх салбар бүх давхаргын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ирэх жил болох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг хамтран сайтар зохион байгуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёрт, хоёр талын харилцаа, хамтын ажилагааг эрчимжүүлж, харилцан ашигтай, найрсаг байдлыг бэхжүүлье. Холбогдох хамтын ажилагааг макро талаас нэн сайтар зааж жолоодон, тус дөхөм үзүүлж, хоёр орын эдийн засгийн хамтын ажилагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, эдийн засаг худалдааны хамтын ажилагаагаа өргөтгөн гүнзгийрүүлэх хэлэлцээр зэрэг баримт бичигт түргэн гарын үсэг зурж, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах, гамшигтай тэмжцэх, хүүхэд залуучуудын харилцаа зэрэг салбарын харилцаа хамтын ажилагаагаа эрчиажүүлье. Гуравт, олон талт салбарын хамтын ажилагаа хөгжүүлж, хамтын ашиг сонирхолоо өргөтгөе. Бүс нутгийн хамтын ажилагаа, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын чухал чухал асуудлаар Монголын талтай ойлголцолгоо нэмэгдүүлэн, харилцан хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж дэвшүүлсэн байна.

     Монгол, Хятад хоёр орны удирдах хүмүүсийн байнгын шинж чанартай болсон уулзалт хэлэлцээ болон хоёр талын олон зэргэлэл, олон салбарын яриа хэлэлцээ нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншийн харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадтай сайн хөршийн найрамдал, эрх тэгш харилцан ашигтай тогтвортой харилцаа хөгжүүлхээр Монгол Улс эрс хүчин зүтгэж, ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болон Монгол, Хятадын найрсаг хамтын ажилагааны гэрээ байгуулсаны 15 жилийн ойн боломжийг ашиглаж, бүх салбарын хамтын ажилагагаа өргөтгөн, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсч байна гэж Н.Энхбаяр хэллээ. Тэрээр хэлэхдээ, Монгол, Хятад хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа түргэн нэмэгдэж байгаа, дэд бүтэцийн байгуулалт, зам харилцаа, эрчим хүчний нөөц баялаг зэрэг том том төслийг хоёр тал сайтар хэрэгжүүлж, аялал жуулчлал, соёл, боловсрол, хүүхэд залуучууд, орон нутаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажилагааг өргөтгөхийг хүсч байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг бүс нутгийн болон олон улсын байгууллага дах хоёр талын хамтын ажиллагааг эрчиажүлэхийг Монголын тал хүсч байна гэжээ. Монгол Улс нэг Хятадын бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримтлан хэрэгжүүлэх болно гэж Энхбаяр дахин нотлов.

     Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлолго хэрэгжүүлсэн 30 жилийн турших улс орны бүтээн байгуулалтын талаар хүрсэн асар их амжилтад Энхбаяр баяр хүргэж, Хятад улс хойшид эдийн засаг нийгмийн хөгжилдээ нэн их амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө. Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох гэж байгаадаа маш баяртай байна гэж Энхбаяр илэрхийлээд, спортын энэ их наадам бүрэн дүүрэн амжилтад хүрхийг хүсэн ерөөв. Үүнд баярлан талархаж байгаагаа Хү Жиньтао илэрхийлэв.

     Уулзалтын дараа Хү Жиньтао, Энхбаяр хамтаар хоёр орны эдийн засаг техникийн хамтын ажилагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцов. \Цэцэн орчуулж, Баатар хянав\