• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 16:51:56    
Олимпийн хугацааны агаарын чанарыг батална [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн хугацааны агаарын чанарын асуудал нь олон нийтинй анхаарлыг татсаар байна. Олимпийн хугацааны агаарын чанарыг батлахын төлөө Бээжин хот их олон арга хэмжээ авсан бөгөөд ялангуяа өнгөрсөн жилээс хойш эргэн тойрны Хэбэй, Шаньши, Өвөр Монгол, Тяньжинь, Шаньдүн зэрэг таван муж хоттой нэгдсэн үйл ажиллагаа авч, эрчим хүчний зарцуулалт их, бохир бодис их гаргадаг их олон аж ахуйн нэгжийг хаасан бөгөөд олимпийн хугацаанд бохир бодис гаргах хэмжээг багасгах түр арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр нэгдсэн арга хэмжээ нь Бээжингийн олимпийн хугацааны агаарын чанарыг батлах болно гэж Хятадын байгаль орчныг хамгаалах салбарын албаны хүн тэмдэглэжээ.

      2001 онд Бээжин хот 2008 оны олимпийн эрхийг авахад, Бээжин хот хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл, азотын давхар исэл, хог тоосонд өдөр болгон хяналт хэмжилт хийх бөгөөд Бээжингийн хүрээлэн байгаа орчны чанарыг бүх талаар сайжруулна. Үүний зэрэгцээ олимпийн хугацаанд энэ дөрвөн төрлийн бохир бодисын үзүүлэлтийг олон улсын баримжаа болон ДЭМБ-ын заасан хэмжээнд хүргэж, олимпийн хугацааны агаарын чанарыг батлана гэж Хятадын засгийн газар амласан юм. Олон жилийн хүчин чармайлтаар өмнөх хоёр амлалт биелэгдсэн гэж Хятадын Байгаль орчныг хамгааалх үндэсний ерөнхий газрын орлогч дарга Жан Лижүнь хэллээ.

      Гурав дахь амлалтаа биелүүлэхийн төлөө Хятадын байгаль орчныг хамгаалах талын мэргэжилтнүүд урт хугацааны судалгаа шинжилгээ хийсэн байна. Бээжингийн олимпийн хугацааны агаарын чанарыг батлахад Бээжингийн өөрийн хүчин зүйлээс гадна Бээжингийн эргэн тойрны районы бохир бодис ч Бээжингийн агаарын чанарт нөлөөлж байгааг судалгааны дүн харуулжээ. Иймээс тодорхой бүс нутгийн хүрээнд нэгдсэн үйл ажиллагаа авч, агаарын бохирдлыг арилгах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. Ингээд Хятадын Байгаль орчныг хамгааалах үндэсний ерөнхий газар нь Бээжин, Хэбэй, Тяньжинь, Өвөр Монгол, Шаньши, Шаньдүн зургаан муж, хот, өөртөө засах районы засгийн газартай нэгдсэн арга хэмжээ авсан юм байна. Орлогч дарга Жан Лижүнь хэлэхдээ,

      Баталгааны арга хэмжээнд голдуу хоёр талын агуулга багтаж байна: Нэг талаар олимпийн наадмаас өмнө энэ зургаан муж, хот, өөртөө засах район нүүрс түлэх бохирдлыг багасгах, илчийн цахилгаан станцуудын хүхрийг арилгах талаар тогтоосон үүргээ биелүүлж, барилгын материал, цемент, химийн үйлдвэр, хар төмөрлөг зэрэг аж ахуйн нэгжид өөрчлөлт хийж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг биелүүлнэ. Хоёрдугаарт олимпийн хугацаанд Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зарим нутагт хэсэг аж ахуйн нэгжийн үйл ажилагааг зогсоох, хязгаарлах арга хэмжээ авна. Шаньши, Өвөр Монгол, Шаньдүнд ч Бээжин хотын агаарын чанарын дагуу холбогдох арга хэмжээ авна гэжээ.

      Баталгааны арга хэмжээ тогтоосны дараа энэ зургаан муж, хот, өөртөө засах район үүнийг маш чухалд үзэж байна. Өвөр Монголоор жишээлэхэд Бээжингээс ойролцох илчийн цахилгааны 15 цогцолборын хүхрийг арилгах ажлаа 6-р сараас өмнө биелүүлэх гэж байна.
Эдгээр арга хэмжээг авснаар Бээжингийн олимпийн хугацааны агаарын чанар баталгаатай болох болно гэж Хятадын Байгаль орчныг хамгааалх үндэсний ерөнхий газрын орлогч дарга Жан Лижүнь үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

      6-р сарыг дуусахаас өмнө баталгааны арга хэмжээнд тогтоосон төрөл бүрийн үүрэг бүхнээрээ биелэгдэх болно. Үүний үр дүнд Бээжингийн олимпийн хугацаанд агаарын чанар баталгаатай болж, Хятадын засгийн газрын амлалт биелэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна гэжээ.
\Цэцэн орчуулж, Урангоо хянав\