Өглөөнийн дөрвөн цагт хүмүүс дуг ойррондоо байх үед гудамж цэвэрлэгч Шү хүй ажилдаа орчихсан байдаг. Энэ жил 41-тэй тэрээр 7 жилийн өмнө Зэ жян мужийн Нин бө хотод ирж цэвэрлэгчийн ажил хийжээ. Өөрөө Ань хүй мужийн Ү-хүгийн хүн, манай эхнэр надаас урьд энд ирсэн болохоор би ч араас нь ирж, цэвэрлэгчийн ажил олж хийсэн юм. Энэ нь хэдийгээр тоос шороо ихтэй бохир буртаг боловч ажил болон цалин бүгд баталгаатай тул хийхээр шийдсэн. Тэр ч байтугай заавал сайн хийхээр шийдсэн юм гэж Шү хүй хэлж байлаа.
Шү хүйн хариуцан цэвэрлэж байгаа гудамжинд олон пүүс дэлгүүр, нэг хүнсний ногооны захтай тул хүний хөл хөдөлгөөн ихтэй тул хог новш гарах нь бусадаас ч илүү бөгөөд цэвэрлэхэд хүндрэлтэй юм. Тэр өглөө бүр хүний хөл хөдөлгөөнөөс урьтаж гудамжийг энэ үзүүрээс тэр үзүүр хүртэл шүүрдэн цэвэрлэж, олон төхөөрөмжийг гял цал арчиж зүлгэнэ. Үүний зэрэгцээ цаас, жимсний хальс зэргийг дураар энд тэнд хаядаг хүмүүст хогийн саванд хийхийг сануулж, хог новшоо дураар хаядаг пүүс дэлгүүрийнхэнд нэгдэлтэй саванд хийхийг сурталчлан ухуулж ирсний дүнд эндэхийн дэлгүүр пүүс олон нийтийн газрууд аажимдаа ариун цэврийг эрхэмлэн сахих болж, ариун цэврийн удаа дараагийн шалгалтад түүний хариуцан цэвэрлэж байгаа гудамж сайн үнэлэлт авч , 2004 онд Шү хүй Нин бө хотын "хот орж ажил хийж байгаа хүмүүсийн од"-оор шалгарсан байна. Шү хүй ажлыг маш нарийн хянамгай хийж гүйцэтгэж, ажилд идэвхтэй , хүнд халуун дотно хандаж, ерөөс хувийн ашиг хайдаггүй тул бид түүнийг тэргүүний сайчуулаар дэвшүүлсэн юм гэж Хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын хариуцлагатан хатагтай Жан Жүфэй танилцууллаа. Шү хүй ажилдаа сайн хүн, сайхан сэтгэлтэй ч хүн. 2003 оны 3-р сард байж билээ. Шү хүй гудамж цэвэрлэж байахад нэг өндөр настан түүнээс сүүний карт харав уу? гэж асуужээ. Түүний бачимдаж байгааг хараад Шү хүй : битгий сандар, би эрж үзье гээд тэрэгэнд нэгэнт савалчихсан хогийг газар асгаж гараараа урвуулж нарийн эрсний дүнд сүүний карт зэрэг холбож уясан дөрвөн картыг эрэн олж настанд өгжээ. Өндөр настан халуун сэтгэлээр тусалсан түүнд талархаж байгуулалагад нь талархлын захидал бичиж илгээв. Үүнээс хойш тэд хоёул сайн танил болж, өндөр настан Тү Чуаньшин түүний тухай мэдээллийг цуглуулах болсон байна. Тэр хүнд тусархаг хүн юм аа, тухайн үед савалчихсан хогийг асгаж бохир буртгийг нь хайхрахгүйээр эрж олж өгснийг барагийн хүн биелүүлж чадахгүй, ийм сайхан сэтгэлтэй түүнд би туйлаар баярлаж явдаг гэж өндөр настан Тү Чуаньшин хэлж байна.
Шү хүй хүн ардын эрүүл энхтэй холбоотой боловч хүн бүхний голоод хийдэггүй цэвэрлэгчийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийж биелүүлж ирсэн тул 2007 оны 5-р сард тэрээр Нин бө хотын хөдөлмөрийн сайчуулаар сонгогдож, дөрвөн сарын дараа дахин Зэ Жян мужийн ажил мэргэжлийн ёс суртхууны байгуулалтын арван шилдгийн нэгээр шалгарсан байна. Энгийн ажлын байр дээр ер бусын амжилт гаргасан болохоор Шү хүй өнөө Бээжингийн олимпийн бамбарыг буухиалахаар шалгараад байна. \Урангоо орчуулж бэлтгэв
|