Хөхнуурын Гомбон хийд юм уу Ганьсу мужийн Лавран хийдийн тосон барималыг үзсэн хүн бүхэн түүний гойт сайхан, урлагийн гайхамшгийг бахарч нүд сэтгэлээ унгааж явагсад маш олон бий, тэгэхэд энэхүү гайхамшигтай урлаг Алшаа нутагт ч байсан, өнөө дахин сэргээгдэж хол ойрын жуулчдын нүдийг хужирлаж байна.
Энэхүү тосон урлагийг Алшаа нутгийнхан бас тосон дором гэж хэлдэг заншилтай, зарим газар өрөм цэцэг гэж ч хэлдэг, цагаан тос, сарлагийн тосоор хийдэг байна.
Өвөр монголын Алшаа аймгийн Алшаа уулын гүн ногоон ой хөвчийн дунд он удсан Алшааны шашин бадруулагч сүм жил болгоны цагаан сарын 15-ны ерөөлд зориулан тосон дором хийсээр ирсэн түүхтэй байжээ. Энэ нь соёлын хувьсгалын өмнөхөөс бараг 40 , 50 жил тасалдснаа 2007 оны цагаан сарын 15-ны ерөөлөөр дахин амьлан сэргэж, Өвөр монгол районд байсан энэхүү үндэстний урлагийн охь сод дахин нийт олны анхааралд орсон юм, энэ оны цагаан сарын 15-ны үеэр шашин бадруулагч сүм хоёр хэсэг томоохон хэлбэрийн тосон баримлыг хийснээр энэ нь Өвөр монгол районд байдаг цорын ганц тосон урлаг болжээ.
Тэгвэл энэхүү ажлыг дахин сэргээж уламжлан, өнөөдөртэй уулзуулж, түмэн олондоо буян үйлдэж байгаа хүн бол тосон урлагийн цорын ганц уламжлагч Тавха гуай байгаа юм.
Алшаагийн шашин бадруулагч сүм түүхэнд Хөхнуурын Гомбон хийдтэй ойролцоо цар хэмжээтэй том хийд байсан болохоор тухайн үеийн тосон баримал нь 2 , 3 метр өндөр, 5 том хэсгээс бүрдэж байжээ. Тосон баримлыг шар тосоор хийхээс гадна бас будаг хэрэглэдэг, будаг нь ч маш үнтэй байдаг болохоор томоохон тосон баримлыг бүтээхэд маш их зардал гардаг, шар тос нь хагас хэлдээ 15, 16 юань гээд бодох юм бол өндрөөрөө хоёр метр өргөнөөрөө хоёр метр жаран сантметр нэг байримлыг тосоор хийнэ гэхэд зөвхөн шар тосны зардал мөнгө хийгүй байна гэдгийг нэг ёсондоо бодож болох тоо шуу дээ.
Ер нь сүм хийдийн барилга байгуулалт, хэлбэр янз нь бүр урлагийн дээд охь сод байдгаараа хүмүүст ариун сайхан хүртээл олгодог, түүний дотор тосон урлаг нь бүр ч гайхамшигтай. Бас нэг сонирхолтой зүйл хэвэл тосон баримлыг зуун хийх биш харин өвөл хийдэг, маш хүйтэнд хүйтэн ус, мөсөөр хийхээс гадна бас буцалгасан халуун усаар хийдэг, хамгийн бэрхшээлтэй явдал бол хүйтэн усаар хийх явцад гарыг бээрүүлж дааруулах явдал болно, энэ ажлыг хийхэд мөн бага бус хал үзэж баймажин сая хийдэг юм байна. Тасалдаад 40 , 50 жил болсон тосон баримал дахин амьлан сэргэж жуулчдын нүдийг хужирлах болсон нь Өвөр монголын үндэстний соёл урлаг дахин амьлалын хүчнээ олж цаашид уламжлагдахад бат бэх үндэс суурь тавьж өгснийг харуулж байгаа юм. Ингээд та бүхэн завтай болоод унаатай байвал Өвөр монголын Алшаа аймгийн шашин бадруулагч сүмийн тосон доромтой танилцаарай.
|