Олимпийн гал бамбар дэлхийг тойрч яваа энэ үеэр Бээжингийн олимпийн наадмын буухиа аялалд оролцсон зарим бамбар баригчийн талаар танд танилцуулмаар байна.
4-р сарын 2-ны өдөр "Шян Юүнь" буюу "өлзийт үүл" олимпийн бамбар Казакастаны хамгийн том хот Алма-Атагаас таван тивээр аялах гараараа эхэллээ. Одоо олимпийн наадамд хамгийн олон удаа оролцож байсан Казакастаны бамбар баригч тамирчнаас авсан ярилцлагаа дуулгая. Энэ тамирчны нэрийг Смирнов гэдэг. 1964 онд төрсөн тэрээр 1978 оноос эхлэн цанын спортоор хичээллэж эхэлсэн юм. Тэрээр 1988 оны Канадын Калгар, 1992 оны Францын Алберт, 1994 оны Норвегийн Лиллехаммер, 1998 оны Японы Наганугийн гээд нийт 4 өвлийн олимпод оролцож, алтан медал 1, мөнгөн медал 4, хүрэл медал 2-иар энгэрээ мялааж, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт 7 удаа эгшиглүүлсэн тив дэлхийд алдартай нэрт тамирчин хүн.. Үүгээр ч зогсохгүй Смирнов дэлхийн 5-н удаагийн аварга гээд ярихад түүний энэ амжилтад хүрсэн тамирчин одоохондоо Казакастанд нэг ч үгүй. Энэ амжилтыг эвдэнэ гэдэг тун амаргүй. Казакастаны цанаар гулгах орчин үеийн хоёр төрлийн спортын холбооны даргын албан тушаалыг хашиж байгаа Смирнов өмнө нь Шведэд 16 жил амьдарч байсан бөгөөд Шведийн Сканиа компанийн Төв Азийн район дахь салбар компанийн гүйцэхгэх захирал байсан аж.
Смирнов 4 удаа их олимпод оролцож, 5-н удаа дэлхийн аварга болж ховорхон амжилт үзүүлсэн шигээ олимпийн барбарыг буухиалах хэн хүнд олддоггүй азын гэмээр эрхийг 2 дахиа авсан юм. 2000 оны Сиднейн олимпийн бамбарыг буухиалж явсан тэрээр Бээжингийн олимпийн ариун галыг өндрөөс өндөр уулнаас цанын хурдаар буухиалж буулгасан юм. Нэг үгээр хэлэхэд алдарт тамирчин Смирновын буухиаллаар олимпийн гал уулын оройгоос цанаар бууж үзсэн байна. Казакастаны нутгаар олимпийн бамбар буухиалсан ач холбогдлыг талаар ийн өгүүллээ:
"Улс орныхоо нэрийн хуудас хэмээгдсэн спортын үр өгөөж нь зарим үед дипломарт харилцаатай зэрэгцүүлж ярьж болдог. Биеийн тамирын үйлсийг хөгжүүлэх нь Казакастаны хөгжлийн чухал чиглэлийн нэг болно. Бамбарын буухиа нь хүмүүст олимпийн ариун галын цог золбоог мэдрүүлж, сэтгэлийг догдлуулж байгаа юм. Казакастан ч олимпийн наадмыг зохион байгуулагч орон болохоор чармайж байгаа юм."
Смирнов 2000-2002 оны хооронд Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх комиссын гишүүнээр ажиллаж байсан юм. Тамирчин байхдаа медалын хойноос хөөцөлдөж байсан байсан бол Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх комиссын гишүүн болсны дараа олимпийн наадам бол өргөн хүргээн дэх олон улсын хөдөлгөөн болохыг ойлгосон гэж Смирнов хэлж байлаа. Тэр мөн нэг зүйлийг тодуулан хэлэхдээ, 2001 оны 7-р сард Москвад болсон Олон улсын олимпийн хорооны 112-р хурлаар санал оруулах үед, би Бээжинг дэмжиж саналаа өгсөн юм. Миний сонголт үнэхээр зөв байсан юм гэлээ.
"Хамгийн түрүүнд, би өөрөө Хятадын түүх соёл, ялангуяа өөрийнхөө хүчээр хөгжин цэцэглэснийг нь сонирхдог. Олимпийн наадам Азийн орнуудад зохиогдох боломж харьцангуй цөөн, өнөө Хятадын сая сая иргэд биеийн тамирын дасгалаар байнга идэвхтэй хичээллэж байна, Олимпийн наадам нь Бээжинд зохиогдохоор дамжин дэлхийн хүмүүс Хятад улсын талаар нэн сайн ойлгох болно. Би Бээжингийн олимпийн төслийг бас тодорхой хэмжээнд ойлгодог, Экологи болон байгал орчныг хамгаалахаар гол сэдвээ болгосон байна. Одоо бодоход, миний тэр үеийн санал их зөв байжээ, Бээжин хот олимпийн наадмыг лавтай сайн зохион явуулах юм."
Орон нутгийн цагаар 4-ний өглөөгийн 3 цаг 30 минудад, Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг авч явсан тусгай нисэх онгоц Оросын 2-р том хот Санкт-Петрбургийн Пулково олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.
Оросын спорт нь олон улсын спортын тавцанд асар том байр суурьтай гэж хэлэхэд маргах хүнгүй байх. Оросын нутагт Бээжингийн олимпийн бамбарын дамжуулахаас өмнө болсон бамбар баригчдын уулзалт нь арай л спортын одуудын чуулган гэх хэлэхээр том хүлээн авалт болсон байв. 4-р сарын 5-ны өдөр, алтан шаргал үстэй, хээнцар гоё залуу бамбар барьж гүйхээс өмнө, тэсэн ядан хүлээсэн халуун сэтгэлтэй хотын иргэд давхар давхар хүрээлэн зосоцгоосон байв.
"Хөдлөхгүй зогсоорой, та нар шахаад ирэх тусмаа би ч аргагүй хойшоо яваад байх болно."
Үзэгч олныхоо ташаалыг ийн ихээр хүлээж байгаа энэ бамбар баригч бол 2006 оны Турины өвлийн олимпийн уран гулгалтын эрэгтэй ганц хүний төрлийн аварга, дэлхийн аварга—Оросын "Мөсөн дээрх хөвгүүн" хэмээн алдаршсан Евгени Плүшэнко байгаа юм.
Плүшэнко хоёр жилийн өмнө Турины өвлийн олимпод наадамд оролцохдоо "Загалмайлсан эцэг" киноны энэ хөгжмийн аяар үзүүлбэрээ хийсэн юм. Уянгалаг жавхаат хөгжмийн аясанд, уран гоё гулгах тоглолтыг харахаар ёстой л нүд хужирлаж, сэтгэл сэргээдэг билээ л. Турины олимпийн наадамд, Плүшэнко өөрийн ур авьяасаа гайхалтай сайхан илрүүлж чадсанаас тэмцээн нь шоу тоглолт нь болсон байлаа. Хөгжмийн аяс зогсох тэр агшнаа Олон улсын олимпийн хорооны дарга Жаскуе Рогге хийгээд бүх үзэгч нүр хийтэл босч зогсон, нижигнэсэн алга танилтын дуу нь бүхий л ордонд цууриатаж, хүмүүсийн сэтгэл зүрхийг яах аргагүй догдлуулж байсан юм.
Олимпийн аваргаар хоёр удаа тодорсон "Мөсөн дээрх хөвгүүн" тухайн жилийн сайхан дурсамжаа дахин сөхөх мэтээр Бээжингийн олимпийн бамбар баригчийн хувиар "Өлзийт үүл" бамбарыг өргөсөн билээ.
Плүшэнко олимптой их хувь барилдлагатай хүн юм. Саяхан Оросын Сочи хотод өвлийн олимпийг зохион явуулах эрх авх элчээр томилогдож, одоо бас Бээжингийн олимпийн бамбарчин болсон бөгөөд удахгүй бас 2010 оны Ванкоуверийн өвлийн олимпод оролцохоор бэлгэл хийж байгаа юм. Пүлүшэнкогийн оролцох олимп нь Бээжин хотод биш байсан ч, Бээжин хотод байсан торгон цаг үеэ хэзээд дурсан санагалздаг аж.
"Би Бээжингийн үзэгч түмэнд хайртай, би бас олон хятад найзтай. Та нар их сайн ажиллаж байна. Бээжингийн хоймор мандтугай."
|