Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 14-ний өдөр Москвад үг хэлж, Америк, Европ, Орос болон Япон, бусад холбогдох улс орнууд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэгдсэн систем хамтаар байгуулахыг уриалсан байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаарх хатуу эсэргүүцэж дургүйцэж байсан байр сууриа Орос өөрчилж, "нэгдсэн байгуулалт" хийхийг цаашид санаачилж байгааг энэ нь харуулж байгаа юм.
Сергей Лаюров 14-ний өдөр Японы Гадаад хэргийн сайд Коумура Масахикотай хэлэлцээ хийснийхээ дараа ингэж уриалжээ. Тэр хэлэхдээ: Пуужин түгэн дэлгэрэх заналхийллийг үр ашигтай хориглох, намдаах хамгийн сайн арга хэлбэр бол пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах жинхэнэ ач холбогдол бүхий нэгдсэн систем байгуулж, уг системээр Америк, Европ, Орос, Япон болон холбогдох улс орнуудыг холбох явдал юм гэлээ. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн талаарх Америкийн байрлуулалтын төлөвлөгөөг Орос тодорхой мэдэж байгаа боловч, энэ асуудлаар чин үнэнчээр шууд ярилцлага хийх шаардлагатай байгааг Сергей Лавров тэмдэглэжээ. Коумура Масахико хэлэхдээ: Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Япон болон Америкийн хийж байгаа хамтын ажиллагаа нь "Хойд Солонгосын пуужингийн заналхийлэлд Японд тулгарч байгаа байдалд авч байгаа арга хэмжээ" юм. Харин Оросод чиглэгдсэн зүйл биш гэжээ.
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудлаар Орос, Америкийн маргалдаж нэлээд хугацаа болж байна гэж болно. Зүүн Европод пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хагаалах систем байгуулах нь Иран зэрэг улс орны нуугдмал аюулаас сэргийлэхэд чиглэсэн гэснээр шалтаг болгож, Америк нь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз байгуулах асуудлаарх хэлэлцээгээ сэргээхийг Польш болон Чехэд 2007 оны 1-р сард санал болгожээ. Америкийн энэхүү арга хэмжээний эцсийн зорилго бол Оросын хамгаалалтын хүчийг бууруулах гэсэн болохоор, Оросын аюулгүй байдалд заналхийлэл болж байна гэж Оросын тал үзсэн байна. Иймээс Орос, Америк хоёр орон уг асуудлаар маргалдсаны улмаас хоёр орны харилцаа ч хөшүүн байдалд орсон юм.
Энэ байдлыг арилгахын тулд, Орос, Америк хоёр орон 2007 оны 10 сар, энэ оны 3-р сард Москвад хоёр орны Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын оролцсон "2 нэмэх 2"-ын хэлэлцээ хийжээ. Гэвч санал зөрөлдөөнтэй байсан тул, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудлаар чухал ахиц гаргаж чадсангүй. Орос, Америк хоёр уг асуудлаар өөр өөрийн саналыг баримталж аль алиндаа буулт хийхгүй байсан үеэр, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бааз байгуулах асуудлаар Америк болон Польш, Чех хоёр орны Засгийн газар хооронд бас хэлэлцээ ид явагдаж байсан билээ.
Иймэрхүү байдалд, энэ сарын эхээр болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа, Сочид Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш нар уулзсан байна. Уг хэлэлцээий дараа, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Америкийн системийн асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй боловч, "стратегийн хүрээ хэмжээ" тогтоож, Америк, Оросын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлохыг тэд зөвшөөрчээ. Тулгарч мэдэх пуужингийн довтолгооноос сэргийлэхийн тулд иж бүрэн систем байгуулахыг хоёр тал хүсч байгааг уг стратегид илэрхийлэх юм байна.
Америкт Орос хатуу эсэргүүцэл илэрхийлж дургүйцэж байснаасаа "нэгдсэн байгуулалт" хийх тактик хэрэгжүүлэх тийш буулт хийж байгаа нь энэ хоёр орны бодит хүчний харьцалтай салшгүй холбоотой юм. Орос дотоодын эдийн засгийн бүтцийн шилжилтийн асуудлаа бодитойгоор зохицуулж чадаагүй байдалд, жинхэнэ ач холбогдол бүхий хүчирхэг хэмжээнд хүрэхэд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, Орос, Америкийн харилцааны аль алинд ч үе шатны чанартай хатуу байр суурь авах, эцсийн бүлэгт буулт хийх нь Америктай харилцаагаа хөгжүүлэх ирээдүйн маш урт хугацаан дахь гол тал болох юм гэж шинжээчид үзэж байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|