• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 16:26:02    
Лее Мун Вак яриа хэлэлцээ хийх байр суурь илэрхийлж, Солонгосын хойгийн байдлыг цаашид ажиглах хэрэгтэй байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Өнөө хоёр Солонгосын харилцаа тохируулалтын үе шатанд байж, Өмнөд Солонгос нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад тустай яриа хэлэлцээг хойд Солонгосын талтай хийхэд бэлэн болсон гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Лее Мун Вак 13-ны өдөр илэрхийлжээ. Энэ нь сүүлийн үед нэлээд хурцалдмал байсан өмнөд хойд хоёр Солонгосын харилцаанд ашигтай байдал гаргах шиг боллоо.

      Лее Мун Вак 13-ны өдөр Чун Ва Дае дахь ерөнхийлөгчийн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Өмнөд Солонгос "зургаан талт хэлэлцээ"-гээр дамжуулан Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг орхиулахыг цаашид түргэтгэх болно гэж илэрхийлжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад ашигтай, Хойд Солонгосын ард түмний амьдралыг сайжруулахад ашигтай л бол Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгосын талтай яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна. Хойд Солонгосын тал ч үнэнч санаагаар хандахыг хүсч байна гэжээ. Өөрөө удахгүй Америк болон Японд айлчлах болно. Энэ бол Өмнөд Солоносын шинэ засгийн газрын өрнүүлсэн бодитой дипломат ажиллагааны анхны алхам мөн гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Үүнээс өмнө, өмнөд хойд хоёр Солонгосын сөргөлдөөн тасрахгүй болж, хоорондын харилцаа нь нэг үе хурц болсон юм. Лее Мун Вок юуны учир энэ үед иймэрхүү байр суурь илэрхийлэв? Манай радиогийн тоймч, Өмнөд Солонгост ажиллаж байгаа сурвалжлагч Жан зэ хэлэхдээ, Өнөө, Солонгосын хойгийн байдал нэлээд эгзэгтэй байдалд байж, Лее Мун Вок 2-р сард ерөнхийлөгчийн тушаалд орж, Хойд Солонгост авах бодлогодоо зохицуулалт хийх шатандаа байгаа юм. 4-р сард түүний удирдсан Ханнараа нам парламентын сонгуульд ялалт байгуулсан байна. Энэ нь Лее Мун Вокийн шинэ бодлого тогтооход ашигтай юм. Лее Мун Вок 15-ны өдөр Америкт айлчилж, Хойд Солонгост авах бодлогын талаар Америктай зохицуулалт хийх нь түүний энэ айлчлалын чухал агуулгын нэг юм. Яг ийм байдалд Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж Өмнөд Солонгос илэрхийлсэн юм гэжээ.

      "Зургаан талт хэлэлцээ" нь өнөөгийн Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах арга зам мөн. Өмнөд Солонгосын засгийн газар "Зургаан талт хэлэлцээ"-гээр дамжуулан Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөг орхиулахаар ятгах болно. Учир нь хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь Хойд Солонгос болон Солонгосын ард түмний ашиг сонирхолд нийцэх тул юм гэж Лее Мун Вок илэрхийлсэн байна. Үүнтэй холбогдуулан манай радиогийн тоймч Жан зэ хэлэхдээ, сүүлийн үед "зургаан талт хэлэлцээ"-ний холбогдох талуудын харилцаа холбоо тасралтгүй нэмэгдэж, Хойд Солонгос, Америкийн төлөөлөгчид Сингапурт уулзалт хийснээс гадна, холбогдох талын төлөөлөгчид ч Бээжинд уулзав. Эдгээр нь "зургаан талт хэлэлцээ" урагш ахилт хийх сайн шинж байдал мөн. Лее Мун Вок энэ үед байр сууриа тодорхойлох нь "зургаан талт хэлэлцээ"-ний урагш хөгжихэд ашигтай болох нь дамжиггүй юм гэжээ.

      Ойрын хугацаанд Солонгосын хойгийн байдал тогтворгүй байсаар ирлээ. Лее Мун Вок ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа, Өмнөд Солонгос Хойд Солонгост авах бодлогодоо зохицуулалт хийв. Хойд Солонгосын тал ч Өмнөд хойдын харилцаанд холбогдуулан Өмнөд Солонгосын албан тушаалтны зарим хатуу байр суурийн хариу нэн хатуу тусгал гаргаж, хоёр орны харилцаанд нэг үе хямрал гарав. Өнөө Лее Мун Вок яриа хэлэлцээ хийхэд бэлэн байх байр суурь илэрхийлсэн нь хойд Солонгосын талын хариу тусгалд хүмүүсийн олон сэжиг тааврыг төрүүлжээ. Үүнд , Лее Мун Вокийн байр суурь нь гол чухал агуулгыг хөндсөнгүй бөгөөд хойд Солонгосын тухай бодлогыг тэрээр Америкт айлчилж дууссаны дараа албан ёсоор гаргах тул төсөөлөхөд хойд Солонгос одоогоор тодорхой хариу тусгал гаргахгүй юм гэж манай радиогийн томч Жан Зэ үзлээ. \Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав\