• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 09:49:20    
Бага насны оюутаны анги авсан анхны их сургууль

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын бага насны оюутаны анги авсан анхны их сургууль бол Анхүй мужийн Хэфэй хотод байдаг Хятадын Шинжлэх ухаан техникийн их сургууль болно. Энэ их сургууль 1978 онд их сургуулийн бага насны оюутаны анги элсүүлж, 11 – 15 насны авьяслаг хүүхэд авсан байна. 1985 оны сүүлчинй байдлаар бга насны 117 оюутан төгссөн бөгөөд түүний доторохи 81 хүн нь дотоод гадаадын их сургуульд магистр юм уу, докторнтад сурч байжээ.

      Анхны хувийн сургууль: Хятадын анхны хувийн сургууль бол Фүжянь мужийн Фүжөү хотод 1984 оны 8-р сард байгуулагдсан Хуананий Охидын дээд сургууль болно. Энэ дээд сургуулийг уулын Хуананий Охидын нийгмийн ухаан болон байгалийн шинжлэх ухааны дээд сургууль болон түүний хария дунд сургууль төгссөн хүмүүсийн нийгэмлэгийн зөвлөл санаачилан байгуулсан юм. Энэ дээд сургууль нь тогтсон мэргэжил байхгүй, нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээний дагуу мэргэжлээ нэмэх юм уу, хасдаг. Сурах жил нь гурван жил, оюутнууд гэртээ сууж хувийн зардлаар сурдаг. Төгссөний дараа ажлаар хангах явдлыг хариуцахгүй, дээд сургууль төгссөн үнэмлэх олгож, онц сурсан охидыг гадаадад илгээж суралцуулдаг.

       Анхны охидын их сургууль: Хятадын анхны охидын их сургууль бол 1984 оны 10-р сарын 24-ний өдөр албан ёсоор багуулагдсан Шаньши мужийн Ши-ань хотын Охидын Пэйхуа их сургууль болно. Энэ их сургууль бол ардын эрхэлсэн ажил мэргжлийн их сургууль бөгөөд багш ажилтнуудыг тэтгэвэртээ гарсан хүмүүсийн дундаас урьж ажиллуулж, санхүүгийн гол эх үүсвэр нь сургалтын төлвөр байж, улсын тулгам хэрэгцээтэй бөгөөд эмэгтэйцүүдийн онцлогт тохирсон мэргэжлийн хичээл зааж байжээ. 1985 оны үеийн байдлаар, компьютрийн хэрэглээ, Хятад хэл уран зориол, Хятад хэлний нарин бичгийн дарга, Англи хэл, аж ахуйн нэгжийн удирдлага, аж үйлдвэрийн санхүү нягтлан бодогч зэрэг мэргжилтэй байжээ.

      Албанаас эрхэлсэн охидын өндөр зэргийн ажил мэргжлийн анхны сургууль: Хятадын албанаас эрхэлсэн охидын өндөр зэргийн ажил мэргжлийн анхны сургууль бол 1985 оны 10-р сард Хүнэнь мужийн Чанша хотхд байгуулагдсан Хүнаний Охидын ажил мэргэжлийн их сургууль болно. Энэ их сургууль нь ёс суртхуун, оюун ухаан, бие махвод бүх талаар хөнжсөн мэргжлийн эмэгтэй боловсон хүчин бэлэтгэх зорилгоор аж үйлдвэрийн эдийн засаг, худалдааны эдийн засаг, эдийн засгийн хууль, аялал жуулчлалын эдийн засаг, барилгын эдийн засаг, барилгын зураг төсөл, аялал жуулчлалын хөтлөгч, хувцасны зураг төсөл, хүүхдийн тоглоом хийх зэрэг 9 мэргжилтэй байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\