• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 09:47:07    
Цэвэршиж байгаа эмэгтэйчүүд шошийг байнга идэж байх сайн

Хятадын Олон Улсын Радио

      Эмэгтэйчүүдийн цэвэрших үе жирийн байдалд 40 наснаасаа эхэлдэг. Ийм байдал 1-2 жил үргэлжилдэг бөгөөд зарим эмэгтэйчүүдийх 5-10 жил үргэлжилдэг байна. Хүмүүсийн урт наслалт нэмэгдэхийн хирээр одоо эмэгтэйчүүд дунджаар 78-84 насалж байна. Энэ бол эмэгтэйчүүд наслалтынхаа 1/3-ийг цэвэршсэнийхээ дараа өнгөрүүлж байна гэсэн үг юм. Иймээс цэвэрших үеийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, цэвэрших үеэ тайван өнгөрүүлж, өтөл насны эрүүл мэнддээ аятайхан суурь тавьж өгөх нь тун чухал юм.

     Дунд ахимаг насны үеийн эмэгтэйчүүдийн хоол хүнс болон шим тэжээл шаардах нь нэг талаар бусад үеийнхтэйгээ адил хоол хүнс тэнцвэртэй байхыг шаарддаг боловч нөгөө талаар цэвэрших үе болсон тул бас тусгай шим тэжээл шаарддаг байна.

     Эмэгтэйчүүд цэвэрших үед, эр гормоны шүүрэл хасагдаж, ясны нягтаршил нь огцом буурч, шээсний кальцийг гадагшлуулах хэмжээ нь нэмэгдэн яс сийрэгших өвчинд нэрвэгдэх хэмжээ нь нас тэнгийн эрэгтэйчүүдээс хэд дахин их байдаг тул кальци нөхвөрлөхийг анхааралдаа авах хэрэгтэй юм. Кальци нөхвөрлөх хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн бол сүү хийгээд сүүн бүтээгдэхүүн юм. Удаах нь далайн байцаа, гүн ногоон өнгөтэй навч ногоо, бууцгийн төрөл, жижиг сам хорхой зэрэг болно. Сүү хийгээд сүүн бүтээгдэхүүн идэхэд тохиромжгүй хүмүүс бол кальци нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон кальци нөхвөрлөгчийг хэрэглэж болно. Нүүсхүчлийн кальцийг хоолныхоо хамт идвэл кальци хүлээн авах чадавхийг нэмэгдүүлдэг.

      Хүнсний ногоо жимс жимсгэнд агуулагдаж байгаа амин дэм болон эрдэс бодис бол хүний бие махбодид дутагдаж болшгүй шим тэжээлт бодисууд юм. Хүнсний ногоо жимс жимсгэнийг түлхүү идэж байх нь цэвэрших насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Сүүлийн жилүүдэд, ургамлын эр гормоны эд нь биеийн гормоныг тэнцвэртэй байлгаж, цэвэрших үеийн хам шинжийг багасгадгийн зэрэгцээ, исэлдэх, үеийн хэрлэг өвчнөөс эсэргүүцэх, эсийн ер бусаар нэмэгдэхийг хориглох зэрэг үүрэг гүйцэтгэж байдгийг анагаах ухаан гэрчилж байна. Эр гормоны эд агуулагдаж байгаа ургамал 300 гаруй төрөл зүйл байдаг. Жишээлбэл, алим, шар лууван, овъёос, нангиад арүр, төмс, шош, цай, өвсөн эм дан гүн, жиданга, забай, чихэр өвс зэрэг болно. Эдгээрийн дотор шош нь ургамлын гормоноор элбэг байдаг бөгөөд үр ашиг нь ч хамгийн ил тод байдаг юм байна. Танилцуулсан туршилгаас үзвэл, өдөр бүр 100-160мг шошийн хүнсний бүтээгдэхүүнийг биедээ шингээж байхад цэвэрших үеийн өвчний байдлыг багасгаж чаддаг байна. Тухайлбал, чийгтэй халуун, үтрээ хатахад тустай бөгөөд зүрх болон ясыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\